Мөсөн голуудаа аврахын тулд цахилгааны үнээ нэмнэ

Мөсөн голуудаа аврахын тулд цахилгааны үнээ нэмнэ

Мөсөн голуудаа аврахын тулд цахилгааны үнээ нэмнэ

 Швейцарийн иргэдийн дийлэнх нь өчигдөр хүлэмжийн хийн ялгарлыг эрс хязгаарлахын тулд цаг уурын шинэ арга хэмжээ авах зорилготой хуулийн төслийг парламентаар хэлэлцүүлэхийг дэмжлээ. Эрдэмтэд болон байгаль орчны мэргэжилтнүүд Швейцарийн  мөсөн голууд хурдацтай хайлж буйг олны анхааралд хүргэж, аврах кампанит ажил өрнүүлсний үр дүнд бүх нийтийн санал асуулгад оролцогчдын 59.1 хувь нь хуулийн төслийг дэмжсэн байна.

Швейцарь улс 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтыг тэглэх засгийн газрын төлөвлөгөөг баталсан. Үүний тулд гурван  тэрбум гаруй швейцарь франк (3.357 тэрбум ам.доллар) төсөвлөжээ.

Үндсэрхэг үзэлтэй Швейцарийн Ардын намаас гаргасан дээрх хуулийн төсөлд цахилгааны үнийг өсгөхөөр заасан байна. Тус нам нь хуулийн төслийг хэлэлцүүлэх эсэхээр ард түмний дунд санал хураалт явуулахыг шаардсан.

Швейцарийн мөсөн голууд хайлж, өнгөрсөн жил  эзэлхүүнийхээ 6 гаруй хувийг алдсан байна. Цюрих дэх Швейцарийн Технологийн хүрээлэнгийн мөстлөгч судлаач Маттиас Хусс зэрэг мэргэжилтнүүд Альпийн нуруунд болж буй өөрчлөлтийг онцлон харуулахын тулд мөнх цэвдэг хайлж буй мөсөн голууд болон чулуун гулсалтыг харуулсан  зургийг олон нийтийн сүлжээнд нийтэлжээ.

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Дэлхийн цаг агаар асар хурдацтай өөрчлөгдөж байна даа. 2023-06-19 66.181.183.239

Швейцарчууд айхтараа. Дэлхийд шүүлт болвол эд нар л үлдэж магадгүй шүү.

Avatar

Нэргүй 2023-06-19 213.87.156.92

>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-06-19 81.185.174.243

bid negniigee diilne harin Delhiig

Avatar

Ган 2023-06-19 202.72.243.182

Ийм л байдаг юм байна даа Дээдсүүд минь. Хариуцаж байгаа яам нь юмаа сайн ойлгуулдаг, хамгийн гол нь ард түмнээсээ асуудаг нь мөн ч сайн аа.

Avatar

Нэргүй 2023-06-19 103.229.122.209

Дэлхийн дулаарлыг ийм арга хэмжээгээр удаашруулж болохоос цаанаасааа явагдаж байгаа огторгуйн өөрчлөотийг зогсоож чадахгүй. Хүлэмжийн хийг гаргахаа багасгаж болох ч одоо хуримтлагдаад байгаа тэрбум тэрбум тонноор хэмжигдэх хүлэмжийн хийн хор уршгийг арилгаж чадахгүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж