Чөлөөт бөхийн U17 насны Азийн аварга шалгаруулах тэмцээн Кыргызстаны нийслэл Бишкект өндөрлөснөөр залгуулаад U23 насны ангиллын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр /2023.06.16/ эхэлжээ. Тус тэмцээнд эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд Архангай аймгийн харьяат, "Алдар" спорт хорооны тамирчин Ганбатын Оюундарь барилдаж хүрэл медалиар энгэрээ мялаасан байна.
Тэрбээр медальтай үлдэх эсэхээ шийдэх барилдаанд хэсэгтээ ялагдсан Вьетнамын Ти Йен Триегээс даагаа нэхэж 6:0-ээр ялснаар шагналын тавцанд зогсчээ. Тамирчиддаа амжилт хүсье.