Цагдаагийн байгууллага нээлттэй ажлын байрны өдөрлөг зохион байгуулав

Хуучирсан мэдээ: 2023.06.17-нд нийтлэгдсэн

Цагдаагийн байгууллага нээлттэй ажлын байрны өдөрлөг зохион байгуулав

Цагдаагийн байгууллага нээлттэй ажлын байрны өдөрлөг зохион байгуулав
Цагдаагийн ерөнхий газрын Автобааз нь цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хүний нөөцийн нөхөн хангалт, нөөц бүрдүүлэх хэрэгцээ шаардлагыг харгалзан “Цагдаа”, “Хамгаалалтын ажилтан” мэргэжил олгох сургалтын элсэлтийн шалгалтын бүртгэл судалгааг явуулах, Автобаазын сул орон тооны нөхөн хангалт, нөөц бүрдүүлэх зорилгоор өнөөдөр /2023.06.17  “Нээлттэй ажлын байр” өдөрлөгийг Автобаазын байранд зохион байгуулав.
Тус Автобаазад ашиглалтын инженер, эмч, нярав, цагдаа жолооч 12, жолооч-засварчин 8, сантехникч, үйлчлэгч 2, угаагчийн нийт 27 орон тоо дутуу байгаа юм.
Энэхүү арга хэмжээний хүрээнд иргэд, олон нийтэд цагдаагийн байгууллагын алба хаагч, ажилтны нийгмийн байдал, хууль, эрх зүй, тэтгэвэр, тэтгэмжийн хөнгөлөлт, цалин хөлсний нэмэгдэл, хувцас хангалт, техник хэрэгсэлийг сурталчлан таниулав.
Сул орон тооны бүртгэлийг зургадугаар сарын 30-ны өдрийг хүртэл хийх юм байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж