Хятад, Орос хоёрын магадлал багатай хэлэлцээр

Хятад, Орос хоёрын магадлал багатай хэлэлцээр

Хятад, Орос хоёрын магадлал багатай хэлэлцээр

Орос улс Украинд түрэмгийлснээр худалдааны түншүүдийн тоо цөөрч, Хятадаас өөр сонголт багатай болсон. Хоёр улсын харилцаа, тэр дундаа байгалийн хийн хоолойн яриа хэлэлцээнд Бээжин давуу байдал үзүүлсээр л байна. "Сибирийн хүч – 2" яриа хэлэлцээний хурд, үр дүнг Бээжин тодорхойлно гэж "The diplomat" хуудас бичжээ. "Сибирийн хүч – 2" хэлэлцээр удаан хугацаанд зогсонги байх магадлалтай ч энэ нь Орос, Хятадын байгалийн хийн хамтын ажиллагааны цорын ганц бөгөөд хамгийн чухал вектор биш юм. 

ОХУ, Хятад хоёр улс өөр замаар, тодруулбал, Төв Азиар дамждаг шууд бус замаар байгалийн хийн урсгалаа нэмэгдүүлж байж болзошгүй. Тиймээс барууны орнууд "Сибирийн хүч – 2" хэлэлцээрт санаа зовохын оронд Төв Азид болгоомжтой хандах ёстой аж. 

ХЯТАД ЯАГААД БАЙГАЛИЙН ХИЙ ИМПОРТОЛДОГ ВЭ?

Байгалийн хий нь Хятадын хотуудын агаарын чанарыг сайжруулах, цаашилбал, улс төрийн аюулгүй байдлын чухал ач холбогдолтой түүхий эд юм. 2013-2019 онд Хятадын агаарын тоосонцорын агууламж 38 орчим хувиар буурчээ. Тиймээс байгалийн хий нь Хятадын агаарын бохирдлыг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэсэн гэж үзэж байна. 

Байгаль орчны асуудал, ялангуяа хотын бохирдол зэрэг нь авторитар дэглэмүүдийн хувьд аюултай үзэгдэл юм. Тухайлбал, Тайванийн ардчиллын тэмцэл нь хотын агаарын чанарыг сайжруулахтай нягт холбоотой байсан. Мөн Польшийн "Эв санааны нэгдэл" хөдөлгөөн байгаль орчны бүлгүүдээс ихээхэн дэмжлэг авч байжээ. Харин Хятадад 2010-аад оны эхэн ба дунд үеэс байгаль орчныг хамгаалах хөдөлгөөн эрчимжиж эхэлсэн. Энэ нь мэдээж Коммунист намын хувьд аюулын харанга байсан тул эмх замбараагүй байдалд даруй хариу арга хэмжээ авч, эсэргүүцлийг дарсан аж. 

Үүний дараа Хятадын Коммунист намынхан агаарын бохирдлыг бууруулахын тулд илүү хүчтэй ялгаруулалтын стандарт, хяналтын технологийг хэрэгжүүлж, Бээжин зэрэг томоохон хотод нүүрсийг байгалийн хийгээр орлуулсан. Энэ арга хэмжээг дагаад Хятадын байгалийн хийн импорт 2011-2021 оны хугацаанд дөрөв дахин нэмэгджээ. Гэхдээ Бээжин хотын агаарын чанарын индекс буюу АЧИ 2023 онд огцом өссөн байна. 

АЧИ өсөхөд олон хүчин зүйл нөлөөлж байна. Хятадын хойд хэсэг өнгөрсөн өвөл байгалийн хийн хомсдолд орсон, Бээжинд илүү хүйтэн өвөл болсон, Covid-19-ийн дараах хөдөлгөөний өсөлт зэргийг энд дурдаж болно. 

Хятадын байгалийн хийн бодлого нь эрчим хүчний аюулгүй байдал болон Коммунист намын улс төрийн аюулгүй байдлын хэрэгцээ шаардлагаар тодорхойлогддог. Уур амьсгалын өөрчлөлт нь Бээжингийн хувьд нэн тэргүүний асуудал биш бөгөөд байгалийн хийн бодлогод төдийлөн нөлөөлдөггүй.

Орос болон Туркменистан дахь байгалийн хийн үйлдвэрлэл нь метан ихээр ялгаруулдаг. Гэтэл метан нь нүүрстөрөгчийн давхар ислээс 80 дахин хүчтэй байдаг ажээ. Тэгэхээр нүүрснээс Оросын байгалийн хий рүү шилжих нь уур амьсгалын өөрчлөлтийн хувьд үр өгөөж багатай гэж үзэж байна. 

МАГАДЛАЛ БАГАТАЙ ХЭЛЭЛЦЭЭР

Хятадын хувьд Оростой ойрын хугацаанд байгалийн хийн хоолойн шинэ гэрээ байгуулах сонирхол бага байна. "Сибирийн хүч – 2" гэрээг байгуулсан тохиолдолд АНУ, ялангуяа Европтой эдийн засаг, улс төрийн харилцаа муудна гэж Хятад дүгнэжээ. Тиймээс хийн хоолойн хэлэлцээрийг Украины дайн намжих хүртэл хойшлуулах магадлал өндөр байна.

Хятад, Оросын гэрээ нь Европын материаллаг ашиг сонирхолд хохирол учруулна. Хэрэв уг хийн хоолой баригдвал Европын эрэлт хэрэгцээг хангах Оросын байгалийн хийн сав газрууд Хятад руу нөөцөө урсгах юм. Тиймээс ОХУ хоёр хэрэглэгчийг бие биенийх нь өөдөөс эсрэгцүүлэх нөхцөл бүрдэнэ. Цаашилбал, Хятадтай хийх худалдаа, хөрөнгө оруулалтын урсгалыг нэмэгдүүлэх нь Оросын эдийн засгийг хүчирхэгжүүлнэ. 

Үндсэндээ "Сибирийн хүч – 2" хэлэлцээрийн материаллаг үр дагавар бага байж болох ч гэрээ нь өөрөө асар их бэлгэдлийн үр дагавартай юм.

Кремльтэй дэд бүтцийн томоохон хэлэлцээр байгуулах нь мэдээж өдөөн хатгасан утга агуулгатай. Өөрөөр хэлбэл, Оросыг дэмжигч бөгөөд төвийг сахигч байр суурьтай байсан Хятад улс дэмжлэгээ илүү нээлттэй байдал руу шилжүүлнэ гэсэн үг. Тэгэхээр Хятад улс барууныхантай эвдрэлцэхийг хүсч байвал "Сибирийн хүч – 2" гэрээг ойрын хугацаанд байгуулна. "Сибирийн хүч – 2"-ын анхны хөрөнгө оруулалт нь техникийн болон геополитикийн томоохон эрсдэлийг үүрнэ.

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ӨӨР ХЭЛБЭР

Шуугиан тарьсан "Сибирийн хүч – 2" хэлэлцээрийг хийхгүй ч хоёр улс байгалийн хийн хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх өөр, чимээгүй арга замыг аль хэдийнэ судлаад эхэлжээ. Орос улс Төв Ази руу нэмэлт байгалийн хий экспортлохыг хичээж байгаа нь Хятад руу илүү их хэмжээний байгалийн хийг дамжуулах боломжийг бүрдүүлж байна.

Дашрамд дурдахад, Хятадын тоног төхөөрөмж үйлдвэрлэгчид болон үйлчилгээ үзүүлэгчид Оросын байгалийн хийн цогцолбор дээр ажиллаж байгаа аж. 

ОХУ байгалийн хийгээ Европ руу тээвэрлэхэд улам хүндрэлтэй болж буй тул тэдний сонголт Төв Ази болж байна. Ерөнхийлөгч Путин өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Казахстан, Узбекистантай хийн холбоо байгуулах санал тавьсан. Энэ нь ОХУ-аас Төв Ази руу чиглэсэн шууд экспортыг нэмэгдүүлэх зорилготой. Мөн Казахстан, Узбекистаны хэрэгцээг хангах замаар эдгээр оронд бүтээгдэхүүнээ Хятад руу экспортлох боломжийг олгох юм. Мэдээж алсын зорилго нь Орос, Хятадын байгалийн хийн холболтыг шууд бусаар бий болгох гэж үзэж байна. 

Эх сурвалж: THE DIPLOMAT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Саран ээж 2023-06-19 202.9.46.148

орос хийн хоолойгоо цэрэг танкаа оруулж хамгаална гэдгээ элчин сайд нь албан ёсоор мэдэгдсэн…мөн Монголд газ өгөхгүй шууд транзит өнгөрнө гэдгээ газпром нь мэдэгдсэн..манай талаас жавхлан сайд бас газ нь транзит гарах болсон гэдгийг бас тв гээр мэдээлсэн..мөн оросын дотоод сувгаас газ тавивал хажуугаар нь эхлээд авто зам тавина, цаашдаа төмөр зам тавина гэж бөыгаам билээ..үндсэндээ монголыг 2 хувааж оросын мэдэлд 1000км.квадрат нутагаа алдах нь..оросын тал газар ашигласны төлбөрт өгөх үү

Avatar

Заагч 2023-06-19 202.9.46.218

Манай улсыг хийтэй болоход дургvй улс чинь угаасаа л санаа муут вирус хар хятад шvvдээ хэзээнээсээ л Монгол битгий хегжеесэй,ядуу байгаасай гэж золбин хятадууд л хvсч ирсэн одоо Монголын нvvрсийг маш хямдаар л авч залгисаар байна.хар хятад устаасай билээ.

Avatar

Нэргүй 2023-06-19 213.87.156.92

>>>>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-06-19 103.229.122.209

Хэн заавал шууд залгаа хилтэй байж бас нэг замын лайд түрээсийн мөнгө төлье гэж бодох вэ дээ. Тэр тусмаа зоос бүрийг тоолдог хятадууд. Орос манайхан шиг зоос хайхардаггүй болохоороо Монгол 30 жил гуйж сүүлдээ гомдох болсон болохоор дамжуулах болсон. Түүнээс биш тойруулж тавилаа гэхэд манайд жил бүр 2-3 тэрбум доллар түрээсэнд өгөхийн оронд 1 жилийнхээ түрээсийн мөнгө л зарна. АНУ, ЕХ -ноос айсандаа биш анхнаасаа Монголоор явуулах сонирхолгүй байсан Хятад шалтаг хайж байгаа нь тэр.

Avatar

Нэргүй 2023-06-19 202.179.26.250

нэг талын мэдээлэл өгч өөрсдийгөө хуурах ямар шаардлага байдаг юм бол. танай сонин барууны хэвлэлийн хүчинд худалдагдсан гэдгээ харуулах гээд ийм юм орчуулж тавих нь өрөвдэлтэй юм. Найдвартай нь орос хятадын эх сурвалжаас мэдээлэл авбал энэ асуудал дээр зөв мэдээлэл өгөх байх. Сила Сибир 2 гэдэг нь манай улсаар дамжин өнгөрөх хийн хоолой юм. Энийг битгий хийгээсэй гэсэн барууны үзлийг нэвтрүүлэх гэж их л хичээж байн даа, Та нар.

Avatar

Нэргүй 2023-06-19 103.229.122.209

Монголыг битгий хөгжөөсэй гэж хүсдэг барууны орнууд, бас хятадуудын гар хөл бологсод байна. Манайхан өөрсдөө өчнөөн жил гуйгаа биз дээ. ЕХ, АНУ ОХУ-ыг эдийн засгийн хувьд ч цэрэг, улс төрийн хувьд ч хүчгүй болгох гэж украин зэрэг хөрш орнуудыг оросын эсрэг турхирах ажлыг 1990-ээд оноос хийж оросын эдийн засгийн гол хүч хий, газрын тосыг авахгүй гэснээс болж өөрсдөө ч дэлхийн бусад орнуудыг ч хүнд байдалд орууосан. Харин рросын эдиййн засаг ямарч хоригт дарагдахгүйг одоо барууныхан хүлээн зөвшөөр

Avatar

Нэргүй 2023-06-19 66.181.180.28

Уучлаарай, Монголыг битгий хөгжөөсэй гэж боддог улс чинь хойд хөрш маань шүү дээ !
Барууныхан харин манайхыг хөгжүүлж бидэнтэй хамтрах сонирхолтой болоод байгаа юмшүү дээ !

Avatar

Нэргүй 2023-06-19 202.180.219.57

Yasan ergyytsen yum boddog mail ve chi

Avatar

Хэлэлцээ шүү 2023-06-19 103.229.123.44

Хэлэлцээ, хэлэлцээр хоёроо хутгачихаж. Хэлэлцээ явагдаж байгаа. Хэлэлцээр огт байгуулагдаагүй байгаа. Аль нь юм бэ?

Avatar

зочин 2023-06-19 103.254.123.20

"Тиймээс барууны орнууд "Сибирийн хүч – 2" хэлэлцээрт санаа зовохын оронд Төв Азид болгоомжтой хандах ёстой аж. " гээд Барууныханд хичээл заагаад байгаа энэ мэргэн бөөдий чинь хэн билээ ??? Бас болоогүй ээ "БОЛГООМЖЛУУЛААД" байгаа гээч …

Ёстой саваагүй нохой саранд хуцна гэдэг л байхдаа.

Avatar

Нэргүй 2023-06-19 188.162.254.78

дээдэх нь суудалаа олооогуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж