"Хойд урсгал" хийн хоолой өнгөрсөн оны есдүгээр сард хорлон сүйтгэх ажиллагааны бай болсон. Энэ асуудал бүрэн шийдэгдээгүй хэвээр байгаа тул НАТО далайн гүн дэх эмзэг шугам хоолой, кабелийг хамгаалах зорилготой шинэ төв байгуулжээ. "Оросын хөлөг онгоцууд далай доорх чухал дэд бүтцийн зураглалыг идэвхтэй хийсэн. Тэд барууны амьдралыг тасалдуулахын тулд далай доорх кабелийн шугамууд болон бусад чухал дэд бүтцийг онилж магадгүй гэж болгоомжилж байна" гэж албаны хүн хэллээ.
Түүнчлэн ОХУ фронтын шугамаас 100 км зайд байрлах нисэх буудалд нэмэлтээр 20 нисдэг тэрэг байршуулсныг Их Британийн Батлан хамгаалах яам өчигдөр /2023.06.17/ мэдэгдлээ. Ингэснээр ОХУ-ын арми Украины өмнөд хэсэгт давуу тал олж авах боломжтой гэж үзэж байна.
ОХУ-ын арми мөн өдөр Херсон мужид цохилт өгснөөр 23 хүн гэмтэж бэртжээ. Эндээс гурав нь хүүхэд байсан гэдгийг Украины Дотоод хэргийн яам мэдэгдлээ. "Энгийн иргэдийн эсрэг их буу ашиглалаа. Хотын хэд хэдэн дүүрэгт нэгэн зэрэг дэлбэрэлт болов. Шархадсан хүмүүсийн дунд гурван хүүхэд байсан. Бүгд эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан. Орон сууцны барилга болон бусад дэд бүтэц эвдэрч сүйдлээ" гэж яамны мэдэгдэлд дурджээ.
Эх сурвалж: SKY NEWS
Холбоотой мэдээ