П.Анужин: Б.Пүрэвдорж попрол хэрэггүй дээ!

Хуучирсан мэдээ: 2023.06.19-нд нийтлэгдсэн

П.Анужин: Б.Пүрэвдорж попрол хэрэггүй дээ!

П.Анужин: Б.Пүрэвдорж попрол хэрэггүй дээ!

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин нүүр номын хуудсаараа дамжуулан, Б.Пүрэвдорж гишүүнд үг дайлаа. Тэрбээр “Тэтгэвэр, тэтгэмж, хувийн нэмэлт тэтгэвэр зэрэг 5 хуулийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх санал дүгнэлтээ Бүлгийн хуралд танилцуулахаар орж байна.

Б.Пүрэвдорж гишүүн дараалсан 7 жилийг 5 жил болгохгүй байна, хүмүүсээ талбайд ир гэжээ! Хуулийн төсөлд 5 жил болж орж ирсэн учир ийм попрол хэрэггүй дээ!” гэсэн юм.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн хувьд ахмад настнуудын тэтгэврийг тогтоохдоо долоон жилийн цалингийн дунджаар тооцон боддог болсон нь 150 мянга хүртэлх төгрөгөөр тэтгэвэр нь бага тогтоогдож, хохирч байна. Иймээс тэтгэврийг тогтоохдоо таван жилийн цалингийн дунджаар тооцон олгох ёстой гэдэг асуудлыг тавьж, хуулийн төсөл санаачилж, УИХ-д өргөн мэдүүлсэн ч эрх баригчид хэлэлцэлгүй, хав дарж ирсэн. Арга буюу тэрбээр өнгөрсөн өвөл дээрх шаардлагаа дахин тавьж, Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулж байв. Өмнө нь ахмад настнуудын тэтгэврийг таван жилийн цалингийн дунджаар тооцон, тогтоодог байсан ч 2016 оны УИХ-ын сонгуульд МАН ялалт байгуулж, эрх баригч хүчин болонгуутаа энэхүү заалтыг өөрчилж, долоон жилийн дунджаар тооцон тогтоохоор холбогдох өөрчлөлт оруулсан нь ахмадуудад хортой тусаад байгаа. Эцэст нь сонгууль ч дөтөлсөн, ахмадууд ч тэтгэвэр хаанаа ч хүрэлцэхгүй байгааг шүүмжилж, асуудал тавьсан, Б.Пүрэвдорж гишүүн байнга чихэнд нь хонх уях болсноор Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг хэлэлцэх шатанд энэ асуудлыг шийдвэрлэхээр багтааж. Гэхдээ тэтгэврээ долоон жилийн цалингийн дунджаар тооцуулан тогтоож, хохирсон ахмадуудад хохирлыг нь барагдуулах уу гэдэг тодорхойгүй байгаа юм.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн хувьд өнөөдөр 12.00 цагт Сүхбаатарын талбайд тэтгэврийг таван жилээр тооцон тогтоодог болох, мөн долоон жилийн дунджаар тооцуулж тэтгэврээ тогтоолгон хохирсон ахмадуудын хохирлыг барагдуулахыг шаардаж, жагсаал зохион байгуулах юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
4
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж