Шатахууны дотоодын үйлдвэрлэлийг устгасан хуулийг эргэж харна уу

Шатахууны дотоодын үйлдвэрлэлийг устгасан хуулийг эргэж харна уу

Шатахууны дотоодын үйлдвэрлэлийг устгасан хуулийг эргэж харна уу

2023 онд УИХ-аас баталсан Онцгой татвар нэмэгдүүлэх хууль нь дотоодын шатахуун үйлдвэрлэгчдийн үйл ажиллагааг бүрэн зогсоогоод хоёр жил өнгөрлөө. Монгол Улсад анх 2001 онд жилд 50 мянган тонн хийн конденсат (газрын тос) боловсруулах /СМП-50 модуль/ байгууламж бүхий бага хүчин чадлын үйлдвэр байгуулагдаж, ажиллаж эхэлсэн. Дотоодын үйлдвэрлэгчид газрын тосны бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрийн аргаар дахин нэрж /СМП-50 модуль/-аар оруулж нэмэлт бүтээгдэхүүн, тогтворжуулагч, цетан өсгөгч, шингээгчид суурилсан хүхэргүйжүүлэх дамжлагаар дамжуулан боловсруулж 60 хувийн гарцтай эцсийн бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэж байсан юм.

Энэ нь газрын тосны бүтээгдэхүүний нөөцийн 30 орчим хувийг бүрдүүлээд зогсохгүй нэмүү өртөг шингээсэн дотоодын үйлдвэрлэл болж байсан билээ.

Үйлдвэрлэгчид түлшээ олон улсын итгэмжлэгдсэн лабораториор хянуулсан дүгнэлтийг үндэслэн чанарын зохих шаардлага хангасан бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж, дийлэнхийг уул уурхай, газар тариалан, зам барилгын салбарын үйл ажиллагаа эрхэлдэг 30 гаруй харилцагч аж ахуйн нэгжид бөөний үнээр 60-120 хоногийн барьцаагүй эргэн төлөлтийн нөхцөлөөр олгож, борлуулалтын орлогоос ашгийн татвараа төлж байв. Дээрх аргаар зөвхөн дизелийн түлш үйлдвэрлэж байсан бөгөөд бүтээгдэхүүнээ жижиглэнгээр буюу шатахуун түгээх газруудад борлуулаагүй. 2019-21 онд харилцагч аж ахуйн нэгжүүд импортын түлшний үнэтэй харьцуулахад 31.6 тэрбумын үнийн зөрүүний хэмнэлт хийсэн байна.

Гэтэл 2023 онд УИХ хууль гарган газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн түүхий эдэд онцгой татвар ногдуулснаас болж, үйлдвэрлэлийн зардал өсөн, гарах эцсийн бүтээгдэхүүний үнэ нь импортлогдож буй газрын тосны бүтээгдэхүүнтэй харьцуулахад хэт өндөр болсон. Үүнээс үүдэн дотоодын үйлдвэрлэл бүрэн зогссон. Монгол улс өөрийн Нефть боловсруулах үйлдвэрээ барьж, шатахуунаар бусад улс орноос бүрэн хамааралтай байхгүйг эрмэлзэж байгаа энэ үед шатахуун үйлдвэрлэлийн түүхий эдэд онцгой татвар ногдуулсан нь улс орныхоо эдийн засгийн хөгжилд тушаа болох шийдвэр болжээ.

Зөвхөн дизель түлшийг бага хэмжээгээр үйлдвэрлэж байсан дотоодын үйлдвэрүүд энэ хуулийн нөлөөгөөр өнөөдөр хаагдаад байна.

Өнөөгийн байдлаар манай улс газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээнийхээ 95 ба түүнээс дээш хувийг импортоор хангадаг. Стратегийн чухал ач холбогдолтой энэхүү бүтээгдэхүүнээр гаднаас бүрэн хараат байгаа нь манай орны эдийн засгийн аюулгүй байдалд эрсдэл учруулах нөхцөлийг бүрдүүлдэг. Иймд дотоодын үйлдвэрлэлээ дэмжих зорилгоор газрын тосны үйлдвэрлэлийн зориулалтаар импортолдог түүхий эдийг онцгой татвараас чөлөөлөх нь Монгол улсын эрх ашиг юм. Ингэснээр газрын тосны үндэсний үйлдвэрлэл хөгжих нөхцөл бүрдэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж