Нүүрсний ажлын хэсгийг Х.Нямбаатар ахална

Нүүрсний ажлын хэсгийг Х.Нямбаатар ахална

Нүүрсний ажлын хэсгийг Х.Нямбаатар ахална

Нүүрсний ажлын хэсгийг шинээр байгуулж, Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулахаар болжээ. УИХ-ын дарга Г.Занданшатар нүүрсний ажлын хэсгийг байгуулах захирамж гаргасан байна. Ажлын хэсгийг Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахлах бол УИХ-ын гишүүн Г.Ганболд, Г.Тэмүүлэн, Б.Энхбаяр, С.Ганбаатар, Т.Доржханд нар багтжээ. УИХ-аас хилийн боомтоор ачаа тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч буй хүндрэл бэрхшээлийг шалган тогтоох түр хороог 2022 оны зургадугаар сарын 16-нд байгуулсан юм.

Д.Тогтохсүрэн өнөөдөр мэдээлэл хийхдээ "Нүүрсний сонсголыг УИХ-ын гишүүн Г.Ганболдоор ахлуулсан түр хороо хийнэ. Хянан шалгах тухай хуулиар түр хороо сонсгол хийдэг. Гурван сонсгол байдаг. Ерөнхий сонсгол гэдэг нь иргэдээс гарч буй саналыг ерөнхийд нь сонсдог сонсголыг хэлдэг. Уг сонсголыг арванхоёрдугаар сард хийсэн. Одоо хийх гэж буй сонсгол бол нотлох баримтын сонсгол. Энэ сонсголыг хийнэ гээд Г.Ганболд гишүүнээр ахлуулсан түр хороо нэг жил орчим ажилласан. Нэлээд хянан шалгагч нарыг гарган ажиллуулж, тодорхой хэмжээнд нотлох баримтын сонсгол хийх нөхцөл бүрдсэн. Гэтэл хууль хяналтын байгууллагаас нотлох баримтын сонсгол нь мөрдөн байгууллагын нууцтай холбоотой олон асуудал яригдах учраас хойшлуулж өгөх тухай ярьсан.
Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр МАН-ын дарга нар ярьж байгаад хойшлуулчихсан юм яриад байгаа. Дээр нь хууль хяналтын байгууллагаас энэ хэрэгт яллагдагчаар татагдсан хүмүүсийг оролцуулахтай холбоотой асуудал байгаа юм. ЭТТ компанийн захирлаар ажиллаж байсан хүнийг оролцуулахгүй гэж байгаа юм.
Иймээс сонсголыг үр дүнтэй болгох үүднээс мөрдөн байгууллагын саналын дагуу сонсголыг хойшлуулсан. УИХ-ын даргын захирамжаар байгуулсан Х.Нямбаатар сайдаар ахлуулсан ажлын хэсэг сонсгол хийх ажлын хэсэг биш. Х.Нямбаатар сайдын ахалсан ажлын хэсэг сонсгол хийхэд дэмжлэг үзүүлэх, бэлтгэл хангах, хууль хяналтын байгууллагатай ажиллаж мөрдөн байцаалтын нууцад хамарч буй үе нь хэзээ дуусах уу гэх мэт хамтарч ажиллах чиг үүрэгтэй ажлын хэсэг байгаа юм. Тиймээс түр хороо сонсголоо хийнэ. Ажлын хэсэг өөр чиг үүрэгтэй" гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-19 213.87.156.92

)))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-06-19 192.82.77.192

нянбактер зайлаа

Avatar

Зар 2023-06-19 192.82.89.130

МАН,Оюунэрдэнэ ирэх сонгуульд дахиад дийлэнх олонхи болоод МАН ялаад дахин оюунэрдэнэ ерөнхий сайд болоод Нямбаатөр нь их хуралын дарга болох нууц тохироогоо тэр хоёр хийсэн юм гэнэ лээ өөр хэнд ч хэлэхгүй гэж тохирсон хоёулханаа !!!!!!!!!!!!!

Avatar

Нэргүй 2023-06-19 66.181.182.18

Хэрэв тийм бол нүүрсний хулгайд Хүүк гол буруутан гэдэг нь үнэн бололтой. Зандка Хүүк нар найзууд бөгөөд нүүрсний хэргийг хав дарах сонирхолтойн улмаас Нямбааг УИХ-ын дарга болгон төрийн 3 өндөрлөгийн 2 суудлыг авч байж нүүрсний хэргийг илрүүлж хариуцлага тооцно.

Avatar

Цагаан баавгай 2023-06-19 192.82.78.36

Хэн ч ахласан тохиолдолд жинхэнэ хулгайч нар илрэхгүй, зориуд АН-ыг хавчуулсан шоу болно.

Avatar

Зочин 2023-06-19 66.181.187.111

Нүүрсний хулгай – МАН-ын удирдан зохион байгуулж, гардан хийсэн ажил. Монголчуудыг илбэдэх гээд юу л сэдээд байгаа бол доо???

Avatar

Нэргүй 2023-06-19 66.181.160.30

Энэ хүн чинь Ажлын хэсэг болгоныг ахлана гэвэл биеэ хэд хуваах юм бэ?? Тэгээд ч нэгээс илүү ажлыг хүн ор нэр төдий л хариуцдаг жамтай!!

Avatar

Зочин 2023-06-19 192.82.73.225

Үнэхээр зориуд төөрөгдүүлж бна шүү.

Avatar

zochin 2023-06-19 139.5.218.110

Сөрөг хүчний төлөөлөл ахлах хэрэгтэй. Аюурсайханы ойрын 5 хүний 1 биз дээ

Avatar

Нэргүй 2023-06-19 103.212.119.11

их наяд кккк

Avatar

Нэргүй 2023-06-19 202.131.225.242

Нямбаатар чинь өөрөө нүүрсний хулгайч шдээ. Ер нь бол МАН д нүүрсний хулгайтай орооцолдоогүй хүн байхгүй шдээ. Хүрэлсүх Амарбаясгалан гээд бүгд нүүрсчид шүү дээ.

Avatar

Нэргүй 2023-06-19 202.126.90.87

Өөрөө яг одоогийнх нь хулгайч@ тэр бол тодорхой$ харин энэ сонсгол өнгөрсөн үеийнх нь юм бна

Avatar

Зочин 2023-06-19 203.98.76.9

АН-аас ажлын хэсэгт яагаад байдаггүй билээ

Avatar

зочин 2023-06-19 122.201.19.190

МАН өчнөөн их наядын хулгай луйвараа цэгцэлж байж сонгууль ярих хэрэгтэй

Avatar

зочин 2023-06-19 192.82.87.210

МАНАЙ НАМЫН ЭДИЙН ЗАСАГ ХАГЖЛИЙН Т.Н.Б.ДАРГА АСАН ХАНДЖАВЫН БАТЖАРГАЛЫН ШУНАЛ ЛУЙВАР ХЭРЭЭС ХЭТЭРЧ БНА. ТЭР НҮҮРНИЙ ОЛОН ТЭРБУМААР ЖАРГАЛАНТЫН АМАНД ЭЗДИЙННХЭЭ ӨЧНӨӨН ХАУС БАРИУЛСАН. РИВЭР ГАРДЭНД ӨЧНӨӨН САЯАР БАЫР АВЛАА. ЧАЖ АВААД БАЙГААГ НЬ ШАЛГААЧЭЭ. ТЭР ЛУЙВАР, ТЭНДЭР, КОНЦЁССЭЭР ГАРЫН ҮСЭГ ЗУРААД Л ЛУЙВАРДАЖ ДУУСЧ БАЙСАН ШҮҮ. СРӨНХИЙ САЙДАА ИЙМЭРХҮҮ АВИЛГАЧДЫГ ШАЛГУУЛЖ, ХӨРӨНГИЙН ХУРААГААЧЭЭ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж