Хойд Солонгос улс тавдугаар сарын 31-нд цэргийн тагнуулын хиймэл дагуул хөөргөсөн боловч бүтэлгүйтсэн. Тэд энэхүү бүтэлгүйтлээ энэ оны эхний хагаст гарсан хамгийн ноцтой алдаа дутагдал гэж хүлээн зөвшөөрчээ. Тодруулбал, "Маллигёнг-1" цэргийн тагнуулын хиймэл дагуулыг ачсан "Чоллима-1" пуужинг хөөргөсөн боловч пуужингийн хоёр дахь шатны хөдөлгүүр хэвийн бус байснаас үүдэн Шар тэнгист унасан.
"KCNA" агентлагаас мэдээлснээр пуужингийн бүтэлгүйтэлд буруутай албан тушаалтнуудыг Ким Жон Ун хурцаар шүүмжилжээ.
Мөн цэргийн тагнуулын хиймэл дагуулыг амжилттай хөөргөж чадаагүй шалтгааныг нарийвчлан шинжлэх тушаал өгсөн байна. Хойд Солонгосын пуужин хөөргөлт нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг зөрчсөн үйлдэл ч гэлээ Пёньян ойрын хугацаанд хиймэл дагуулаа тойрог замд оруулах оролдогыг дахин хийнэ гэв.
Эрх баригч Хөдөлмөрийн намын VIII төв хорооны гурван өдрийн чуулганаар Батлан хамгаалах болон дипломат стратегийн талаар хэлэлцсэн. Энэ үеэр Пёньян хүчирхэг цөмийн зэвсгийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхээр хичээж байгаагаа тодорхой мэдэгджээ. Солонгосын хойгийн нөхцөл байдал ээдрээтэй болж, хяналтаас гарч байгаа тул Пёньян цэргийн чадавхиа тасралтгүй шинэчилж, өөрийгөө хамгаалах чадавхиа бэхжүүлнэ гэв. Түүнчлэн энэ уулзалтын үр тарианы үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, эдийн засгийг хөгжүүлэх, шинэ орон сууц барих зэрэг эхний хагас жилд дэвшүүлсэн зорилтуудаа дүгнэжээ.
Эх сурвалж: YONHAP
Холбоотой мэдээ