Ньюс хөтөч: УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Сүхбаатарын талбайд жагсана

Ньюс хөтөч: УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Сүхбаатарын талбайд жагсана

Ньюс хөтөч: УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Сүхбаатарын талбайд жагсана

Ньюс агентлаг 2023 оны зургадугаар сарын 19-ний өдөр болох үйл явдлыг онцолж байна. 

09.30 ЦАГТ:

  • Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд: Энхийг дэмжих ажиллагааны “Хааны эрэлд-2023” олон улсын сургууль нээгдэнэ. Нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх оролцоно. "Хааны эрэлд-2023"-д Турк улс анх удаа оролцож байна.

10.00 ЦАГТ:

  • УИХ дахь намуудын бүлэг болон ажлын хэсгүүд хуралдана.

10.30-14.00 ЦАГТ:

  •  УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо Улс төрийн намын тухай хууулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэнэ.
  • Соёлын төв өргөөнд МУИС-ийн 78 дахь удаагийн “Эрдмийн баяр”-ын ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа болно.

11.00 ЦАГТ

  • О.Энхмаа Геронтологийн төвийн царцааг гаргахаар 4 дэх удаагаа шаардах бичиг өгнө.

11.45 цагт

  • ХЭҮК-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр гарч буй Ц.Амгаланбаатартай холбоотой асуудлаар хэвлэлийн хурал зарлаж байна. Хэвлэлийн хурал Хүний эрхийн Үндэсний комиссын хурлын зааланд /Засгийн газрын 12 дугаар байр/ болно.

12.00 цагт:

  • Боловсролын үнэлгээний төвийн байранд "Элсэлтийн Ерөнхий шалгалтын үр дүн" сэдвээр хэвлэлийн бага хурал зохион байгуулна.
  • УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Сүхбаатарын талбайд жагсана.
  • “Твин Тауэр”-ын байранд “The Majesty лэйблээс олон улсын “Интро электроник” хөгжмийн наадам болох талаар мэдээлнэ.
  • Монголын Хүүхдийн спортын 7 дугаар наадам болно.
  • “Жижиг, дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи” олон улсын ээлжит үзэсгэлэнгийн шилдэг ААН-үүдийг шалгаруулсан талаар мэдээлнэ.
  • Ахмадуудын ширээний теннисний Азийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотноо эхэллээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-19 213.87.156.92

>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Хөгжлийг эрхэмлэгч, иргэн 2023-06-19 202.70.38.18

1. Хааны эрэлд энхийг дэмжих ажиллагааны талаар хэлэхэд оролцогч улсын хүрээг тэлж байгаад баяр хүргэе. Гэхдээ Хааныгаа алдсан, гээсэн улс шиг эрээд хайгаад олохгүй байгаа юм уу? Энэ нэрнийхээ утга учир, 20 жил эрээд хайгаад үр дүн нь ямар байна? Эсвэл хаант засаглалтай, ерөнхийлөгчийн засаглалтай улс болохын тулд Эзэн хаанаа эрээд байгаа юм уу?
2. Тэр Б.Пүрэвдорж гишүүний тэтгэвэр тогтоолгоход дараалсан 5 жилийн дундаж цалин хөлсөөр тэтгэвэр тогтоолгох тухай яриад байгааг зөвшөөрөхгүй шүү…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж