Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/ өнөөдөр /2023.06.17/ гурав дахь өдрөө үргэлжилж байна. Боловсролын үнэлгээний төвөөс гаргасан мэдээгээр энэ удаагийн түүхийн хичээлээр нийт 1214 төгсөгч шалгалт өгснөөс нэгхэн сурагч 800 оноо авсан нь Б.Эрдэнэтуул аж. Тэрбээр Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын ерөнхий боловсролын сургуулийн 12-а ангийн төгсөгч. Энэ онд зохион байгуулагдсан Түүхийн улсын олимпиадад II байр эзэлж байсан ажээ.
Мөн түүхийн хичээлийн шалгалтад 781 оноо авсан сурагч бол Архангай аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 12-г ангийн сурагч М.Жавзан юм. Тэрбээр энэ онд зохион байгуулагдсан Түүхийн улсын XXV олимпиадад оролцоод II байр эзэлж байжээ.
Сануулахад англи хэлний шалгалтад оролцогчдоос нийт 33 шалгуулагч 800 оноо авсан юм.
Холбоотой мэдээ