Швейцарийн иргэдийн дийлэнх нь өчигдөр хүлэмжийн хийн ялгарлыг эрс хязгаарлахын тулд цаг уурын шинэ арга хэмжээ авах зорилготой хуулийн төслийг парламентаар хэлэлцүүлэхийг дэмжлээ. Эрдэмтэд болон байгаль орчны мэргэжилтнүүд Швейцарийн мөсөн голууд хурдацтай хайлж буйг олны анхааралд хүргэж, аврах кампанит ажил өрнүүлсний үр дүнд бүх нийтийн санал асуулгад оролцогчдын 59.1 хувь нь хуулийн төслийг дэмжсэн байна.
Швейцарь улс 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтыг тэглэх засгийн газрын төлөвлөгөөг баталсан. Үүний тулд гурван тэрбум гаруй швейцарь франк (3.357 тэрбум ам.доллар) төсөвлөжээ.
Үндсэрхэг үзэлтэй Швейцарийн Ардын намаас гаргасан дээрх хуулийн төсөлд цахилгааны үнийг өсгөхөөр заасан байна. Тус нам нь хуулийн төслийг хэлэлцүүлэх эсэхээр ард түмний дунд санал хураалт явуулахыг шаардсан.
Швейцарийн мөсөн голууд хайлж, өнгөрсөн жил эзэлхүүнийхээ 6 гаруй хувийг алдсан байна. Цюрих дэх Швейцарийн Технологийн хүрээлэнгийн мөстлөгч судлаач Маттиас Хусс зэрэг мэргэжилтнүүд Альпийн нуруунд болж буй өөрчлөлтийг онцлон харуулахын тулд мөнх цэвдэг хайлж буй мөсөн голууд болон чулуун гулсалтыг харуулсан зургийг олон нийтийн сүлжээнд нийтэлжээ.
ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS