Оросын армийн Крымын хойг дахь Хар тэнгисийн флотыг Украины довтолгооноос хамгаалахад сургагдсан дельфиний тоо хоёр дахин нэмэгдсэнийг "Naval News" байгууллагаас мэдээлжээ. Оросын Тэнгисийн цэргийн хүчин Севастополь боомт дахь тэнгисийн цэргийн баазаа хамгаалахын тулд сургуулилалттай дельфинүүдийг ашиглаж байгааг "Insider" өнгөрсөн жил мэдээлсэн.
Тэгвэл Украины тэнгисийн цэргийн ажиллагааны эсрэг Оросын хөлөг онгоцуудыг хорлон сүйтгэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор ашиглаж буй тус дельфинүүдийн тоо хоёр дахин нэмэгджээ.
Боомтын ойролцоо байнга байрладаг дельфиний тоо сүүлийн үед 3-4 байсан бол долоо болж хоёр дахин нэмэгдсэн гэж шумбагч, гүний систем, технологийн мэргэжилтэн Саттон энэ долоо хоногт "Naval News" мэдээлсэн байна. Эдгээр амьтдыг Украины тусгай хүчний шумбагчидтай тэмцэж, хамгаалахаар бэлтгэсэн байна. "Хэн ч дельфиний хурдыг гүйцэж сэлж чадахгүй тул тэд давуу талтай" гэж Саттон хэлэв. Дельфин нь 37 миль/цаг хурдалж чаддаг.
Жил гарангийн хугацаанд үргэлжилж буй дайнд Украины арми өнгөрсөн долоо хоногт сөрөг довтолгоогоо эхлүүлж, тус бүс нутагт Оросын хөлөг онгоцуудын эсрэг нисгэгчгүй онгоцоор дайралт хий эхэлсэн. Севастополь бол Крым дахь Оросын Хар тэнгисийн флотын томоохон боомт бөгөөд төв байр юм. Хар тэнгисийн хойгийг 2014 онд Путин хууль бусаар ОХУ-д нэгтгэсэн юм.
АНУ-ын Тэнгисийн цэргийн хүрээлэнгийн мэдээлснээр, Оросын арми Хүйтэн дайны үеэс эхлэн Севастополь хотод далайн хөхтөн амьтдыг дайны зорилгоор сургаж, гаршуулж эхэлжээ. Тодруулбал, дельфин, белуга халим зэрэг амьтдыг дайсны шумбагчдыг олох, мина илрүүлэхэд сургасан байна. "Манай мэргэжилтнүүд дельфиний усан доорх дууны дохиог операторын монитор руу дохио болгон хувиргах шинэ төхөөрөмж бүтээсэн" гэж Оросын "РИА Новости" агентлагт өнгөрсөн жил мэдээлсэн.
АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин мөн Швед, Израиль, Хойд Солонгос зэрэг улсууд ч далай, тэнгисийн амьтдыг цэргийн албанд сургасан гэж "Naval Times" мэдээлэв.
ЭХ СУРВАЛЖ: BUSINESS INSIDER
Холбоотой мэдээ