Кардашиан эгч дүүсийн нэг Кортни Кардашиан хөл хүнд болжээ. Тэрбээр "Blink-182" хамтлагийн дуучин Травис Баркертай өнгөрсөн оны тавдугаар сарын 22-нд хуримаа хийсэн. Энэ нь тэдний гурав дахь хурим байв. Хуримын өвөрмөц хувцаслалт, орчин зэрэг нь тухайн үед олны анхаарлыг багагүй татсан.
44 настай Кортни хөл хүнд болсон тухайгаа "Blink-182" хамтлагийн тоглолтын үеэр нөхөртөө хэлжээ. Тэрбээр "Травис, би жирэмсэн болсон" гэсэн бичиг бариад үзэгчдийн дунд зогсож байсан. Энэ бичгийг хармагцаа Травис тайзнаас үсрэн бууж, Кортниг үнссэн тухай "Mirror" цахим хуудас мэдээлэв.
Тэд гэрлэснийхээ дараа хүүхэдтэй болох төлөвлөгөөтэй байгаагаа олноос огт нууж байгаагүй. Кортни үр тогтоох эмчилгээ хийлгэж байсан ч эрүүл мэндийн байдлаас болоод зогсоосон байсан. Кортни өмнөх нөхрөөсөө гурван хүүхэдтэй бол Травис хоёр хүүхэдтэй.
Эх сурвалж: MIRROR
Холбоотой мэдээ