"Хөгжлийн банкны мэргэжилтнүүд шүлэг уншиж болохгүй"

Хуучирсан мэдээ: 2023.06.19-нд нийтлэгдсэн

Live"Хөгжлийн банкны мэргэжилтнүүд шүлэг уншиж болохгүй"

Хөгжлийн банкны гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр /2023.06.19/ 45 дахь өдрөө үргэлжилж байна.


 

15 : 34
2023-6-19

"Орон нутагт 1000 гаруй ажлын байр бий болно гэдэг итгэл үнэмшлээр дэмжсэн"

Capture888888888888

Шүүгдэгч:

-Би Хөгжлийн банкинд Эрсдэлийн удирдлагын газрын захирлаар 2013 оны аравдугаар сарын 30-наас 2016 оны гуравдугаар сарын 2-н хүртэл 2.4 жил ажилласан. Миний ажлын чиг үүрэг газрынхаа 16 хүний өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үүрэгтэй. Зээлийн эрсдэлийг шинжлэх, үйл ажиллагааны эрсдэлийг удирддаг байсан. 15 ажилтан надаас хараат бусаар санал боловсруулдаг байсан. Дараагаар нь Зээлийн хорооны хуралд орж санал өгдөг байсан. Манай газраас эрсдэлтэй зээл олон. Эрсдэлгүй зээл маш цөөн байдаг. Улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй цөөн төсөл байдаг байсан. Зээлийн хороонд эрсдэлтэй гэж үзсэн бол тал талаас дэмжиж, татгалзаж байгаагаа хэлдэг журамтай байсан.

"Бэрэн" группийн 2014 оны зээлийн хүсэлт наймдугаар сард ирсэн. Би аравдугаар сард ажилд орсон. Ажлаа авахаа судалгаа хийх хуваарилалтыг ажилтнууддаа хийж, зээл эрсдэлтэй байна гэдэг дүгнэлт гаргасан. Японы санхүүжилт оруулж ирэх эсэх нь бүрэн тодорхойгүй, таван ширхэг ашигт малтмалын лиценцийг барьцаалсан байна, хэдийгээр барьцаа хөрөнгө хүрч байгаа ч нэр төрлийн хөрөнгө байна, өөрөө гаргах хэмжээний эх үүсвэр нь бүрэн батлагдаагүй байна гэдгийг манайхан 2-3 сар судалж гаргасан. Армотур төмрийн үнэ буурвал шинэ оррн сууцны үнэ буурч, хөдөө орон нутагт 1000 гаруй ажлын байр бий болно гэдэг итгэл үнэмшлээр дэмжсэн санал өгсөн. Хараат бусаар өөрийн итгэл үнэмшлээр дэмжсэн санал өгсөн. Шүүх үнэн зөвөөр шийднэ гэдэгт итгэж байна. 

15 : 15
2023-6-19

"Би тус зээлийг хуулийн дагуу олгосон гэдэгт итгэлтэй байдаг"

Capture9999

Шүүгдэгч Б.Лхагвасүрэн:

-Зээл олгохоос эхлээд төлөвлөх хүртэл цаг хугацаа, шат дамжлага дамждаг. Энэ бүх хүмүүс өөрсдийн ажил үүргийн хувиараа оролцож, үйлдлээрээ нэгдэж, хуйвалдсан байна гэж сэжиглэж байгаа нь өрөөсгөл ойлголт. Миний хувьд "Бэрэн" группт олгосон хар төмөрлөг, армотурын үйлдвэртэй холбоотой зээл олгоход шийдвэр гаргахад оролцсон гэж буруутгагддаг. Шийдвэр хаана, хэрхэн гардгийг хуульд тодорхой дурдсан байдаг. Би тус зээлийг хуулийн дагуу олгосон гэдэгт итгэлтэй байдаг. УИХ-ын дарга С.Дэмбэрэл, З.Энхболд нарын хоёр тогтоол, Засгийн газрын тогтоол байдаг. 

14 : 59
2023-6-19

"Хөгжлийн банкны мэргэжилтнүүд шүлэг уншиж болохгүй"

555

Шүүгдэгч Б.Найдалаа:

-Миний бие Хөгжлийн банкны ТУЗ-ийн хараат бус гишүүнээр 2012-2014 он хүртэл 1.5 жил ажилласан. Тухайн үед хараат бус гишүүнийг хуулийн дагуу томилоход банкны холбооноос намайг томилсон юм. Энэ хурал нээлттэй болж байгаа учраас хүмүүс андуураад байна. Би зээл аваагүй. Хуулийн ажлаа хуулийн дагуу хийсэн. Анх би болон оролцогч талууд шүүх хурал хаалттай болох вий гэж санаа зовж байсан. Нээлттэй чөлөөтэй шүүх хурал болж байна. Би өнөөдөр улс төрийн юм ярихгүй. Бид энд хоёр сар суулаа, нөхцөл байдлыг сайн ойлголоо. ТУЗ-ийн 2014 оны гишүүдийн хүмүүс энд ямар ч хамааралгүй. Хоёр сар нэрийг нь дурдсангүй. Энэ хэрэгтэй огт холбоогүй юм. Би 2014 онд юу болсныг нэлээд бодож саналаа. Анх мэдүүлэг өгснөөс өөр мэдээлэл гарч байна. Нотлох баримт байхгүй учраас ярих зүйл алга. 

Нэг санаа нь Монголд банк санхүүгийн зээлийн үйл ажиллагаа хамгийн их цэгцэрсэн салбар. Тиймээс арай цэгцтэй. Тодорхой процесс дээр яллаж байгаа нь харамсалтай. Хөгжлийн банкны мэргэжилтнүүд шүлэг уншиж болохгүй. Зээл яаж шийддэг вэ гэдэг нарийн дэг, хуультай. Бүгдийн яллаад, шүлэг уншиж байгаад харамсалтай байна. "Бэрэн" группийн зээлийг найман сар судалсан. Зээлийн хороо шийдвэрээ гаргаж, эрсдэлийн дүгнэлтээ гаргаж, эцсийн шийдвэрийн танилцуулгаа ТУЗ-ий гишүүдэд ирүүлсэн. Санхүү, эрсдэлийн шинжилгээ, барьцаа хөрөнгө нь 230 хувь, Засгийн газрын тогтоолтой. Зээл олгохоор шийдсэн та зөвшөөрнө үү гэсэн. Үүнээс өөр юу ч хийх үүрэг байхгүй. Зээлий шалгадаг хоёр дахь Зээлийн хороо огт биш. Тийм эрх, боломж байхгүй. Нэр төрийг минь цагаатгаж, цэвэрлэж өгнө үү.

14 : 50
2023-6-19

"Намайг зөвшөөрсөн гарын үсэг зурсан гэж яллагдагчаар татсан"

Capture6666

Шүүгдэгч н.Баянмөнх:

-Намайг ТУЗ-ийн тогтоолд зөвшөөрсөн гарын үсэг зурсан гэж яллагдагчаар татсан. Миний холбогдоод байгаа "Бэрэн" группийн зээл 2014 онд барилгын армотурын үйлдвэр барих төслийн зээл байсан. Засгийн газрын холбогдох 256 дугаар тогтоол хэрхэн гарсныг өнгөрсөн хугацаанд олж мэдлээ. Өмнө нь Хөгжлийн банкны зээлийн асуудал 2022 онд үүссэн гэдэг бусды адил мэдээлэлтэй байсан. Гэтэл 2014 оносс тус банкны хууль дүрэм өөрчлөгдөж, ТУЗ 7-8 удаа солигдож, зарим зээл дээр хэрэг үүсгэн шалгаж байсан байна. 

Миний бие ХБНГУ-д ажиллаж байгаад 2012 оны аравдугаар сард эх орондоо ирж, тухайн үеийн хөдөө аж ахуйн яаманд 11 сар ажилласан. Энэ үеэр тус яамнаас ТУЗ-ийн гишүүнээр томилогдон ажилласан. Зөвшөөрөл авахдаа Зээлийн хороо хууль дүрмын дагуух шийдвэрээ ТУЗ-ийн тогтоол гарган авхуулдаг. Зээлийн хороо шийдвэр гаргах эрхтэй. ТУЗ зээл олгодоггүй. 

14 : 06
2023-6-19

"Яллах дүгнэлт нэртэй уран зохиолоо болио"

Шүүгдэгч нар үг хэлж байна. 

Шүүгдэгч Д.Отгочулуу:

Миний бие ХБНГУ-д макро эдийн засаг, мөнгө-санхүү, банкны чиглэлээр бакалавр, магистрын зэрэг цол хамгаалсан. Монголдоо буцаж ирээд ХасБанк, ЕТГ, ЭЗБӨЧСТ, УУЯ, ЭБМЗ зэрэг хувь, төр, тинк-танк газруудад ажиллаж байсан. Энэ хугацаандаа Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, АМХ (2014), Газрын тосны хуулийн шинэчилсэн найруулга зэрэг хуулийн төслүүд  боловсруулсан. 2012-2015 онд хуулийн дагуу 3 жилийн хугацаагаар УУЯ-г төлөөлж ТУЗ-ийн гишүүнээр ажилласан. 

Шүүх хуралдааны эхний үед яллах тогтоолыг уншиж танилцуулсны дараа тодруулах зорилгоор прокуроруудад хандаж цөөн хэдэн асуулт асуусан. Үүнд: 

  • Намайг хувь хүний түвшинд яллаад байгаа юм уу, эсвэл институтийн хувьд яллаад байгаа юм уу? 
  • Эрсдэл гэж яг юу юм бэ, эрсдэл гэдгийг эрх зүйн хувьд яаж тодорхойлсон байдаг юм, энэ яллах тогтоолдоо хуулийн ямар томьёолол ашигласан юм бэ? 

 Прокурорууд намайг хувь хүнийх нь хувьд яллаж байгаа гэж хариулсан. Гэхдээ энэ хариулт нь нотлогдсонгүй. Удаах асуултад “гэм буруугийн шинжтэй маргах гээд байх шиг байна, дараа хариулна аа” гэсэн боловч харамсалтай нь хариулсангүй.  

Намайг зээл олгох шийдвэрийг дэмжсэн гэж ялласан. Яг яаж дэмжээд байгаа юм бэ. Зээл олгохыг зөвшөөрөв гэж гарын үсэг зурснаас өөр нотлох баримт алга. Яллах дүгнэлт нэртэй уран зохиолоо болио. Намайг зээл олгосон гэж буруутгасан шүү дээ. Би хэдэн дүрд хувилж, хэд хэдэн гарын үсэг зураад байгаа юм бэ. Өрнөл нь энэ дүрээ өөрийгөө хувилаад байгаа. Миний тоолсноор долоон газар байна лээ. Заримыг нь таван хүн дээр хувилчихсан. Прокурорууд их авьяастай билэг танхай хүмүүс байна. Яллах дүгнэлтийг эхний 20 хоног уншсан. Хоолойн хатаад, заримдаа би буруу юм хийчихсэн юм биш биз дээ гэж ховстож байна. Азаар шүүгчид үүнд автаагүй гэж найдаж байна. 

Хоёрт, мэдүүлэг, нотлох баримтуудыг уншиж байгаа. Тэр хоолойны тембер, паус авч байгаа байдлаар их бахархаж байсан. Зээл олгох дүгнэлт ТУЗ-д танилцуулсан нотлох баримтгүй. Төслийг санхүүжүүлэх нь эрсдэлтэй гэж дүгнэлт гарсан нь үнэн. Гэхдээ санал дүгнэлт гээд хүлээн зөвшөөрч, удирдаж болно гэсэн юмыг тодруулж бичсэн. Намайг үйлдлээрээ нэгдсэн гээд яг бөөсний онигоо шиг юм болсон. Зээл олгох систем чинь цогц. Хувь хүний түвшинд салгах арга байхгүй. УИХ хууль баталдаг. Нэг гишүүнийг нь төсвийн алдагдалтай хууль баталлаа гэж ялладаггүй биз дээ. Үүнтэй адил. Зургаан гишүүн гарын үсэг зурсан байхад дөрөвт нь ял тулгаж болох уу. Энэ бол сонгууль угтсан захиалга гэж харж байна. Хөгжлийн банкинд шийдэл бус шуугиан чухал юм байна. 

11 : 03
2023-6-19

"Хуулийн дагуу томилогдсон ТУЗ-ийн гурван хараат бус гишүүний нэг"

Шүүгдэгч н.Нэргүй:

-Би 2012 оны наймдугаар сараас 2015 оны дөрөвдүгээр сар хүртэл Хөгжлийн банкны ТУЗ -ийн хараат бус гишүүнээр ажилласан. Тухайн үеийн 2011 оны хуулийн дагуу томилогдсон гурван хараат бус гишүүний нэг. Монголбанк, МХАҮТ, Монголын банкуудын холбооноос томилогдсон. Би Улаанбаатарт төрсөн, эдийн засагч, улс төр судлаач мэргэжилтэй. Би МХАҮТ-аас төлөөлж ажиллаж байсан. Бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлд ажилласан. 

Миний холбогдсон хэрэг бол "Бэрэн" группийн эхний 22.7 сая төгрөгийн зээл. Би үүнийг дэмжиж санал өгснийхөө төлөө яллагдагчаар татагдсан. Үүнтэй санал нийлэхгүй байгаа. Өмгөөлөгч олон удаа тайлбарласан. Улсын эдийн засгийн хөгжилд төмөрлөгийн үйлдвэр хэрэгтэй гэдэг өөрийн итгэл үнэмшлээрээ дэмжсэн санал өгсөн. Зөвшөөрсөн гэдэг ганц гарын үсэг л байна. Өөр 500 гаруй хуудас хавтаст хэрэгт нотлох баримт алга. Миний эсрэг гэрч, мэдүүлэг алга. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж