"Их-7" бүлгийн Тээврийн сайд нар Японы Миэ мужийн Шима хотод хэлэлцээгээ эхлүүлжээ. Гурван өдрийн хэлэлцээр Баасан гаригаас эхэлсэн. Хирошимад болсон "Их-7"-ийн дээд хэмжээний уулзалтын үр дүнг илэрхийлэх дараа дараагийн уулзалтад ийнхүү Японд үргэлжилсээр байна.
Энэ удаад долоон орны Тээврийн сайд нар тээврийн хүртээмжийг сайжруулахын тулд хамтран ажиллах талаар ярилцахын зэрэгцээ асуудлаа хэрхэн шийдвэрлэж буй санаачлагуудаа хуваалцана. Мөн хүн ам цөөрч буй бүс нутгуудад тулгарч буй тээврийн бэрхшээл, түүний шийдлийн талаар хэлэлцэх аж. Дэлхий дахинд тулгараад буй хүлэмжийн хийн ялгаралын асуудалтай холбоотойгоор тээврийн системийг нүүрстөрөгчгүйжүүлэх асуудлыг мөн хэлэлцэнэ.
Украины шадар сайд Александр Кубраков энэхүү уулзалтад биечлэн оролцож байна. Тэрбээр Дэд бүтцийн хөгжлийн сайдын албыг мөн хашдаг. Дайны улмаас сүйдсэн Украины тээврийн дэд бүтцийг сэргээн босгоход хамтран ажиллах талаар "Их-7"-ийн сайд нар хэлэлцэнэ. Түүнчлэн түрэмгийллийн улмаас тасалдсан нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэх ажлын хэсэг байгуулах талаар хэлэлцэх ажээ.
Эх сурвалж: NHK