ОАТ-ын тухай зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэв

Хуучирсан мэдээ: 2023.06.17-нд нийтлэгдсэн

ОАТ-ын тухай зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэв

ОАТ-ын тухай зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэв

Үндсэн хуулийн цэц өчигдөр/2023.06.16/  дунд суудлын хуралдаанаараа УИХ-аас 2021 оны долдугаар сарын 6-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан Онцгой албан татварын тухай хуулийн зарим заалтууд  Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.5, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 6, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн 10 дахь заалтуудад газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн, керосинд онцгой албан татвар ногдуулахаар нэмэлт, өөрчлөлт оруулсан нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “… тэгш байдал, … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Тавдугаар зүйлийн 4 дэх хэсгийн “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.” гэснийг тус тус зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэц гаргасан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж