Хойд Солонгос хамгийн ноцтой алдаагаа хүлээн зөвшөөрөв

Хойд Солонгос хамгийн ноцтой алдаагаа хүлээн зөвшөөрөв

Хойд Солонгос хамгийн ноцтой алдаагаа хүлээн зөвшөөрөв

Хойд Солонгос улс тавдугаар сарын 31-нд цэргийн тагнуулын хиймэл дагуул хөөргөсөн боловч бүтэлгүйтсэн. Тэд энэхүү бүтэлгүйтлээ энэ оны эхний хагаст гарсан хамгийн ноцтой алдаа дутагдал гэж хүлээн зөвшөөрчээ. Тодруулбал, "Маллигёнг-1" цэргийн тагнуулын хиймэл дагуулыг ачсан "Чоллима-1" пуужинг хөөргөсөн боловч пуужингийн хоёр дахь шатны хөдөлгүүр хэвийн бус байснаас үүдэн Шар тэнгист унасан. 

"KCNA" агентлагаас мэдээлснээр пуужингийн бүтэлгүйтэлд буруутай албан тушаалтнуудыг Ким Жон Ун хурцаар шүүмжилжээ.

Мөн цэргийн тагнуулын хиймэл дагуулыг амжилттай хөөргөж чадаагүй шалтгааныг нарийвчлан шинжлэх тушаал өгсөн байна. Хойд Солонгосын пуужин хөөргөлт нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг зөрчсөн үйлдэл ч гэлээ Пёньян ойрын хугацаанд хиймэл дагуулаа тойрог замд оруулах оролдогыг дахин хийнэ гэв. 

Эрх баригч Хөдөлмөрийн намын VIII төв хорооны гурван өдрийн чуулганаар Батлан хамгаалах болон дипломат стратегийн талаар хэлэлцсэн. Энэ үеэр Пёньян хүчирхэг цөмийн зэвсгийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхээр хичээж байгаагаа тодорхой мэдэгджээ. Солонгосын хойгийн нөхцөл байдал ээдрээтэй болж, хяналтаас гарч байгаа тул Пёньян цэргийн чадавхиа тасралтгүй шинэчилж, өөрийгөө хамгаалах чадавхиа бэхжүүлнэ гэв. Түүнчлэн энэ уулзалтын үр тарианы үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, эдийн засгийг хөгжүүлэх, шинэ орон сууц барих зэрэг эхний хагас жилд дэвшүүлсэн зорилтуудаа дүгнэжээ. 

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
6
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-19 202.55.188.117

путинтэй ин зэрэгцэх аугаа удирдагч

Avatar

Зочин 2023-06-19 66.181.160.49

НҮБ-д хамаагүй болсон орон байх өө хамаатуулж чадахгүй л дэ. Хүссэнээ хийнэ . Чаддаг байсан бол юү гэж галзуурах билээ.

Avatar

ДБаярсайхан 2023-06-19 202.9.46.91

Хойд Солонгос алдаагаа ойлгож,дүгнэсэн сайн хэрэг.Цаашид хийх зүйл,зорилгоо дүгнэсэн нь тэдний асуудал байхаа…

Avatar

Нэргүй 2023-06-19 59.153.115.98

daranguilagch aldaa gej dugnesen bol tsaashid yu boloh n todorhoi. heden hun tolgoinoosoo salah bol

Avatar

Нэргүй 2023-06-19 213.87.156.92

)) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

ЗӨВИЙГ ТУНГААГЧ 2023-06-19 66.181.185.97

Энэ орчуулгынх нь байж байгааг ээ. Чааваас даа

Avatar

Нэргүй 2023-06-19 192.82.66.101

НҮБ ын аюулгүйн зөвлөл үл зөвшөөрнө гэхээрээ яах уу, тэнэгийн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж