Сурвалжлага: Туул голын эрэг "жорлон" болжээ

Сурвалжлага: Туул голын эрэг "жорлон" болжээ

Сурвалжлага: Туул голын эрэг "жорлон" болжээ

Архины шил хөвж, ус ундааны сав, эрээн мяраан хог хөглөрсөн Туул голын эрэг. Өдөртөө 30 хэм хүртэл халж буй зуны өдрүүдэд иргэд Туул голын эргийг бараадах нь элбэг. Хэдхэн хоногийн өмнө хуулийн байгууллагын алба хаагчид Туул гол орчмыг цэвэрлэж 21 мянган тонн хогийг түүжээ. Гэтэл тэдний хөдөлмөр талаар болж, дахиад л хог хөглөрч байна. Голын эрэг орчмоор салхинд хог туугдаж гол руу урсана. Голын эргээс жоохон зайдуу бургасанд элдэв төрлийн хог харагдах нь даанч харамсалтай. Амарч зугаалан, агаар салхинд гарсан иргэд сүүдрэвч, дэвсгэр дэвсэж шорлог хийж суугаа харагдана. Ихэнх нь хоногоор биш өдрөөр амарч зугаалж яваа бөгөөд бага насны хүүхдүүдээ агаарлуулж, салхилахаар иржээ.

Эргээс тавхан алхмын цаана хаяа хаяагаар бараадан зогссон машин Туул голын эргээр битүү шавжээ.

Тэдний хувьд хүүхдээ агаар салхинд гаргахаар ирсэн гэх ч архидан согтуурах нь цөөнгүй. Амралт, зугаалгаар Туулын эрэгт очсон хүмүүст хамгийн том бэрхшээл тулгарах нь жорлонгийн асуудал байдаг. Эргээс жоохон холдмогц хүмүүс бургасны ард, урдуур орж, “байгаль нойл” орох нь аж.

Зарим нь нүүрээ нуугаарай гэхчлэн маазрана. Иргэдийн зүгээс заавал био нойл гэлтгүй нүхэн жорлон ч болтугай тавьчихаасай гэж бухимдаж байлаа. Хэрэв жорлонгийн асуудлыг шийдвэрлэхгүй бол иргэдийн өтгөн, хог хаягдал холилдож цэвэр агаар амьсгалах нь үлгэр. Тиймээс Туулын ай сав газраар ядаж нэгдсэн хог ангилан ялгаж хаях тэмдэглэгээ бүхий томоохон хогийн сав, нийтийн нойлыг гаргах өгөх хэрэгтэйг иргэд хэлж байлаа. Салхи салхилах төдийд ил цэгт хаясан хог нь хийсч энд тэнд тарж, түүнийг нь нохой зууж, хөөцөлдөх хүүхдийн хөлд тарж хийснэ.

Түүгээр ч зогсохгүй голын эрэг орчмоор архидан согтуурч, гол руу орох нь элбэг байгааг хэлж байлаа. Тухайлбал, Онцгой байдлын ерөнхий газраас энэ сарын 15-наас эхлэн гол усны аюулаас сэргийлж, завьт эргүүлийг Туул гол, Тэрэлж орчмоор явуулж эхэлжээ. Иргэд ихэвчлэн согтуурсан үедээ хөл алдах, бага насны хүүхдээ хараа хяналтгүй үлдээх гэхчлэн санамсар болгоомжгүй байдлаас албаныханд ажил уддаг аж. Агаарт гарч буй иргэдээс байр суурийг сонслоо.

“БИЕ ЗАСАХ ГАЗАР ЗАЙЛШГҮЙ БАЙРШУУЛАХ ЁСТОЙ"

ИРГЭН М.Мөнхтүшиг:

-Иргэд нэг үеэ бодвол харьцангуй соёлтой болжээ. Хамгийн чухал зүйл нь ариун цэврийн байгууламжийн асуудал. Хүний хэрэгцээний дагуу бие засах газар зайлшгүй байршуулах ёстой. Гадаадын улс оронд бол амралт зугаалгын бүсэд нийтийн ариун цэврийн явуулын цэгийг ч байршуулсан жишээ олон бий. Монгол Улсад аялагчид олноор очдог газартаа ядаж улирлын чанартай нийтийн бие засах газар байршуулах ёстой санагддаг. Тэгэхгүй бол иргэдэд бие засах, хэрэглэсэн ариун цэврийн цаасаа хаана хаях гээд асуудлууд яригдана.

ИРГЭН Л.Чимэг:

-Гэр бүлээрээ салхинд гарахаар ирсэн. Бидний байршсан газарт хог их байсан учраас түүхээр шийдсэн. Хүмүүс хэрэглэсэн зүйлийнхээ хог хаягдлыг байршиж байсан газартаа үлдээгээд явчихдаг. Уг нь бол эсрэгээрээ байгальд үнэгүй амарч зугаалж байгаа юм чинь хогийг нь цэвэрлэх ёстой санагддаг.

ИРГЭН Г.Баярсайхан

-Хүн бүр ухамсартай байх хэрэгтэй. Миний хувьд гэр бүлээрээ агаар салхинд гарахдаа хогоо хэзээ ч ил задгай хаядаггүй. Энэ хавийн газар бол иргэдийн суурьшлын бүс болчихсон. Тиймээс тохижилтыг маш сайн хийх хэрэгтэй. Заавал гадаадын улс орон шиг хийгүй юм аа гэхэд цэвэр орчинг бүрдүүлээд өгвөл бусад нь асуудалгүй.

Зүлэгжүүлэх, саравч барих, хогийг ангилж ялгах боломжтой цэг байгуулах гэх мэт хэрэгцээ байна.

Хэрэв хогийг ангилж ялгах цэг байгуулаад хоёр хоногт нэг удаа хогийг нь ирж ачиж, орчныг цэвэрлээд байвал нийслэлийн өнгө үзэмж ч таатай болох шиг санагддаг. Хүн байгаа газар цэцэглэх ёстой байтал буруу хандлага, төлөвшөөгүй үзэл бодлоос болоод байгалиа сүйтгэж байгаа жишээ олон байна.

НИЙСЛЭЛЧҮҮД УСНЫ ХОМСДОЛД ОРОХОД ОЙРХОН БАЙНА

"Усны төлөө иргэдийн нэгдэл" ТББ-ын тэргүүн З.Батбаярын хэлснээр “Дэлхий дээр амьдарч буй хоёр хүн тутмын нэг нь газрын гүний ус ууж байна. Аж үйлдвэрүүдийн гуравны нэг нь газар доорх усыг ашиглаж байгаа юм. Тэгэхээр усны нөөцийн асуудлыг заавал анхаарах шаардлага тулгарсан. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бүх аж ахуй нэгж газрын гүний ус ашигладаг. Уул уурхай, үйлдвэрлэл, хувь хүн гээд бүгд. Ус сувгийн удирдах газар 12 мянган худгаас ус татдаг.

Хоёр литр ус хэрэглэх боломж байхад бид гурван литрийг хэрэглэж байна.

Бид усны нөөцийн хомсдолд орсноо дэлхий дахинд зарлах цаг ирлээ. Үүнээс гарах арга замыг ярилцах хэрэгтэй болсон. Ус дахин ашиглалтын талаарх ойлголт мэдээлэл бага байна. Мянганы сорилтын сангийн төслөөр ус дахин ашиглах үйлдвэр барьж байна. Гэвч энэ төсөл усны хомсдлыг шийдэхгүй. Туул голд 2008 оноос хойш жил бүр шахуу ширгэж, тасалддаг боллоо. Учир нь өвөл бид газар доорх усыг нь ховх сордгоос Туул гол тасалддаг. Туул гол газар доорх усаа нөхөж чадахгүй байгаа тул энэ голд далан барьж, усны нөөцөө бүрдүүлэх цаг болсон. Ямар нэг бизнес хийхэд мөнгө хэрэгтэй болдог. Тэд банкнаас мөнгө авдаг шиг ямар ч улсад ус хамгийн чухал нөөц юм. Усны талаар нэгдсэн ойлголтод хүрэх хэрэгтэй. Монгол усаа дахин ашигладаггүйгээс хомсдолд орсон” гэсэн юм. Мөн Улаанбаатар хотод 1980-аад оноос хоногт дээд тал нь 220 метр куб ус хэрэглэх боломжтой гэж тогтоосон байдаг. Гэтэл өнөөдөр 240 хүртэлх метр куб ус хэрэглэж байна. Үүнийг хүмүүс тэнцвэртэй болгож чадна. Алтай хот хамгийн муу устай байсан бол одоо хамгийн цэнгэг ус уудаг болсон.

Яг ийм шийдлээр Орхон, Эг, Сэлэнгэ мөрөн, Туул, Хэрлэн, Булган, Ховд, Шишгэт, Байдраг голуудад далан барьж болно.

Манлайлал дутуу байгаа тул одоо энэ ажлыг зоригтой хийх цаг ирснийг анхаарууллаа. Иймээс голын эрэг дагуу хог хаяж байгаль орчин сүйтгэж, бусдадаа гай тарьдаг иргэдэд хариуцлага хэрэгтэй байна. Нийслэлчүүдийн ундны усны гол хэрэгцээг хангадаг Туул гол бохирдол, хүний оролцооны улмаас ширгэвэл өнөөдөр та бидний үр хүүхэд усны хомсдолд орох эрсдэл ойрхон байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-19 213.87.156.92

== Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

ЗОЧИН 2023-06-19 202.9.46.111

Туул голын эрэг "жорлон" болоод 30 жил болж байгаашүү дээ

Avatar

Зочин 2023-06-19 64.119.27.145

Манайхан шиг нийслэлийнхээ дэргэдэх ганц голынхоо эргийг жорлон болгосон улс орон ер нь байдаг болов уу. Нийслэлийн захиргаанаас гадна иргэн бүр санаа тавимаар үнэхээр чухал зүйл. Үнэхээр ичмээр бидний соёлгүй бүдүүлгийг тод харуулсан эд. Энэ дуртай газраа бие засдаг,бүдүүлэг зангаа бид хэзээ заснаа. Үүнийг засаагүй цагт бид хэзээ ч сайн нэртэй явахгүй.

Avatar

yoooooo 2023-06-19 202.21.122.210

hezee neg shiidel vr dvn yarih um boloo heduulee ?

Avatar

Иргэн 2023-06-19 66.181.167.194

ганц цэвэр усныхаа эх дээр бааж шээж хог новшоо тараагааж, архиддаг үхэрнүүд хэзээ ч юм ойлгохгүй соёл моёл яриад ч хэрэггүй, зүгээр л хашаад хүн ойртуулахгүй болггол хаях хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2023-06-19 202.126.92.98

монголчууд соёлжох болоогүй ээ, их бүдүүлэг ард түмэн…

Avatar

Зохион байгуула 2023-06-19 103.26.193.169

Маш цэвэрхэн боловсон төлбөртэй "0" байршуулах хэрэгтэй үйлчилгээний ажилтанг сарын 3-5 саяар цалинжуулах 2 км тутамд нойл байршуулж камержуулах торгуулын хатуу арг хэмжээг тооцвол болно.Модон нүхтэй нойл халуунд үнэр танар ялаа батгана гадуурх бүтээл гээд хэзүү .Улс даяар модон нойлоос салах

Avatar

hamgiin zuw 2023-06-19 202.21.122.210

HAMGIIN ZUW

Avatar

Иргэн 2023-06-19 202.126.90.46

Юу нь Туул гол, Монгол улс тэр чигээрээ, хогийн хонхор, задгай ил жорлон.

Avatar

Зочин 2023-06-19 202.126.89.53

улныхан учир ухамсар улных л байх естой . тэгсгээд баас шээс хогтойгоо холилдоод . архи тамхи авгай хүүхэн гээд элдэв хогондоо холилдог . хуульгүй юм шиг ардичлал , хүний эрх , жендэр ярьж тархи угаах технолги бол иймэрхүү байлгах нь элбэгдоржтонгуудын ардичилсан технолги юм . үгүй гээд хэлдээ

Avatar

Оюун 2023-06-19 64.119.22.204

Ёстой зөв хэллээ.Бачрлалла.

Avatar

Оюун 2023-06-19 64.119.22.204

Баярлалаа

Avatar

Нэргүй 2023-06-19 202.126.90.39

хөдөөний оркууд л хот руу их орж ирсэнээс болж бган

Avatar

УБ хотын захиргаанд 2023-06-19 66.181.160.8

нэгэнт иргэдийн Туулын дагуу зугаалахыг нь хорьж чадахгүйгээс хойш яагаад тэнд нийтийн боловсон 00, хангалттай хогийн савнууд байрлуулдаггүй юм бэ? тэгвэл хүмүүс ч тэнд хог хая, задгай бие засахгүй нь мэдээж ш дээ.

Avatar

Ганаа 2023-06-19 103.212.118.244

Энэ бол төрийн болон хотын удирдлагын маш муу менежмент, удирдах чадваргүйн илэрхийлэл, үүнийг бизнес болгох талаас нь харах хэрэгтэй, тэгвэл бүх асуудал шийдэгдэнэ

Avatar

Зочин 2023-06-19 64.119.27.145

Тэгээд та нар шийдчихгүй яасан юм. Социализмын үед ариа ийм байгаагүй. Шаардлага өндөр байв.Харин зах зээл ардчилал эрх чөлөө ярьсанаас хойш байдал бүр дордсон, замбараагаа алдсан.Нийслэл хогийн тантан жорлон боллоо. Бүх зүйлийг нураагч ардчилагч гэх хулгайчуудын гай.

Avatar

ХУУЛЬЧ 2023-06-19 202.179.26.187

МОНГОЛЧУУДЫН ӨӨРИЙГӨӨ АВЧ ЯВАА БАЙДАЛ НЬ НАДАД ЯМАР ХАМАА БАЙНА ГЭДЭГ БАЙГАА ХОЙНО АРГАГҮЙ ШҮҮ ДЭЭ . ТЭГЭЭД ТҮҮН ДЭЭР БИДНИЙГЭЭ УРАН БҮТЭЭЛЧИД ""ТЭНГЭР ЗАЯАТАЙ БИЛЭГ ТАНХАЙ ХҮМҮҮС ""ГЭХЭЭР ЙИМ БОЛЖ БАЙГАА ЮМ ,,,ЭНЭ НЭГ ХЭСЭГТЭЭ АРИУСАХГҮЙ Л ДЭЭ . ЖИЛ БҮР ТУУЛ ГОЛЫНХОО ХОГ, ЖОРЛОНГ ГЭНЭН ХОНГОРУУДААР КОММУНИСТ СУББОТНИК МАЯГААР ЦЭВЭРЛҮҮД БАЙЖ ДЭЭ .ХҮНИЙ ЖАМ ЁСНЫ НИЙГЭМД ХАТУУ ,БАС ХАРГИС МАЯГИЙН АЛБАДЛАГЫН ХУУЛЬ ҮЙЛЧИЛЖ БАЙДАГЫГ БИД ОЙЛГОХГҮЙ Л ДЭЭ .

Avatar

Нэргүй 2023-06-19 202.126.88.164

ЖОРЛОН БОЛСОН ЮМ БОЛ БАЙХГҮЙ БАЙГАА ШҮҮ. УГААСАА Л ЖОРЛОН БАЙСАН. ООРК МОНГОЛЧУУД. ОРКҮҮЛ САЙН ҮЗҮҮЛ

Avatar

Иргэд 2023-06-19 122.201.23.226

Голын эргийн дагуу камер байршуулаад хог хаясан иргэдийг тэр дор нь торгож хариуцлага тооц. Торгож тархинд нь ойлгуулахгүй бол хог хаяхгүй байх суурь хүмүүжил багаасаа төлөвшиж тогтоогүй манайхан ихэнхдээ бүдүүлэг хүмүүс шүү. Хогны савнууд голын дагуу байршуул

Avatar

Нэргүй 2023-06-19 66.181.160.8

нэгэнт иргэдийн Туулын дагуу зугаалахыг нь хорьж чадахгүйгээс хойш яагаад тэнд нийтийн боловсон 00, хангалттай хогийн савнууд байрлуулдаггүй юм бэ? тэгвэл хүмүүс ч тэнд хог хая, задгай бие засахгүй нь мэдээж ш дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж