Олон тооны загас үхсэн учир эхний ээлжид гадаргын уснаас дээж авч, химийн найрлагыг судлах, үхсэн загаснаас эдийн шинжилгээ авах, загаснаас өөр төрлийн амьтан үхсэн эсэхийг судалж байна.
Буйр нуурт загас ихээр үхсэн шалтгаан нөхцөлийг тогтоохоор Улаанбаатар хотоос судалгааны баг ажиллаж байна. Одоогоор шинжилгээний хариу гараагүй.
Урьдчилсан байдлаар хар галууны тоо толгой их, мөн салхи шуургатай байсан нь нөлөөлсөн байх магадлалтай.
Мөн хэлтэг загасны үржлийн үе таарч, нуурын эргийн нам элстэй газарт түрсээ шахсан зэрэг шалтгаан нөхцөл давхацсан. Зарим жилүүдэд цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалж Буйр нуурын баруун урд талд Баян нуур орчимд загас олноор үхэх тохиолдол гарч байсан. Харин энэ жилийн хувьд цаг уурын мэдээгээр Буйр нуурын усны түвшин өмнөх оноос бага, салхины хэмжээ өнгөрсөн жилээс их буюу хаврын улиралд ихэнх өдрүүдэд дунджаар 10-17 м/с хүрч салхилж байна" гэлээ.
Сонирхуулахад, Буйр нуур загасаар маш баялаг бөгөөд загасны аж ахуй нь нутгийн ард иргэдийн амьжиргааны гол эх үүсвэр болдог байна. Нийт зургаан овгийн 36 зүйл загас, 49 зүйлийн хөвөгч замагтай. Булуу цагаан, цурхай, морин загас, амарын сугас, улаан далбаат, өлгөр цагаан, цулбуурт, мөнгөлөг хэлтэг зэрэг загас бий аж.
Холбоотой мэдээ