Хөндөх сэдэв: Жуулчны тоонд бус аюулгүй байдалд анхааръя!

Хөндөх сэдэв: Жуулчны тоонд бус аюулгүй байдалд анхааръя!

Хөндөх сэдэв: Жуулчны тоонд бус аюулгүй байдалд анхааръя!

Монгол Улс 2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, энэ жил нэг сая жуулчин хүлээж авахаар төлөвлөөд буй. Монголчууд "Саалиа бэлдэхээр саваа бэлд" гэдэгчлэн жуулчин хүлээж авах бэлтгэлээс эхлээд тэдэнд үйлчилж, аюулгүй байдлыг нь хангах хамгийн чухал байгааг саяны авто осол харууллаа.

Тодруулбал, өнгөрсөн Баасан гаригт гадаадын жуулчин тээвэрлэж явсан автобус осолдож, 30 орчим жуулчин гэмтэж, бэртсэн гэх мэдээллийг албаныхан өгсөн.

Гэмтэл согог судлалын үндэсний төвд Непал улсын 26 иргэн 103 дуудлагын автомашинаар тээвэрлэгдэн ирсэн. Уг иргэд нь Монголын аялал жуулчлалын компанийн автобусаар зорчиж явсан бөгөөд Улаанбаатар хот руу орж ирэх замдаа Эмээлт орчимд автобустай унаж осолдсон. Эдгээрээс дөрвөн иргэн хүнд болон хүндэвтэр зэргийн гэмтэлтэй эмнэлэгт эмчлүүлж байгаа сурагтай. Хууль журмаараа авто ослын зардлыг тухайн аялал жуулчлалын компани хариуцдаг. Тиймээс аль аль талдаа анхаарч, гадаад жуулчдын аюулгүй байдлыг хангая.

Монгол Улсын аялал жуулчлалын салбар 2019 онд хамгийн их буюу 577 мянган гадаадын жуулчин хүлээн авч, тус салбараас 607 сая ам.долларын орлого олж, тухайн жилдээ ДНБ-ий 6.4 хувийг эзэлж байсан удаатай. Тэрнээс хойш хэдэн зочид буудал, жуулчны бааз шинээр нээгдсэн бэ. Нэг сая жуулчинг Монголдоо шингээх сааль саваа бэлдээгүй байж албаныхан дэндүү попорч байгааг салбарын мэргэжилтнүүд шүүмжилж байна.

Бодит байдал дээр нэг сая жуулчны сургаар аялал жуулчны бааз, хөтөч, машин түрээсийн үйлчилгээний үнэ төлбөр 15-30 хувиар өсчээ.

“Монголд зочлох жил” болгон зарласан нь сайн боловч аялал жуулчлалын үйлчилгээ өндөр үнэтэй тусч байгаа аж. Мөн  энэ зун говийн аймгуудаар АИ-92 шатахуун нь тасалдалтай байгаа учраас жуулчид эхнээсээ зүдэрч яваа сурагтай.

Өмнөх жилүүдээс хийгээгүй том ахиц нь 25 жилийн дараа Аялал жуулчлалын тухай хуулийг тавдугаар сарын 5-нд баталсан. Хуулийн нэг онцлох заалт нь энэ салбарт шинээр орж ирэх гэж байгаа гарааны компаниудыг дэмжиж, тусгай зөвшөөрөл шаардахаа больсон байна. Аялал жуулчлалын компаниуд хүний амь нас, эрүүл мэнд, хоол хүнс, гэмтэл бэртэл бүгдийг хариуцдаг учраас тусгай эрх авч, үйл ажиллагаа явуулах нь зүйтэй гэж нэг хэсэг нь үзэж байгаа бол нөгөө хэсэг нь энэ салбарт шинэ үйл ажиллагааг нэвтрүүлэхгүй бол нөгөө 50, 60 жил болсон монополь хэдхэн компаниуд ажиллаад байж болохгүй гэдэг байр суурийг салбарын төлөөлөл илэрхийлж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-19 213.87.156.92

>>>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-06-19 192.82.87.66

Аялал жуулчлал хөгжлийн суурь биш тул үндсэн зүйлдээ анхаарлаа хандуул.

Avatar

Нэргүй 2023-06-19 66.181.180.28

Хөмөрсөн тогоон дотор өсч өндийсөн хар юмнууд өөрөө сөө өөдтэй явөө хүн бүхнийг "гадаадын гар хөл болсон" гэж зүхэх болжээ !
Энэ бол хойд хөршийн явуулага шүү ! Оросоос бусад орны нөлөөг манайд нэвтрүүлэхгүй гэж Лавров Динозавр шаас ан шүү дээ, тэр бодлого л явж байгаа нь тэр.
Нөгөө Босоо хөх мөх, ТЗ-аар ирэх танк нтр ч ялгаагүй !!!

Avatar

зочин 2023-06-19 66.181.185.221

Бас жуулчдыг дээрэмдсэн хэрэг гарсан чинь нутгийн цагдаа нь нотлох баримт байхгүй гээд " муусайн гадныхны гар хөл болсон" гэж загнаад байсан. Ийм учраас манай монгол улсад ирсэн албан ёсны жуулчдын эрх ашгийг цагдаагийнхан хамгаалж өгөх хэрэгтэй гэж бодож байна

Avatar

Уужим 2023-06-19 202.179.21.194

Манайханы энэ нэг муухай сувдаг шуналтай зангаа татмаар байгаамаа үнэндээ.Ялангуяа жуулчны бааз нэртэй чийг, шивтэр, үнэртсэн хэдэн гэр, модон байшин хүн унтах аргагүй заваан хааш яайш модон ор, хэрэглэл үнэ гэж хөгжилтэй улс орны тансаг буудлын үнэтэй бараг зэрэгцээд оччихсон гадаад хүн 1 ирээд дахиж ирэхээргүй болгодог үйлчилгээтэй, 00 байхгүй… гэх мэт юун аялал жуулчлал.Монголчууд минь урин дулаан цагт байгаль эхтэйгээ майхан саваараа өөрсдөө сайхан аялаа.Тэднийг бүү давраа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж