АН: Хэн нэгнээс хамааралгүй "Нэг монгол" хөдөлгөөнийг өрнүүлнэ

АН: Хэн нэгнээс хамааралгүй "Нэг монгол" хөдөлгөөнийг өрнүүлнэ

АН: Хэн нэгнээс хамааралгүй "Нэг монгол" хөдөлгөөнийг өрнүүлнэ

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдөр /2023.06.19/ мэдээлэл хийлээ.


Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл:

-Бид өнөөдөр хоёр асуудлыг хэлэлцлээ. Нэгдүгээрт, том хуулиудыг хэлэлцэж, одоо бас нэг чухал хууль болох Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Улс төрийн намын тухай хууль хэлэлцүүлгийн шатанд явж байна. Ирэх долоо хоногоос байнгын хороо, УИХ-ын нэгдсэн чуулганаар орж, өрнөх байх. Үндсэний бодлогын хорооноос дэд ажлын хэсэг гарч, ажиллана. Хоёрт, Засгийн газраас УИХ-д Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр гэж өргөн бариад, энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэнэ. Бид энэ хөтөлбөрийн тухай мэдээлэл авч хэлэлцлээ. Зарчмын хувьд дэмжиж оролцох нь зүйтэй гэж шийдлээ.

Улс төрийн намын тухай хууль одоогоор батлагдаагүй байна. Энэ хуульд намын дэнчин, хандив, санхүүжилтын ил тод байдал гэдэг бүхэл бүтэн бүлэг орж байгаа. Бид саналаа нэгтгэж ажиллана. Дэнчин, татвар, хандивыг хориглож, ил тод нээлттэй байх гэдэг зүйл заалтыг Ардчилсан намаас бүрэн дэмжин ажиллана.

Намынхаа төлөө ажиллахаар "Нэг монгол" хөдөлгөөнийг байгуулсан. Зарим нь Орос улстай холбож тайлбарлаж байх шиг байна. Би 2022 оны хоёрдугаар сарын 28-нд "Дайн буруу. Түрэмгийлэл үүсгэж байгаа улсын буруу. Ардчилсан улсын үзэл баримтлал ийм байх ёстой" гэж мэдэгдэл хийж байхад иргэдийн 95 хувь нь эсэргүүцсэн байр суурийг илэрхийлж байсан юм.

УИХ-ын гишүүн Н.Ганибал:

-Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүд оролцсон, УИХ-ын гишүүдээс санаачилсан "Нэг монгол" хөдөлгөөн өрнөж эхэлсэн. Энэ хөдөлгөөн Ардчилсан намын эв нэгдлийг барьж, намын үйл ажиллагааг бэхжүүлж, сайжруулах, Сонгууль болон Улс төрийн намын тухай хууль хэлэлцэж буй энэ цаг үед гишүүд дэмжигчдийнхээ чадавхыг сайжруулах зорилготой. Тэрнээс биш бүлэг байдлаар асуудалд хандахгүй. Бусад хүмүүстэй холбож, олон нийтийн сүлжээнд бичиж байна. Хэн нэгэн хүнээс хамааралгүй гэдгийг хэлье.

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа:

-Өнгөрсөн хугацаанд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталлаа. Сонгуулийн хууль бас батлагдсан. Ингэснээр эмэгтэйчүүдэд ээлтэй зүйл заалт орж чадсан. Тиймээс эмэгтэй гишүүдээ бэлтгэх ажлыг хийж, шинэ шатанд гаргах, туслах тал дээр хөдөлгөөн өрнүүлж байгаа юм. Миний хувьд үүргээ гүйцэтгэсэн гэж үзэж энэ зургадугаар сард Ардчилсан эмэгтэйчүүдийн чуулганыхаа хурлыг зарлаж, тэргүүнийхээ суудлыг өгөхөөр бэлдэж байна.

Манай намд шинэ залуу үеэ оруулж ирэх нь чухал. Мэдээж ахмад, дунд насныхан, залуу үеийн төлөөлөл байх хэрэгтэй. Одоо парламентад суух эмэгтэйчүүдээ бэлтгэх чухал ажлыг хийх ёстой. Эмэгтэйчүүдийн 30/300 хөтөлбөр улс даяар хэрэгжиж эхэлсэн. Бид хариуцлагатай хандаж ажиллана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-19 66.181.188.26

Хамгиын хамааралтай тжнэнлэл….

Avatar

Нэргүй 2023-06-19 124.148.91.10

Jenco geed mafia-tai kinonoos neriig ni huulsanaasaa neeh holdoogui yum shiv de. putinii namiin neriig ni huulaal.

Avatar

Нэргүй 2023-06-19 66.181.182.18

сонгуулийн өмнө гэнэт амь орцгоож бялуу хүртэцгээх гэж улайрах шив.

Avatar

Заагч 2023-06-19 202.9.46.218

Хулгайч,худалч,авилгачдын АН -г хэн ч дэмжих билээ.Эрдэнэтийг идсэн эба х***а,Оюу-Толгойг заранее луйврын Дубай гэрээг хийсэн сайхан балагтай,Таван Толгойг хвр хятадад егех гэж улайрсан х***а энхсайхантай хариуцлага тооцсон уу хятадын Монгол гэж хуцдаг хятадын шээс Монголын баялгыг хулгайлагч баярцогттой ял тооцсон уу???????????

Avatar

Нэргүй 2023-06-19 213.87.156.92

))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-06-19 192.82.67.162

Өмxий бaacнууд оросын гөлөгнүүд зайлцгаа

Avatar

Нэргүй 2023-06-19 66.181.186.130

Ардчилсан намыг бэхжүүлэх гэхээс илүүгээр ард иргэдээ идэвхжүүлээч. Бүгд дор дороо, таксинд суусан ч, бааранд суусан ч ялгаагүй энэ засаг төрийг шүүмжилж байна. Нам ярьж жижигрээд байлгүй улс орны хэмжээнд хөдөлгөөн өрнүүлье гэж томхон сэтгээч. Хүнийг насаар ялгах чинь бас Үндсэн хууль зөрчиж байгаа шүү. Эрүүл, шинэлэг сэтгэлгээтэй хүмүүсийг улс төрийн тайзан дээр гаргах цаг болсон. Хэдэн настай байх нь хамаагүй.

Avatar

Нэргүй 2023-06-19 192.82.85.108

Иймм тэнэг лоозон хэнд хэрэгтэй юм. Монголын баялагийн цөлмөсөн хүмүүс та нар шүү дээ. Эрдэнэтийг яалаа. Тэр Элбэгдоржоо янзлаад дараа нь худлаа донгод

Avatar

Зочин 2023-06-19 202.126.94.99

Нэрээ ч егч чадахгуй , нэг байхдаа яадаг бнаа!!! юм чааваас, Оросынх бол Нэгдмэл гэж байгаа!

Avatar

2024 оны ялалт баяртай АН 2023-06-19 192.82.82.166

АН том алдаа гаргасан.1.ҮХНӨ УИХ гишүүдийн тоог нэмэхийг эсэргүүцсэн дийлэнх олонхийн талд зогсоогүй 2. Л.Гантөмөрийг яаралтай өөрчилж түүх намтар цэвэр гоочлох сэдэв байхгүй УИХ гишүүдээс даргаа сонгож 2024 оны сонгуульд оролцох 3.УИХ бүлэгийн үйл ажиллагааг сэргээх Занданшатарын хааяа нэг зальт явган шог ярианд хамт инээж унтах шаардлагагүй

Avatar

Нэргүй 2023-06-19 66.181.186.130

Чоорт. Улс төрийг зөвхөн попролт, шоу, пиар төдийгөөр төсөөлдөг балиар үзлээсээ салаач. Намууд улс орныхоо төлөө бодит ажил хийх ёстой биздээ. Худал хуурмаг хэзээд үнэнд гүйцэгддэг жамтай. Одоогийн шоучин улс төрчид тэрүүгээрээ л түүхэнд бичигдэнэ, хойч үедээ жигшигдэнэ.

Avatar

Харьцуулагч 2023-06-19 49.0.139.91

"Монгол ялна". Хууранбаа байна аа. Дараа нь мафи…

Avatar

Нэргүй 2023-06-19 192.82.66.210

Путины "Единоросс…" = АН-ын Нэгмонг…" … Толгой гэж Олгой. Ядахдаа өөр нэр олж, сэигэж чаддаггүй юу?! Одоо тэгээд Оросын тэр Нэгоросын дүрмийг хуулах уу?

Avatar

Ардчилсан намынханд 2023-06-19 202.179.26.138

ЗҮГЭЭР Л ГАНТӨМӨРТЭЙГӨӨ ЁС ЗҮЙН ХАРИУЦЛАГАА Л ТООЦООД ЗАЙЛУУЛ. ТЭГЭЭД Л ЦААШАА ЯВ. ӨӨР САНАА ХЭРЭГГҮЙ

Avatar

Нэргүй 2023-06-19 66.181.185.93

Овоо өндийхнүү гэхээр л Хуцаад унах юм нээрээ юу ч хэлэхэв

Avatar

Зочин 2023-06-19 202.126.90.98

мэдлэг боловсролтой залуучуудыг шинээр оруулж боловсон хүчнээ сайжруул ах дүү хамаатан садандаа зайлуул

Avatar

Иргэний бодол 2023-06-19 202.21.104.234

Нэг Монгол гэж юу ч гэсэн үг юм, юу ч гэсэн санаа юм. Зүгээр л цул бат бөх, нэгдмэл нам байж байгаад сонгуульдаа орох бэлтгэлээ хийхгүй дээ. Дэмжих гэхээр ингээд мэдрэлтээд бдаг шүүү та нар

Avatar

СОНГОГЧ 2023-06-19 202.9.46.111

АН шавартай хутгалдсан нэр хүндээ сэргээх гэж хичээж байна уу? "муу нэрийг хусавч үл арилна, сайн нэрийг хүсэвч үл олдоно" гэдэг айхтар үг бий шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж