БНСУ-руу зорчих Монгол иргэдэд анхааруулж байна

БНСУ-руу зорчих Монгол иргэдэд анхааруулж байна

БНСУ-руу зорчих Монгол иргэдэд анхааруулж байна

БНСУ-ын Цагаачлалын албаны мэдээгээр 2023 оны тавдугаар сарын байдлаар Монгол Улсын 55329 иргэн тус улсад оршин сууж буйгаас 17749 иргэн буюу 32 хувь нь визийн хугацаа нөхцөлийн зөрчин оршин сууж буй байгаа аж. Түүнчлэн өдөрт 70 орчим Монгол иргэн БНСУ-д оршин суух визийн хугацаагаа хэтрүүлж байгаа нь тус улсыг зорих, виз мэдүүлэх Монгол Улсын иргэдэд сөргөөр нөлөөлж буй аж. Иймд тус улсыг зорьж буй иргэдийн тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан, дараах зөвлөмж хүргэснийг анхаарна уу.

  1. БНСУ-ын виз мэдүүлж байгаа иргэн нэн тэргүүнд өөрийн зорилгод нийцсэн ангиллын визийг мэдүүлэх, баримт бичгийн бүрдлийг үнэн зөв, сайтар хангаж, зорчих зорилгоо бүрэн тодорхойлох шаардлагатай /Виз мэдүүлэхтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг БНСУ-ын ЭСЯ-ны https://overseas.mofa.go.kr/mn-mn/wpge/m_276/contents.doцахим хуудаснаас авна уу/.2. Виз мэдүүлж байгаа иргэний гэр бүлийн гишүүн, ойрын төрөл садан нь БНСУ-д визийн хугацаа хэтрүүлж оршин сууж байгаа эсхүл оршин сууж байсан, аливаа гэмт хэрэг, зөрчилд холбогдож байсан тохиолдолд виз мэдүүлэгчид виз олгохоос татгалзах магадлалтайг анхаарна уу.3. Зохих ангиллын виз авч БНСУ-руу зорчиж буй иргэд өөрийн аяллын зорилгыг нотлох баримт бичиг, тус улсад байх хугацаандаа байрлах газар, зочид буудлын баталгаажсан захиалга, хаягийг сайтар бэлтгэн биедээ авч явахыг анхаарна уу. Виз мэдүүлэх үедээ өгсөн мэдээллээ өөрчлөх, очоод байрлах хаягаа тодорхой хэлж чадахгүй байх, аяллын зорилгоо тодорхойлж, нотолж чадахгүй зэрэг нь БНСУ-ын хилээр гадаадын иргэдийг нэвтрүүлэхгүй байх үндэслэл болдог.

    4. БНСУ-ын ЭСЯ-наас олгосон виз нь тус улсын хилээр нэвтрэх бүрэн баталгаа биш бөгөөд аливаа улсын Хилийн шалган нэвтрүүлэх алба, Цагаачлалын алба нь гадаадын иргэнийг өөрийн улсын хилээр нэвтрүүлэх эсэх асуудлыг газар дээр нь буюу хилийн шалган нэвтрүүлэх цэгт шийдвэрлэх бүрэн эрхтэй байдаг. Өөрийн улсын дотоодын хууль, тогтоомжийн хүрээнд хийж буй энэхүү ажиллагаанд аливаа гадаад улсын төрийн байгууллага, хувь хүн хөндлөнгөөс оролцох боломжгүй.

БНСУ-ын Цагаачлалын албаны мэдээллээр 2023 оны 5 дугаар сарын байдлаар Монгол Улсын 55,329 иргэн тус улсад оршин сууж байгаагаас 17,749 иргэн буюу 32 хувь нь визийн хугацаа, нөхцөлийг зөрчин оршин сууж байна. Түүнчлэн, өдөрт дунджаар 70 орчим монгол иргэн БНСУ-д оршин суух визийн хугацаагаа хэтрүүлж байгаа нь тус улсыг зорих, виз мэдүүлэх манай иргэдэд сөргөөр нөлөөлж байгаа талаар мэдээлсэн болно.

Иймд БНСУ руу зорчиж буй иргэд Та бүхэн зорчих зорилгодоо нийцүүлэн, визийн хугацаагаа хэтрүүлэхгүй зорчиж, суугаа улсын хууль тогтоомж, дүрэм журмыг чанд дагаж мөрдөхийг уриалж байна.

Гадаад харилцааны яамны зүгээс иргэдийнхээ БНСУ-д зорчих нөхцлийг хөнгөвчлөх чиглэлээр солонгосын талтай үргэлжлүүлэн хамтран ажиллаж, шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Эх сурвалж: Консулын газар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ГайхмаарГайхмаар
8
ЗөвЗөв
6
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-17 103.212.119.194

дайн болоогүй атал дайжиж дүрвэхийн учир юу билээ. эзэнгүй төр шиг санагдав. зандардаг зангарагтай аав , эвийг нь олоод эвтэйхэн сургадаг ээж айл бүхэнд үгүйлэгдэв.

Avatar

Зочин 2023-06-17 192.82.85.155

ГХЯам болон Солонгост байгаа элчингийн ажилтнууд маш муу ажиллаж байна, хилээр нэвтрэх эсэхийг тус улс мэдэх ч ингэж олноор нь Монголчуудыг буцааж байгаа нь биднийг дэндүү дорд үзэж, үл ойшоосон хандлага шүү.Солонгос улс руу зорчиж байгаа хүн бүхэн визний зөрчил гаргах эсвэл гэмт хэрэг үйлдэнэ гэж хэн хэлээд байгаан, иргэд эдийн засгаараа их хохирч байна,бүгд эсэргүүцлээ дорвитой илэрхийлэх хэхэгтэй

Avatar

111111 2023-06-17 66.181.161.77

Эх орондоо элгэн садантайгаа эрүүл саруул амьдрахыг хүсэхгүй хэн байх вэ? Арчаагүй авилгачид, мэдлэг чадвар муутай шуналын туламнууд төрийн эрхэнд сүргээрээ гарч ард түмнийхээ амьдралыг Сарангэрэлийн хэлээр уланд ортол муужруулснаас болж үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг харийг зорих иргэдийн тоо хязгаараа алдлаа. Энэ бол эмгэнэл. Энэ нүүдлийн ард хичнээн олон гэр бүл салж, хэдэн мянган хүүхдийн хувь заяа хиртэж байгааг ч тэд анзаарч мэдэхгүй. Үнэхээр эмгэнэл нүүрлэсэн цаг үе тохиож байна даа.

Avatar

Нэргүй 2023-06-17 66.181.160.37

манай улсын иргэдийн хөдөлмөрийн хөлс нь боломжийн бол юу гэж л харь оронд бусдын царай харж хүнд хүчир ажил хийж явах юм

Avatar

Зочин 2023-06-17 192.82.83.127

Багш, эмч нар гараад дууслаа. Эд нарт мулти виз өгөхийг зогсоо. Монголд ажиллах хүнгүй боллоо. Боловсролгүй, өвчтэй хүнээр удахгүй дүүрнэ.

Avatar

Нэргүй 2023-06-17 124.148.91.10

Emch bagsh nariin tsalin ajillah nohtsoliig saijruulval gadagshaa garahgui shde

Avatar

Нэргүй 2023-06-17 202.126.88.146

Duraaraa s** ve chinii omnoos amidarch bgaamu

Avatar

Нэргүй 2023-06-17 202.9.40.49

Өдөрт 70 орчим хүн харлаж бн гэдэг их тоо шүү дэ ! Манайхны хамгийн их ажилладаг барилгын ажлын улирал эхэлсэн учраас хүмүүс олноороо визийн хугацаагаа хэтрүүлж бх шиг ! Тухайн орны хүн амтай харьцуулсан оршин сууж бга нийт хүний тоо, орж гарч бга иргэдийн зохистой харьцаа, валютийн гадаглах урсгал, ажлын байрны хүртээмж гээд олон зүйлийг виз олголтонд харгалзаж үздэг юм гэсэн !

Avatar

Нэргүй 2023-06-17 64.119.25.48

Haralsan humuusiin bairiin betuumjildeg bolvol zgr yum

Avatar

Зочин 2023-06-17 202.55.188.40

Эндээ шалгачаад виз өгч байгаа өиз дээ 2 тусдаа улс биш нэг улсыг төлөөлж байгаа сэвстэй гүзээнүүд биз дээ

Avatar

Нэргүй 2023-06-17 213.87.148.159

!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

XT ? 2023-06-17 172.85.163.34

T

Avatar

homosexyydeer worker-aimaar xylgaich, yanxan xolbolt blokloj? 1; 2023-06-17 172.85.163.34

ajillan gereegyi bol bairaa zaraxuin sadaa.

Avatar

Нэргүй 2023-06-17 66.181.161.214

АРЧААГҮЙ Ч ЮМ ДОО

Avatar

Zochin 2023-06-17 66.181.161.144

Эргүү амиа бодсон лалрууд юмаа. Монголчуудын хамгийн хөгийн зандаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж