Ө.Мөнхжин олон улсын тэмцээний сүүлийн шатанд шалгарчээ

Ө.Мөнхжин олон улсын тэмцээний сүүлийн шатанд шалгарчээ

Ө.Мөнхжин олон улсын тэмцээний сүүлийн шатанд шалгарчээ

Дуурь, бүжгийн эрдмийн театрын балетын гоцлооч Ө.Мөнхжин АНУ-д зохион байгуулж буй олон улсын балетын жүжигчдийн нэр хүндтэй "USAIBC" тэмцээний сүүлчийн шатанд шалгарчээ. Монголоос гурван уран бүтээлч оролцож, Ө.Мөнхжин шалгарч үлдсэн байна. Өлзийжаргалын Мөнхжин нь 2010-2018 онд ОХУ-ын Пермь хотын Сонгодог бүжгийн сургуулийг балетын жүжигчин мэргэжлээр амжилттай суралцаж төгссөн бөгөөд 2018 оноос Дуурь бүжгийн эрдмийн театрт балетын жүжигчнээр ажиллаж буй юм. Тэрбээр 2017 онд БНХАУ-ын Бээжин хотод зохион байгуулсан “IBCC 2017” тэмцээнээс "Тусгай байр"-ын шагнал, 2019 онд ОХУ-ын Улаан-Үдэ хотод зохион байгуулсан "Орос-Япон Евро Азийн" балетын анхдугаар тэмцээнээс дэд байрын шагналыг тус тус хүртсэн.

Залуу уран бүтээлч Монголынхоо балетын урлагийг дэлхийн давцнаа цуурайтуулж явна.

Тэрбээр өмнө нь ярилцлага өгөхдөө "Би найман настайдаа спортын гимнастикаар хичээллэж эхэлсэн. Хоёр жил тууштай явсан. Харин нэг өдөр ээж маань хоёулаа хамт яваад нэг шалгалт өгчихөөд ирье гэсэн. Хөгжим бүжгийн коллеж дээр ирж, шалгалт өгөв. Тэгтэл шалгалтад тэнцэж, тэгээд л шууд нэг өдөр балет руу орж, Орост очиж суралцахаар болсон. Надад ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины тэтгэлгээр Пермь хотын Бүжгийн урлагийн сургуульд суралцах завшаан олдсон юм. Монголоос бид 12-уулаа суралцаж байлаа. Социализмын үед Монголоос маш олон оюутан манай сургуульд суралцаж, төгсдөг байсан юм билээ.

Бид найман жил суралцсан. Эхний гурван жилд монгол оюутнуудтайгаа гол төлөв байсан болохоор хэл сайн сураагүй, бэрхшээл их учирна. Дөрөв дэх жилээс нь оросуудтай харилцаж эхэлснээр хэлийг нь сурсан" тухай ярьж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
48
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Батсайхан 2023-06-19 139.5.218.88

Мундаг, онц байна

Avatar

Нэргүй 2023-06-19 202.9.40.238

баяр хүргэе, би д чамаар бахархаж байна

Avatar

Нэргүй 2023-06-19 213.87.156.92

>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-06-19 202.9.40.34

дэлхийд бахдхаар нэрээ гаргаж яваа МОНГОЛ хүүдээ баярлалаа

Avatar

Зочин 2023-06-19 202.9.40.34

бүр Соц үеэс л Монголд Оросуудын буянаар дэлхийн сонгодог сайн нэвтэрч олон арван мундаг хүмүүсийг тэд бэлтнэн өгч гаргасандаа. Үүний ачаар бид дэлхийн сонгодогийн хөгжлөөс хоцроогүй, бахархах юмтай явж ирсэн нь бидний бас нэгэн бахдал

Avatar

Нэргүй 2023-06-19 203.91.115.54

Гоё юмаа. Бахархаж байна. Амжилт хүсье.

Avatar

Нэргүй 2023-06-19 202.55.188.108

Mundag yuma… hamgiin sain saihan buhniig husie!

Avatar

Ган 2023-06-19 202.72.243.182

Амжилт хүсье. Түрүүлээд ирээрэй.

Avatar

Нэргүй 2023-06-19 66.181.161.65

mundag ymaa. yuun han kite uba tsaashaa hhe

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж