Ирландын арлуудад суурьшвал 92 мянган доллар олгоно

Ирландын арлуудад суурьшвал 92 мянган доллар олгоно

Ирландын арлуудад суурьшвал 92 мянган доллар олгоно

Орчин үеийн хөл хөдөлгөөн, дуу шуугиантай амьдралаас залхсан, хөдөө орон нутагт амьдрахыг хүсдэг хүмүүст шинэ боломжууд гарч ирсээр байна. Тухайлбал, Ирландын үзэсгэлэнт арал дээр очиж суурьших боломжтой талаар "CNN" агентлаг мэдээлжээ.

Ирланд улс нь баруун эрэг орчмынхоо 20 гаруй үзэсгэлэнт арлыг сэргээх төлөвлөгөөтэй байгаагаа саяхан зарлав. Эдгээр арлын дотор Холливудын хит "The Banshees of Inisherin" киноноос та бидний таних болсон Инис Мор арал багтана. Мөн ирланд хэлээр ярьдаг 10 арал буюу Гаэлтахтын арлууд багтаж байна. 

"Бидний амьд арлууд" нэртэй сэргээх төлөвлөгөөний хүрээнд сул болон эзэнгүй байшингуудыг тохижуулна. Хамгийн таатай нь тэнд очиж амьдрах хүсэлтэй хүмүүст 84 мянган евро буюу ойролцоогоор 92 мянган ам.долларын буцалтгүй тусламж олгох аж.

"Манай эргийн арлууд нь Ирландын хөдөөгийн болоод улсын өвийн салшгүй хэсэг юм. Эдгээр нь Ирландын соёлд онцгой ач холбогдолтой. Ирландын эрэг орчмын 30 орчим арал байдаг бөгөөд тэдгээр нь эх газартай гүүр эсвэл аливаа гарцаар холбогдоогүй байдаг. Сайн тээврийн үйлчилгээ, хөгжсөн дэд бүтэц нь арлын хүн амыг хадгалах чухал нөхцөл юм. Сэргээх төлөвлөгөөний зорилго нь олон жилийн турш эдгээр арал дээр тогтвортой, идэвхтэй амьдрах замаар арлыг цэцэглэн хөгжүүлэх явдал юм" гэж Ирландын засгийн газар мэдэгджээ. 

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ГайхмаарГайхмаар
8
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
5
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ХахаХаха
Баярлалаа!

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-18 192.82.66.101

Tsunami bolohgui gejuu

Avatar

Зочин 2023-06-18 66.181.161.86

Монголчуудыг ч авдаггүй л байх даа. Манайхан мөнгийг нь авчихаад хэсэг амьдарч байгаад нүүгээд ирнэ биз. Хөөцөлдөж үзэхсэн.

Avatar

Лорд 2023-06-18 66.181.177.116

Ирландуудад нь өөрсдөө хааччихсан юм бэ?

Avatar

Нэргүй 2023-06-18 213.87.159.131

~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

MNT NEWS 2023-06-18 102.89.33.249

Би бөөрөө зарах гэж олон жилийн туршид Бөөрэйн санаагаа ($ 600,000,000-аас дээш) Бөөрөөр худалдаж авсны дараа бүгдэд нь талархаж байна
Имэйл: NahalthCare.in@gmail.com
Whatsapp дугаар: +19099134258 ……….. ……….
вэбсайт: https:/nyhc.ssite

Avatar

Нэргүй 2023-06-18 202.126.89.71

Хариу

Avatar

Зочин 2023-06-18 66.181.161.86

Эрхтнээ зарж суухаар мэдсэн бол Ирланд л явдаг байждээ.

Avatar

Нэргүй 2023-06-18 202.126.90.70

bt3gv gbgg2 ³т байна ³ их2хи их2хи 3 байна 3 4хх рхх³ риа3333м х3т эээтр 4рр44нт 3хт и 3 ра байна 33 I 3 х3х а 3🇦🇹3н🇦🇹🇦🇹🇦🇹🇦🇹аи3ххжрн34 х ха3 ихх³ v q ftt

Avatar

Иргэн 2023-06-18 192.82.71.174

Манай нөгөө эх орноо муучлаад голоод байдаг гарууд очиж амьдарвал таарах юм байна

Avatar

Нэргүй 2023-06-18 66.181.183.178

Eh ornoo goldogui maa irgediin goldog bh

Avatar

Hha 2023-06-18 192.82.67.85

hen gartsgv bvr tusgaarlagdsan aral deer amidardag ym uuriihuu erh chuluug 92mynfan dolaroor solih teneg baidag baih ni

Avatar

Нэргүй 2023-06-18 139.5.219.241

100 мянгыг өгвөл болох уу гэнэ ээ Ирландууд

Avatar

Зочин 2023-06-18 202.179.21.219

Мөнгийг нь бэлнээр аваад нэг сар амьдраад буцаад ирэх хүн зөндөө олдоно доо.

Avatar

Нэргүй 2023-06-18 68.145.148.122

Teguulehgui l dee terend tohirson huuli durem gargacnihsan bix

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж