Морь унасан залууг машинаараа элдэн хөөж, заналхийлсэн “Гацуурт” компанийн захирал Л.Чинбат Алтанбулаг боомтоор хил давжээ. Түүний хил давсан шалтгааныг болсон үйл явдлын талаар анхнаасаа худлаа ярьснаасаа болов уу гэж үзэх хүн ч байгаа юм.
Хэрэг явдлын тухайд сануулахад, цагдаагийн байгууллагад 2023 оны зургадугаар сарын 15-нд 13:20 цагт "Гарал үүслийн бичиггүй адуу оруулах гээд байна. Бичиг баримтгүй адууг оруулахгүй гэхэд манай ажилчдыг дайрна гээд машинаар хөөгөөд байна гэх" дуудлага ирсэн байдаг. Мэдээллийн дагуу Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын хоёрдугаар баг руу аймгийн төвөөс цагдаагийн газрын бүрэлдэхүүн ажиллахаар явсан байдаг.
Улмаар энэ хэрэг нь “Гачуурт” компанийн захирал Л.Чинбаттай холбогддог. Улсын харцага Ө.Даваабаатар Дорнод аймгийн Баян-Улаан сумаас 300 орчим тооны адуу тууж, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд хүргэсэн байдаг. Уг адуу нь Л.Чинбатынх. Нутгийн иргэд хаанаас олон тооны адуу ирж байгаа, гарал үүслийн гэрчилгээтэй эсэх талаар лавлаж, зүй ёсны шаардлага тавьсных нь төлөө энэ дуулиант хэрэг болсон гэдэг мэдээлэл эхний байдлаар цацагдаж буй юм.
Ө.Даваабаатарын хувьд гэрчийн мэдүүлэг өгөхөөр цагдаагийн байгууллага дуудсан байдаг бол харин Л.Чинбат хил даваад байна.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ