УБТЗ оны эхнээс 13.3 сая тонн ачаа тээвэрлээд байна

УБТЗ оны эхнээс 13.3 сая тонн ачаа тээвэрлээд байна

УБТЗ оны эхнээс 13.3 сая тонн ачаа тээвэрлээд байна

Энэ оны эхний таван сарын байдлаар “УБТЗ” ХНН 13.3 сая тонн ачаа тээвэрлэлээ.

Тавдугаар сард импортоор БНХАУ-аас 81.5 мянган тонн, ОХУ-аас 225.3 мянган тонн ачаа тээвэрлэсэн бол экспортод БНХАУ руу 915 мянган тонн, ОХУ руу 22.6 мянган тонн ачаа тус тус тээвэрлэжээ. Харин орон нутагт  947.2 мянган тонн, дамжин өнгөрөх тээврээр 453.3 мянган тонн ачаа тээвэрлэсэн дүнтэй гараад байна.

Ингэснээр тавдугаар сард өмнөх сарын түвшинд буюу 2.6 сая тонн ачаа тээвэрлэсэн статистик гарчээ. Оны эхний таван сарын дараах байдлаар 13.3 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 25.7 хувиар буюу 861.2 мянган тонноор илүү юм.

Үүнд, экспортын тээвэр өмнөх оны мөн үеэс 75 хувиар, дамжин өнгөрөх тээвэр 49.8 хувиар давж биелэсэн нь голлон нөлөөллөө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж