Иен суларснаар Японд аялах солонгосчуудын тоо өсчээ

Иен суларснаар Японд аялах солонгосчуудын тоо өсчээ

Иен суларснаар Японд аялах солонгосчуудын тоо өсчээ

Иенийн ханш сүүлийн найман жилийн хамгийн доод хэмжээнд хүртэл унасныг далимдуулан Япон улсад аялах солонгосчуудын тоо нэмэгдэж, иен худалдан авах нь нэмэгджээ.

Валютын ханш 100 иен тутамд 900 вон болсон байна. Өнгөрсөн Мягмар гаригт 100 иен тутамд 904 вон болж буурсан нь 2015 оны зургадугаар сараас хойших хамгийн доод дүн байв.

Иенийн ханш суларсан гол шалтгаан нь Япон болон бусад томоохон эдийн засагтай орнуудын мөнгөний зөрүүтэй бодлого юм. Япон улс мөнгөний бодлогоо зөөлрүүлэх бодлого баримталж байгаа бол бусад олон улс АНУ-ын Холбооны нөөцийн санг дагаж мөнгөний бодлогоо чангатгасан.

Сүүлийн үед Өмнөд Солонгосын санхүүгийн зах зээлд гадаадын хөрөнгө оруулалт орж ирснээс үүдэн воны ханш харьцангуй өссөн нь энэ байдлыг хурдасгасан байна.

Энэ нь Японд аялах солонгосчуудын сонирхлыг нэмэгдүүлж, иенийг худалдан авч эхлэхэд хүргэжээ.

Өнгөрсөн Лхагва гаригийн байдлаар Өмнөд Солонгосын томоохон арилжааны банкууд дахь иенийн хадгаламжийн үлдэгдэл 808.2 тэрбум иен болсон нь тавдугаар сарын эцсийнхээс 15.8 хувиар өссөн байна. Солонгосчууд ажлын 10 хоногийн дотор дансандаа 110.3 тэрбум иен нэмсэн байна.

Зарим солонгосчууд  Япон руу аялах нь Зүүн Өмнөд Азийн аялалтай харьцуулахад зардал багатай гэж ярьдаг.

ЭХ СУРВАЛЖ: THE KOREA TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-17 213.87.148.159

! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-06-17 66.181.181.34

би нэг юм ойлгодоггүй юм .манайх ч яахав юу ч хийдэггүй хэдэн уурхайг гадыхан төлөөний хүмүүсээрээ захирдаг .харин өндөр хөгжилтэй улсуудын ханш яагаад сул бна .бас өөр учир байна уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж