Баянгол дүүрэгт нөхөн сонгууль явуулах боломжгүй болсон гэв

Хуучирсан мэдээ: 2023.06.17-нд нийтлэгдсэн

Баянгол дүүрэгт нөхөн сонгууль явуулах боломжгүй болсон гэв

Баянгол дүүрэгт нөхөн сонгууль явуулах боломжгүй болсон гэв

Нийслэлийн Баянгол дүүрэгт Иргэдийн төлөөлөгчийн хурлын нөхөн сонгууль маргааш /2023.06.18/ болох ёстой ч сандал суудлын хэрүүлээс болж боломжгүй боллоо гэж Баянгол дүүргийн Ардчилсан намын дарга Н.Болдбаатар мэдэгдээд байна.

Тэрбээр “Маргааш Баянгол дүүрэг дээр иргэдийн төлөөлөгчийн нөхөн сонгууль болох байсан ч Иргэдийн хурлаа хуралдуулж чадахгүй байгаагаас үүдэн уг нөхөн сонгууль явагдах боломжгүй болсон. Олон мянган иргэд төлөөлгүй болж, асуудлаа шийдүүлж чадахгүй ноцтой үр дагавар дагуулж байна. Эзэнгүй Баянгол дүүрэг нөхөн сонгуулиа ч хийж чадахгүй байна. Ардчилсан намын гишүүд, төлөөлөгчид Баянгол дүүргийн үйл ажиллагааг хэвийн явуулж, иргэдийн эрх ашгийг хамгаалахыг шаардаж, тэмцсээр байна” гэлээ.

Уг нь Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит бус хурлыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 18-нд зарлан хуралдуулах шийдвэрийг тус дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга гаргаж байжээ. Уг хурлаар Дүүргийн сонгуулийн хороо байгуулах тухай, Сонгуулийн ухуулах хуудас болон зурагт самбар байрлуулах байршил тогтоох тухай, Итгэмжлэл олгох тухай зэрэг асуудал багтсан аж.

Гэвч тус Иргэдийн төлөөлөгчдийн хурал хуралдаж чадалгүй өнөөг хүргэсэн нь Баянгол дүүргийн МАН-ын дотоод зодоон даамжирч, хэнийг Засаг дарга болгох вэ гэдгээ шийдэж чадахгүй зөрчилдсөнөөс болсон гэж тайлбарлаж буй юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж