Эрт илрүүлгээр 329 хорт хавдрыг илрүүлжээ

Эрт илрүүлгээр 329 хорт хавдрыг илрүүлжээ

Эрт илрүүлгээр 329 хорт хавдрыг илрүүлжээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд өчигдөр /2023.06.16/ Эрүүл мэндийн сайд С.Чинзориг эрт илрүүлгийн талаар мэдээлэл хийлээ.


Эрт илрүүлэгт 2023 оны зургадугаар сарын 8-ны байдлаар нийт хүн амын 31.1 хувь буюу 1 047 271 хүн хамрагдсанаас 45 хувь нь эрэгтэйчүүд, 55 хувь нь эмэгтэйчүүд аж. Насны байдлаар авч үзвэл 60.5 хувь нь хүүхэд, 39.5 хувь нь насанд хүрэгчид. Өвчлөлийн 700881 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс 60.5 хувь нь хоол боловсруулах тогтолцооны, 11.9 хувь нь дотоод шүүрэл тэжээлийн болон бодисын солилцооны, 8.1 хувь нь шээс бэлгийн тогтолцооны, 6.3 хувь нь зүрх судасны тогтолцооны, 3.6 хувь нь амьсгалын тогтолцооны өвчлөлүүд бүртгэгдсэн нь нийт өвчлөл, эмгэгийн сэжигтэй тохиолдлын 90.4 хувийг эзэлж байгааг Эрүүл мэндийн сайд мэдээлэлдээ онцоллоо.

Эрт илрүүлэгт хамрагдсан тав хүртэлх насны хүүхдийн 10.2 хувь нь илүүдэл жинтэй, 5.3 хувь нь таргалалттай, 39.3 хувь нь илүүдэл жин, таргалалтад өртөх эрсдэлтэй, 17.5 хувь нь өсөлтийн хоцролттой буюу намхан, 6-17 насны хүүхдийн 6.5 хувь нь илүүдэл жинтэй, 25.7 хувь нь илүүдэл жин, таргалалтад өртөх эрсдэлтэй байгаа тул хүүхдийн хоол тэжээлийн байдал, эрүүл амьдрах хэв маягт бага наснаас нь сургах, эрүүл хооллолтын талаарх зөв мэдлэг, дадал, хандлага суулгах нэн шаардлагатай болохыг харуулж байна. Хүүхдийн амны хөндийн эрүүл мэнд хангалтгүй байгаа нь бусад өвчлөлийн эрсдэлийг нэмэгдүүлжээ. Судалгаагаар  гурван настай гурван хүүхэд тутмын нэгд,  таван настай  гурван хүүхэд тутмын  хоёрт, холимог шүдтэй 6-11 насны таван хүүхэд тутмын гуравт, 12-17 хүртэлх насны хоёр хүүхэд тутмын нэг нь шүд цооролттой байгааг санууллаа.

Зүрх судасны өвчний үзлэг, шинжилгээгээр 40, түүнээс дээш насны нийт хүн амын 47.4 хувь нь бага, 41.6 хувь нь дунд, 9.7 хувь нь өндөр, 1.3 хувь нь маш өндөр эрсдэлтэй, цусны даралт ихсэлт буюу артерийн гипертензийн тархалт  65 хувь, артерийн судас хатуурах эрсдэлтэй 28.5, судас хатууралтай 3.2 хувь байна. Үзлэгт хамрагдсан нийт хүн амын 8.1 хувь нь чихрийн шижинтэй байснаас 2.8 хувийг нь шинээр илрүүлсэн.

Чихрийн шижингийн эрсдэлийн үнэлгээгээр хүн амын 20.3 хувь нь өндөр эрсдэлтэй байна. Эрт илрүүлэг үзлэгт хамрагдсан зорилтот 45 болон 60 насны хүн амын 11.8 хувь нь сэтгэцийн эмгэгийн сэжигтэй байна. Зонхилон тохиолдох сэтгэцийн үндсэн дөрвөн эмгэгээс архаг ядаргаа 3.5, сэтгэл түгшилт 7.6, тайлбарлаж боломгүй биеийн зовуурь шаналгаа 6.9, сэтгэл гутрал 1.7 хувь тус тус тохиолджээ.

Судалгаагаар 329 хорт хавдрын оношийг баталгаажуулснаас 255 хүн нь шинээр оношлогдсон. Шинээр оношлогдсон тохиолдлын 29 нь онош батлагдсаны дараахан нас барсан нь хожуу шатандаа илэрч байна. Энэ нь уг илрүүлгийг тогтмолжуулж, эрт шатанд нь оношлох шаардлагатайг харуулж байгааг дурдлаа.

Ходоодны хорт хавдар шинээр оношлогдсон тохиолдлыг “хорт хавдар оношлогдсон дундаж хугацаа”-нд үндэслэн тооцоолж үзэхэд нэг хүн дунджаар 10.4±9.1 жилийн өмнө “хавдраа эрт илрүүлж” оношлуулжээ. Ийнхүү ходоодны хавдрыг эрт оношлогдсон 44 хүний хувьд цагаасаа эрт нас барахаас сэргийлж, мөн амьдралын дараагийн жилүүдэд ажил, хөдөлмөр эрхлэн 6.3 тэрбум төгрөгийн орлого олох боломжтой болсон гэж үзэж болох аж. Нэг хүний боломжит орлогын хэмжээ 143,0 сая төгрөг байна. Дээрх үр дүнгүүдээс харахад аливаа өвчнийг эрт илрүүлснээр тухайн улс оронд хүний нөөцийн хангамж, эдийн засгийн асар их ач холбогдолтой байж, хувь хүн, гэр бүлийг  ядуурлаас сэргийлэх бүрэн боломжтойг харуулж байна гэж байлаа.

Улсын хэмжээнд зохион байгуулж буй эрт илрүүлгийг эрчимжүүлэх, хамрагдалтыг нэмэгдүүлэх чиглэлээр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлж буй аж.

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны “Багц, төлбөрийн хэмжээ, журам батлах тухай” 06 дугаар тогтоолд 6-17 насны багцад А бүлгийн стрептококийн хурдавчилсан сорилыг нэмэх, сумын эрүүл мэндийн төвд 18-30 насны багцын тусламж үйлчилгээг үзүүлэх, иргэн даатгуулагч эрт илрүүлэг багц үзлэгт хамрагдаж эхэлснээс дуусах хүртэлх хуанлийн 20 хоногийн хугацааг ажлын 20 хоногт багтаах, даатгуулагчийг тухайн эрүүл мэндийн байгууллагад эмчийн үзлэг, оношилгоо, шинжилгээнд шууд илгээх зохицуулалтуудыг тус тус тусгаснаар шаардлагатай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чирэгдэлгүй авах нөхцөлөөр хангав. Эрт илрүүлгээр илэрсэн эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах, зонхилон тохиолдох халдварт бус өвчнөөс сэргийлэх, иргэдэд эрүүл идэвхтэй амьдрах, зан үйлийг төлөвшүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох арга хэмжээг авч ажиллаж байгааг сайд тодотголоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-17 213.87.148.159

!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

иргэн 2023-06-17 66.181.160.6

хавдар үүсэх үндсэн шалтгаан нь агаар, ус, хөрс, хоол ундны бохирдол. Мөн тав тухгүй хот, түгжрэл, хотын таагүй дуу чимээ, хуучин машинаас ялгарч байгаа хорт утаа, стресс-энэ бүхэн хавдар бий болгох үндэс. Энэ эх үүсвэрийг нь үгүй болгох гэж тэмцэхгүй бол хавдрын эрт үзлэг, эмчилгээ хийгээд нэмэргүй л дээ. Аливаа асуудал бий болж байгаа үндсэн шалтгаануудыг шинжлэх ухааны үндэстэйгээр нээж илрүүлэн түүнийг үгүй болгох дэс дараалсан, хоорондоо уялдаа холбоотой, цогц арга хэмжээ авах нь чухал.

Avatar

иргэн 2023-06-17 66.181.160.6

хавдар бий болж байгаа бас нэг шалтгаан нь бид бүхний амьдралын замбараагүй хэв маяг, өдөр хоол идэхгүй гүрийчихнэ, орой үхэх гэж байгаа юм шиг цуйванг чихнэ, архи дарс байнга хэтрүүлэн хэрэглэж тамхийг угсруулан татна. эрчүүдийг хараарай, ихэнх нь гэдэс гүзээ нь унжсан, явдаг жорлон. За тэгээд, зөв хоолыг зөв үед нь идэх, мөн эм-ийн буруу хэрэглээ, эмнэлэгийн муу үйлчилгээ ч үүнд хамаатай.

Avatar

Зочин 2023-06-17 192.82.71.16

Миний танилуудаас ихэнх нь дуранд ороогүй шүү. Унтуулагагүй ходоод дурандах чинь аймаар шүү дээ, бүдүүн гэдэс бол бүр дурандаагүй. Нэг юмхийвэо хийсэн шиг хийх хэрэгтэй шүү дээ. Одоо бол ажил хийсэн дүр л эсгэж байна, манайх ру3 бол өохийн эмнэлгээс ярихыг хүлээгээд л байна. Ярих шинжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж