"Буйр нуурт хар галуу ихэссэнээс загас үхсэн байж болзошгүй"

"Буйр нуурт хар галуу ихэссэнээс загас үхсэн байж болзошгүй"

"Буйр нуурт хар галуу ихэссэнээс загас үхсэн байж болзошгүй"
Дорнод аймгийн Халхгол сум Буйр нуурт өнгөрсөн долоо хоногт олон тооны загас үхэж, нуурын эрэг дээр гарсан болохыг иргэд цахим хуудастаа мэдээлсэн. Улмаар тус асуудлыг шалгах ажлын хэсгийг харьяа яам болон байгаль хамгаалах газраас гаргаад байгаа юм. Одоогоор шинжилгээний хариу гараагүй байгаа бөгөөд албаныхнаас урьдчилсан байдлаар дараах тайлбарыг өгөв.
Тус аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас өгсөн мэдээллээр "БОАЖН болон Ус цаг уур орчны шинжилгээний төв, Буйр мэнэнгийн сав газрын захиргааны мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг буйр нуурт ажиллаж байгаа.
Олон тооны загас үхсэн учир эхний ээлжид гадаргын уснаас дээж авч, химийн найрлагыг судлах, үхсэн загаснаас эдийн шинжилгээ авах, загаснаас өөр төрлийн амьтан үхсэн эсэхийг судалж байна.

Буйр нуурт загас ихээр үхсэн шалтгаан нөхцөлийг тогтоохоор Улаанбаатар хотоос судалгааны баг ажиллаж байна. Одоогоор шинжилгээний хариу гараагүй.

Урьдчилсан байдлаар хар галууны тоо толгой их, мөн салхи шуургатай байсан нь нөлөөлсөн байх магадлалтай.

Мөн хэлтэг загасны үржлийн үе таарч, нуурын эргийн нам элстэй газарт түрсээ шахсан зэрэг шалтгаан нөхцөл давхацсан. Зарим жилүүдэд цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалж Буйр нуурын баруун урд талд Баян нуур орчимд загас олноор үхэх тохиолдол гарч байсан. Харин энэ жилийн хувьд цаг уурын мэдээгээр Буйр нуурын усны түвшин өмнөх оноос бага, салхины хэмжээ өнгөрсөн жилээс их буюу хаврын улиралд ихэнх өдрүүдэд дунджаар 10-17 м/с хүрч салхилж байна" гэлээ.

Сонирхуулахад, Буйр нуур загасаар маш баялаг бөгөөд загасны аж ахуй нь нутгийн ард иргэдийн амьжиргааны гол эх үүсвэр болдог байна. Нийт зургаан овгийн 36 зүйл загас, 49 зүйлийн хөвөгч замагтай. Булуу цагаан, цурхай, морин загас, амарын сугас, улаан далбаат, өлгөр цагаан, цулбуурт, мөнгөлөг хэлтэг зэрэг загас бий аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-19 213.87.156.92

))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-06-19 192.82.85.147

болзошгүй ч гэх шиг

Avatar

Нэргүй 2023-06-19 202.21.107.23

Хар галуунд амьдаараа идүүлэхгүй гд загас олноороо амиа хорлосон бшд, загас ямар аймаар ухаантай юм бэ тээ БОАЖЯ ныхаан хаха. Загас олноор үхсэн жинхэнэ шалтгаан Хятадын нефть олборлогчдоос болж байгааг ямарч тэнэг мэдэж байгаа шдээ.

Avatar

Bold o 2023-06-19 223.38.36.239

хар галуу ихэсхээр загас цөөрөх урвуу хамааралтай болохоос…олон хар галуу
хараад загаснууд айгаад амиа хорлосон гэх гээд бна даа ..зөв л гаргалгаа таамаг бна …

Avatar

Төр дсмпуурчээ 2023-06-19 202.9.46.75

Нөгөө төсөв асар ихээр хусдаг’ татвар тёлөгчдийн мөнгөөр туйлдаг БОХЯ’ ШУА; …. түмэн байгууллагад үүний учрыг олох мэргжилтэн бдггүй…. Мөн ч хөөрхийлёлтэй . Төрийн’ төсвийн энэ байгууллагаууд’ ажилтануудыг бүгдийг нь татан буулгаач … үнэн ялзарчэээ

Avatar

Нэргүй 2023-06-19 66.181.160.30

Бакла́н буюу латинаар Phalacrocorax гэдэг шувуу загасыг ёстой сүйтгэдэг юм билээ?!!

Avatar

Зочин 2023-06-19 82.144.201.2

ЯАХЛААРАА ХАР ГАЛУУНЫ ТОО НЭМЭГДЭХЭД ЗАГАС ОЛНООРОО ҮХДЭГ БНАА??? БИ ОЙЛГОХГҮЙ БН, ТАЙЛБАРЛАЖ ӨГӨӨЧ !!!!

Avatar

Иргэн 2023-06-19 66.181.167.194

манай энэ сданууд ямарч мэдлэг боловсролгүй шаана шүү хар таамгаараа бурна ямарч логикгүй гуцна малчид

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж