300 украин хүүхдийг Чуваш улс руу авч явна

Хуучирсан мэдээ: 2023.06.19-нд нийтлэгдсэн

300 украин хүүхдийг Чуваш улс руу авч явна

300 украин хүүхдийг Чуваш улс руу авч явна

Запорожье мужийн Бердянск дүүргээс 300 шахам хүүхдийг Бүгд найрамдах Чуваш улс руу авч явж байгааг Мелитополь хотын дарга Иван Федоров Бямба гаригт мэдэгджээ. Тэдний 48 хүүхдийг нь хэдийнэ явуулсан бөгөөд үлдсэн хүүхдүүдийг үе шаттайгаар авч явах аж. 

Чуваш нь ОХУ-ын Ижил мөрний холбооны тойрогт хамаарах бүгд найрамдах улс юм. Энэ нь Москвагаас зүүн тийш 500 гаруй км зайд оршдог. 

Үүнээс гадна 2000 гаруй хүүхдийг Беларусь руу хүчээр зөөвөрлөсөн хэрэг мөн гараад буй. 6-15 насны бүтэн өнчин 2150 хүүхдийг Беларусийн нутаг дэвсгэрт байрлах амралтын бааз, сувилал зэрэг рүү явуулжээ. Украин хүүхдүүдийг албадан гаргахад Беларусь ямар үүрэг гүйцэтгэснийг албаныхан шалгаж байна. Их Британид төвтэй "Sky News" агентлаг тавдугаар сард мэдээлэхдээ уг хэрэгт Александр Лукашенкогийн засгийн газар оролцсон гэж байв. 

Хулгайлагдсан украин хүүхдүүдэд эх орных нь эсрэг суртал ухуулга хийж, төрөлх хэлээрээ ярихыг нь хориглож байгаа тухай мэдээлэл цахим сүлжээнд гарсан. НҮБ-ын Геноцидын тухай конвенцид "Хүүхдийг нэг бүлгээс нөгөө бүлэгт хүчээр шилжүүлэх нь үндэстэн, угсаатныг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн устгах зорилготой үйлдэл" гэж заасан байдаг. Оросууд  Донецк, Луганск, Запорожье, Херсон, Харьков мужуудаас 19 мянга гаруй украин хүүхдийг хулгайлсан гэх мэдээлэл байна. 

Эх сурвалж: THE NEW VOICE OF UKRAINE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
БурууБуруу
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж