Үндэсний статистикийн хорооноос энэ оны тавдугаар сарын нийгэм, эдийн засгийн төлөвийг танилцуулаад байгаа. Энэ удаад цалин хөлсний мэдээллийг хүргэе.
2023 оны нэгдүгээр улирлын байдлаар ААНБ-ын ажиллагчдын сарын голч цалин 1352.9 мянган төгрөг байна. Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2023 оны нэгдүгээр улирлын байдлаар нийт 49.3 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 736.8 мянган ажиллагч хамрагдсан байна. Нийгмийн даатгалын шимтгэл (НДШ) төлж буй ААНБ-ын тоо өмнөх оны мөн үеэс 2.4(5.1%) мянгаар, өмнөх улирлаас 307(0.6%)-оор өссөн бол ажиллагчдын тоо өмнөх оны мөн үеэс 19.1(2.7%) мянгаар өсч , харин өмнөх улирлаас 19.2(2.5%) мянгаар буурчээ.
Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2023 оны нэгдүгээр улирлын тайланд хамрагдсан 736.8 мянган ажиллагчдын сарын медиан цалин 1352.9 мянган төгрөг байна. Медиан цалин өмнөх улирлаас 67.6(5.3%) мянган төгрөгөөр нэмэгджээ.
Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2023 оны нэгдүгээр улирлын байдлаар 1.8 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 380.7(26.3%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 80.6(4.6 %) мянган төгрөгөөр нэмэгджээ.
2023 оны нэгдүгээр улирлын байдлаар эрэгтэйчүүдийнх 2.0 сая, эмэгтэйчүүдийнх 1.6 сая төгрөгбайна. Ажиллагчдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзэхэд олон улсын байгууллага, суурин төлөөлөгчийн үйл ажиллагааны салбарт ажиллагчдын цалин хамгийн их буюу 5.6 сая төгрөг, урлаг, үзвэр, тоглоом наадмын салбарт ажиллагчдын цалин хамгийн бага буюу 1.1 сая төгрөг байна.
ААНБ-д ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалин 2023 оны нэгдүгээр улиралд 2015 оноос 2.3 дахин нэмэгдсэн хэдий ч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалин 38.4 хувиар нэмэгджээ.
Дундаж цали нг хүйсээр авч үзвэл , 2023 оны нэгдүгээр улирлын байдлаар эрэгтэйчүүдийнх 2.0 сая, эмэгтэйчүүдийнх 1.6 сая төгрөгбайна. Ажиллагчдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзэхэд олон улсын байгууллага, суурин төлөөлөгчийн үйл ажиллагааны салбарт ажиллагчдын цалин хамгийн их буюу 5.6 сая төгрөг, урлаг, үзвэр, тоглоом наадмын салбарт ажиллагчдын цалин хамгийн бага буюу 1.1 сая төгрөг байна.
ААНБ-д ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалин 2023 оны нэгдүгээр улиралд 2015 оноос 2.3 дахин нэмэгдсэн хэдий ч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалин 38.4 хувиар нэмэгджээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.nso.mn/mn/dissemination/59917386 линкээр нэвтэрч үзэх боломжтой.
Холбоотой мэдээ