Непал улсын хоёр иргэний биеийн байдал хүнд байна

Непал улсын хоёр иргэний биеийн байдал хүнд байна

Непал улсын хоёр иргэний биеийн байдал хүнд байна

Сонгинохайрхан дүүргийн Эмээлтийн замд өнгөрсөн Баасан гаригт /2023.06.19/ жуулчид тээвэрлэж явсан автобус осолдсон. Ослын талаарх дуудлага нийслэлийн Түргэн тусламжийн төвд ирсэн бөгөөд дөрвөн машинтай эмч ажилчид дуудлагын дагуу газар дээр нь очиж, биеийн байдал нь хүнд, хүндэвтэр хүмүүсийг Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэсэн билээ. Тодруулбал, Непал улсын 26 иргэнийг ГССҮТ-д яаралтай хүргэж, эмнэлгийн тусламж үзүүлсэн. Эдгээрээс хоёр хүний биеийн байдал хүнд байсан учир хэвтэн эмчлүүлж байгаа. Тэдгээр хүмүүсийн биеийн байдлыг тодрууллаа.

ГССҮТ-өөс өгсөн мэдээллээр "Гадаадын 26 иргэнээс дөрвөн иргэн хүнд болон хүндэвтэр зэргийн гэмтэлтэй байсан. Тэдгээр хүмүүсийн хоёр нь Эрчимт эмчилгээний тасаг, Хавсарсан гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлж байна.

Хүндэвтэр оноштой хоёр хүн нь оношлогоо, шинжилгээ хийлгэсний дараа хэвтэн эмчлүүлэхээс татгалзсан. Хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүст шаардлагатай эмнэлгийн тусламжийг үзүүлж байгаа.

Эрчимт эмчилгээний тасаг, Хавсарсан гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн биеийн байдал нь хүнд хэвээр байна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-19 213.87.156.92

)))))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-06-19 202.126.90.13

Манай ЕС-ын жилд 400 сая жуулчин авах зорилтод жаахан саадтай л юм болчих шиг, кк. Хоосон поп уриа лоозон, тоо хөөсний л гор гарч байна даа, цэвэр бодлого, удирдлага, зохион байгуулалтын алдаа, харамсалтай

Avatar

Нэргүй 2023-06-19 202.126.88.171

Нэг сая жуулчин авна гэж хэт тооны араас хөөцөлдөж, тав тух, аюулгүй байдлыг орхигдуулсан шүү.

Avatar

Нэргүй 2023-06-19 43.242.241.151

Найдвартай жолооч явуулахгүй дээ. Манайх ч нэг их олон жуулчин авч, мөнгө олно гэх хэрэггүй юм даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж