Инфляцийг хязгаарлах тогтоолын төслийг ирэх 7 хоногт хэлэлцэнэ

Инфляцийг хязгаарлах тогтоолын төслийг ирэх 7 хоногт хэлэлцэнэ

Инфляцийг хязгаарлах тогтоолын төслийг ирэх 7 хоногт хэлэлцэнэ

Өнгөрч буй долоо хоногийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар инфляцийн нөхцөл байдал, үнийн өсөлтийг хязгаарлах арга хэмжээний талаар танилцуулав. Тодруулбал, инфляцийн нөхцөл байдал, үнийн өсөлтийг хязгаарлах арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулжээ.

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр улсын жилийн инфляци 2023 оны тавдугаар сарын байдлаар 11.3 хувь байна. Инфляци 2022 оны зургадугаар сард хамгийн оргил үедээ буюу 16.1 хувьд хүрсэн бол түүнээс хойш аажмаар буурч байна.

Инфляци буурахад гадаад валютын албан нөөц нэмэгдэж, валютын зах зээл тогтворжсоноор төгрөгийн ханш сулрах дарамт буурсан болон гадаад зах зээлд бараа, бүтээгдэхүүний үнэ буурсан зэрэг нь нөлөөлсөн.

Инфляци буурч байгаа хэдий ч төв банкны зорилтот түвшнээс өндөр хэвээр байна.

Үүнд гурил, мах, сүүний үнэ өссөн нь голлон нөлөөлж байгаа бөгөөд нийт инфляцийн 40 орчим хувийг нь энэ гурван төрлийн бүтээгдэхүүн бүрдүүлж байна. Засгийн газраас хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, төрийн албан хаагчдын орлогын баталгааг сайжруулах, иргэдийн амьдрах орчныг дээшлүүлэх, хотын түгжрэлийг бууруулах хүрээнд 2023 оны Улсын төсөвт тодотгол хийх саналыг гаргасан.

Улсын төсвийн зарлагыг нэмэгдүүлэхэд инфляци нэмэгдэх эрсдэл бий.

Иймд, инфляцийг хязгаарлах болон эдийн засгийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх хүрээнд төсвийн үндсэн тэнцлийг сар бүр алдагдалгүй гаргах, хөдөө аж ахуйн биржээр дамжуулан мах, хөдөө аж ахуйн бусад бүтээгдэхүүний арилжааг хийх, мал аж ахуй, махны зах зээлийг дунд хугацаанд үр ашигтай хэлбэрт шилжүүлэх, тусгай зөвшөөрлийн цахим системийг бүрэн нэвтрүүлэх бодлогын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай байгаа талаар танилцууллаа.

Танилцуулгатай холбогдуулан “Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр  авах зарим хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулж ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхийг даалгав.
 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-18 124.158.109.175

Ёстой мундаг юм-аа. Тогтоолоор инфляц үгүй болох юм байна. Бусад оронд сургамж болно доо….

Avatar

Нэргүй 2023-06-18 122.201.21.88

Мах сүү гурил үнэ өссөн сайн юм биш үү
Үндэсний үйлдвэрлэл зах зээл рүү ойртож бна

Avatar

Нэргүй 2023-06-18 213.87.159.131

~~~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

NEWS 2023-06-18 102.89.33.249

Би бөөрөө зарах гэж олон жилийн туршид Бөөрэйн санаагаа ($ 600,000,000-аас дээш) Бөөрөөр худалдаж авсны дараа бүгдэд нь талархаж байна
Имэйл: NahalthCare.in@gmail.com
Whatsapp дугаар: +19099134258 ……….. ……….
вэбсайт: https:/nyhc.ssite

Avatar

Нэргүй 2023-06-18 150.129.143.113

16 онд зах зээлд 16 их наяд төгрөг байсан, одоо 30 гарсан. Сүүлийн хэдэн жил гоё нэртэй баахан хөтөлбөр зарлаж мөнгө хэвлэсэн. Үүний үр дүнд тагрөгийн ханш хог дээр үсэрлээ. Юу ярьж мэдрэлтэх болдоо

Avatar

Гайхагч 2023-06-18 95.12.218.28

Уйлдвэрлэхгуй байж инфляцийг тогтоолоор зохицуулах л юм байх даа. Манайд нуурс, зэсээ бараг шуудайлаад л гаргачихдаг, бусад уйлдвэр нь бараг л архи, хунс, ядахад ноолуураа ч нэхдэггуй ийм л эдийн засагтай. Бараг ихэнхийг нь урдаас, гэхдээ албан бус хувийнхны, ямар ч хяналт, чанарын баталгаагуй импорттой. Энэ тэгээд иргэдийг буруу юу. 100 уйлдвэр дараагийн сонгууль хуртэл таг. Бодит, идэвхитэй уйлдвэргуй, эсвэл оновчтой эдийн засаггуй улс менхийн инфляцитай байна даа. Энэ бас иргэдийн буруу юу…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж