Л.Чинбатад хүн алахыг завдсан гэх зүйл ангиар хэрэг нээжээ

Л.Чинбатад хүн алахыг завдсан гэх зүйл ангиар хэрэг нээжээ

Л.Чинбатад хүн алахыг завдсан гэх зүйл ангиар хэрэг нээжээ

Өнгөрөгч долоо хоногт "Гацуурт "компанийн захирал Л.Чинбат Сэлэнгэ аймагт малчдыг машинаараа хөөж, амь насанд нь заналхийлж буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан. Мөн түүнийг хил давж зугтсан талаарх мэдээлэл гарч буй. Энэ хэргийн талаар өнөөдөр цагдаагийн байгууллагаас мэдээлэл өглөө. Түүнийг гурван зүйл ангиар шалгаж байна.

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас тус аймгийн  Зүүнбүрэн сумын нутаг Сүмийн булан нэртэй газарт 2023 оны зургадугаар сарын 15-ны өдөр 13.40 цагт Л.Чинбат гэгч нь тус сумын иргэн Б, М нарыг "Тоёота ланд круйзер маркийн тээврийн хэрэгслээр хөөж мөргөсөн" гэх гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авчээ. Улмаар Л.Чинбатын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1, 13.14, 20.16 зүйлд зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна гэдэг мэдээллийг өглөө.


Эрүүгийн хуульд зааснаар: 

10.1 дүгээр зүйл .Хүнийг алах

1.Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

13.14 дүгээр зүйл. Худал мэдээлэл тараах

/Энэ зүйлийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

1.Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

20.16 дугаар зүйл.Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах

1.Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

гэмт хэрэг 2023-06-19 64.119.20.102

Цагдаагийнхан шуурхай ажилласангүй. Хууль иргэн бүрд тэгш үйлчлэх ёстой гэдэг мөртлөө яахав гэсэн байдлаар л хандлаа. Жирийн малчин мотоциклээрээ Чинбатыг хөөсөн болд шууд л хойшлуулшгүй арга хэмжээ хэмээн баривчлах байлаа. ЦЕГ ын дарга нараас л болдог байх даа.

Avatar

Нэргүй 2023-06-19 213.87.156.92

))))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-06-19 192.82.84.68

Ер нь гарчиг ингэж өгөх ямар муухай

Avatar

Хувийн өмч 2023-06-19 24.128.40.160

2 сандарт хэрэггүй шүү. Хувь хүний өмч хуулиар хамгаалагдсан учир тэр хүмүүс очиж хөөж туух нь буруу орон нутгийн рекетчид хирээс хэтэрч байгаа. Хэрэв Чинбат морьдоо орон нутгийн дүрэм журам зөрчиж авчирсан орон нутгийн засаг захиргаа шийдвэр гаргах ёстой. Ер нь хувийн өмчийг Монголд хэзээ хамгаалах юм бэ. Яагаад хүний морьд уруу дур мэдэн хөөж туусан хүмүүст хэрэг үүсгэх хэрэгтэй. Хоёр талыг хоёуланг яг адил шалгах хэрэгтэй.

Avatar

ЯАГААД ГЭЖ БҮҮ АСУУ. МОНГОЛД ТЭГДИЙМ ... 2023-06-19 202.179.26.138

ККККК…. 2 САРЫН ДАРАА МОРЬТОЙ МАЛЫН ХУЛГАЙЧ ҮЙЛДЭЛ ДЭЭРЭЭ ЭЗЭНД НЬ ГАРДУУЛЖЭЭ … ГЭЖ МЭДЭЭ ГАРНА… АРААС НЬ ХАМ ХЭРЭГТЭН НЬ МОТОЦИКЛООР ДАЙРЧ АМИА ЗОЛИОСЛОХ ОРОЛДЛОГО ХИЙСЭН ГЭЖ МЭДЭЭЛНЭ…. ХАРИН БААТАР ХҮН… ГЭДЭГ БОЛ ТӨРМӨЛ БААТАР БАЙДЫН БАЙНА ГЭЭД…. УЛСЫН БААТРААР ШАГНАНА. … МОНГОЛД ТЭГДЭГ ЮМ ААА ЯАГААД ГЭЖ БҮҮ АСУУ…

Avatar

ЗОЧИН 2023-06-19 66.181.176.231

БАРАГ БҮХ САНГУУДААС АВСАН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨХГҮЙ, ӨӨРИЙН МӨНГӨ ШИГ ЦАЦАЖ, ОХИНДОО ХҮРТЭЛ САЙДЫН СУУДЛЫГ НАЙМААЛЦАЖ АВСЧ ӨГСӨН ЛУЙВАРЧИН БАЙНА Ш ТЭЭ, АРД ТҮМНИЙ ТАТВАРЫН МӨНГИЙГ БАЯН ХҮН ШИГ ЦАЦАЖ ААРХАЖ ЯВСАН ХУЛГАЙЧ ,ЭЦСИЙН БҮЛЭГТ УНАЖ ЯВАА МАШИНЫХАА ТАТВАРЫГ Ч ТӨЛӨӨГҮЙ БЭРТЭГЧИН БСАН ГЭЖ БНА Ш ТЭЭ, ЭНЭ ХҮНД ОНОГДОХ ЯЛЫГ НЬ ТУЛТАЛ ӨГ? ТЭГЭЭД ЧИНБАТАА ЗЭЭЛЭЭ, ХҮҮТЭЙ НЬ ТӨЛ? ЛУЙВАРЧИН ГУАЙ?

Avatar

Нэргүй 2023-06-19 59.153.113.245

уг нь ажилсаг хүн байх гээд бөхийн холбоо маргаанаа шийдүүлж цэвэрлүүлэх гэж байсан. өөрөө ч за гэснээ ер нь бөхийг арай чадахгүй нь гээд буцааж өгсөн шд. тэгсэн ялтчгүй морин дээр уначдын.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж