Орос цэргүүдийг яаралтай вакцинд хамруулна

Хуучирсан мэдээ: 2023.06.19-нд нийтлэгдсэн

Орос цэргүүдийг яаралтай вакцинд хамруулна

Орос цэргүүдийг яаралтай вакцинд хамруулна

Украины эзлэгдсэн бүс нутгууд дахь Оросын цэргүүд болон Оросын паспорттой хүмүүсийг яаралтай вакцинжуулах аян эхэлснийг Украины партизаны "Атеш" хөдөлгөөн өчигдөр /2023.06.18/ мэдэгдэв. Одоогоор яг ямар вакцин хийж буй нь тодорхойгүй байна. "Атеш" хөдөлгөөний мэдэгдэлд дурдсанаар Орос улс Хола Пристан, Нова Каховка, Стара Збурьевка зэрэг суурин газруудад яаралтай вакцинжуулалтын ажлыг эхлүүлжээ. 

Херсон болон Крым дэх Оросын цэргийн алба хаагчдын дунд холер өвчин гарсан байж болзошгүйг эх сурвалж мэдээлэв. Холероор өвдсөн байж болзошгүй олон хүн цэргийн эмнэлэгт өдөр бүр хэвтэн эмчлүүлж байна. Тиймээс хойд Крымийн суваг дагуу байрласан ангиуд үйл ажиллагааны чадвараа алдаж, цэргүүд нь эмчилгээ хийлгэж байна гэв. Мөн хэд хэдэн цэрэг нас барсан байж болзошгүй.

Энэ нь Каховка усан цахилгаан станцын далан дэлбэрч, үер болсонтой холбоотой гэж үзэж байна. Цэргүүд савласан эсвэл цэвэршүүлсэн ус хэрэглэх боломж хомс байгаагаас үүдэн аюултай эх үүсвэрээс ундны усаа хэрэглэж байгаа аж. Холерын вакцин хийлгэсэн тохиолдолд эхний жилдээ өвчнөөс 85 хувь хамгаалдаг.

Каховка далан сүйрсний дараа Украины өмнөд хэсгийн усан хангамжаас холер болон е.коли бодис илэрсэн гэж Украины Байгаль орчны хяналтын ерөнхий газрын дарга Олех Павленко өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Байгаль орчны хяналтын ерөнхий газар өмнөд хэсэгт байнгын хяналт тавьж, усны дээжийг өдөр бүр шинжилгээнд хамруулж байна. "Онцгой бохирдол байхгүй ч гэлээ холер, гэдэсний савханцар илэрсэн. Одоогийн байдлаар түлш, тосолгооны материал, цөмийн химийн бодис үерийн устай холилдсоноос үүдсэн бохирдол нь нэн тэргүүний аюул болоод байна. Цаашлаад энэ нь Хар тэнгис рүү урсаж байна" гэж тэр хэлжээ. 

Мөн энэхүү үйл явдал нь түрэмгийлэгчид экологийн терроризмын ээлжит үйлдлээ бэлдэж байгаагийн нотолгоо байж магадгүй гэсэн таамаглал ч гарчээ. "Бид бүх зүйл тайван замаар шийдэгдэнэ гэж найдаж байна. Гэхдээ Оросын түүхийг хараад байхад тийм магадлал бага байна" гэж "Атеш" хөдөлгөөнийхөн мэдэгдэв. 

Эх сурвалж: THE NEW VOICE OF UKRAINE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
5
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж