АНУ-ын хамгийн аюултай хүн нас баржээ

Хуучирсан мэдээ: 2023.06.18-нд нийтлэгдсэн

АНУ-ын хамгийн аюултай хүн нас баржээ

АНУ-ын хамгийн аюултай хүн нас баржээ

Нэгэн цагт АНУ-ын хамгийн аюултай хүн гэж нэрлэгдэж байсан Даниел Эллсберг 92 насандаа таалал төгсөв. Даниел Эллсберг нь Пентагоны баримтууд буюу Вьетнамын дайны үеийн нууц баримтуудыг задруулсан хүн юм. Тэрээр хоёрдугаар сард нойр булчирхайн хорт хавдартай гэж оношлогдсон бөгөөд Калифорни дахь гэртээ нас баржээ. 

Пентагоны баримт бичгийг тухайн үеийн Батлан ​​хамгаалахын сайд Роберт Макнамара 1967 онд захиалсан. Эл захиалгын дагуу Пентагоны албаныхан 1945-1967 онд Вьетнам дахь АНУ-ын оролцоог харуулсан 7000 хуудас тайланг нууцаар бэлтгэж байжээ. Гэвч тэдгээр баримт 1971 оны зургадугаар сард "The ​​New York Times" сонинд нийтлэгдсэн байдаг. Хэн гэгч этгээд энэ баримтыг дэлгэсэн нь үндэсний хэмжээний таавар болж байв. Редакци эх сурвалжаа хэзээ ч задруулаагүй боловч дайныг олон нийтийн өмнө илт буруушаадаг байсан Эллсберг яах аргагүй сэжигтэй байжээ. Сүүлийн жилүүдэд Эллсберг засгийн газрын ил тод байдлын төлөө тэмцэх болсон. 

Энэ үйл явдал тухайн үеийн АНУ-ын ерөнхийлөгч Ричард Никсоны уур хилэнг өдөөсөн. Түүнчлэн ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Хенри Киссинжер талийгаач Эллсбергийг "Ямар ч үнээр хамаагүй зогсоох ёстой Америкийн хамгийн аюултай хүн" гэж нэрлэж байжээ. 

Эх сурвалж: SKY NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
16
ХарамсалтайХарамсалтай
14
ТэнэглэлТэнэглэл
13
ХахаХаха
7
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
4
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж