“BTS” хамтлагийн 10 жилийн ой Сөүл хотын албаныхныг түгшээж байна

“BTS” хамтлагийн 10 жилийн ой Сөүл хотын албаныхныг түгшээж байна

“BTS” хамтлагийн 10 жилийн ой Сөүл хотын албаныхныг түгшээж байна

Өмнөд Солонгосын дэлхийд алдартай “BTS” хамтлагийн хамгийн багадаа 300,000 гаруй шүтэн бишрэгч өнөөдөр (2023.6.17) Хан голын цэцэрлэгт хүрээлэнд цугларахыг Сөүл хотын удирдлагууд анхааралдаа авч, аюулгүй байдлын арга хэмжээнүүдийг авч байна.

Хамтлаг 2013 оны зургадугаар сарын 13-нд дебют хийжээ. Хамтлагийн 10 жилийн ойд зориулсан хоёр долоо хоног үргэлжилсэн наадмын гол арга хэмжээ болох "The BTS Festa @Yeouido"-д олон арван мянган шүтэн бишрэгчид оролцох төлөвтэй байна. Уг арга хэмжээг “HYBE” агентлаг санаачлан эхлүүлжээ.

Улмаар Өмнөд Сооонгосын Ерөнхий сайд Хан Дак Сү өчигдөр Дотоод хэргийн яам, Аюулгүй байдлын яам, Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Газар, дэд бүтэц, тээврийн яам, мөн Цагдаагийн ерөнхий газар зэрэг холбогдох байгууллагуудад аюулгүй байдлын арга хэмжээ авч, яаралтай бэлтгэл ажлыг хангахыг үүрэг болгожээ.

“Үйл явдал шөнө орой болж дуусч, олон мянган хүн богино хугацаанд гүүр, зам дээр цугларах төлөвтэй байгаа тул олон хүн осолдох вий гэсэн болгоомжлол бий" гэж тэрбээр хэлээд замын хөдөлгөөнийг зохицуулах, хөл хөдөлгөөнтэй тэмцэх арга хэмжээг авахыг уриалав.

Ерөнхий сайд мөн зохион байгуулагчдад арга хэмжээний үеэр аюулгүй ажиллагааны зааварчилгааг орчуулан гаргаж, гадаадын оролцогчдод мэдээлэл өгөхийг үүрэг болгов.

Ёндёнпогийн цагдаагийн газрын ажилтнууд арга хэмжээ болохоос өмнө газар дээр нь аюулгүй байдлын ерөнхий шалгалт хийж, замын хөдөлгөөний хяналт, олон түмний аюулгүй байдлыг хангах арга хэмжээг авна гэж мэдэгдэв.

Арга хэмжээ болох өдөр цагдаагийн газраас Мапогийн гүүрний урдаас 63-р байр хүртэлх замыг 14:00 цагаас эхлэн хаах бөгөөд Хан голын цэцэрлэгт хүрээлэн орчмын бусад замуудыг мөн замын хөдөлгөөний нөхцөл байдлаас шалтгаалан хааж болзошгүй байна. Нийтдээ 630 орчим офицер, хотын албан хаагч цугларалтыг газар дээр нь хянаж ажиллана.

Замын хөдөлгөөний албаныхан 22:00 цагаас метро, ​​автобусны үйлчилгээг нэмэгдүүлнэ. арга хэмжээ дууссаны дараа буудлуудад хэт ачаалал үүсэхээс урьдчилан сэргийлэх гэнэ.

Өнөөдрийн арга хэмжээнд “BTS”-ийн түүхийн хана, хамтлагийн тайзны хувцасны үзэсгэлэн, ойн баярт зориулан бүтээсэн баримал, шивээсний наалт авах лангуу зэрэг олон төрлийн арга хэмжээ зохион байгуулагдана. Хамтлагийн ахлагч 17:00 цагаас "ARMY Lounge"-д шүтэн бишрэгчидтэйгээ биечлэн уулзах ба дараа нь 20:30 цагаас эхлэн томоохон хэмжээний салют буудуулна.

ЭХ СУРВАЛЖ: THE KOREA TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
ЗөвЗөв
12
ТэнэглэлТэнэглэл
5
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
3
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-17 66.181.184.169

Эд нар ч яах вэ, хүн болж төрснийөө хэргийг бүтээгээд, улс орондоо өчнөөн их наядын орлого оруулаад, жуулчид татаад их юм хийж амжуулж байна. манайхан авьяастай залуусаа ингэж гаргаж чадахгүй байгаа нь харамсалтай юм даа. The Hu хамтлаг бол бас болж байнаа. Өөр олон залуусыг төрөөс цалин нэхэж, орилж, чарлаж, жагсаж сүйд болголгүй ингээд дэлхийд улс эх орныхоо нэрийг гаргадаг болгох продюсерууд олон гарч ирээсэй.

Avatar

Нэргүй 2023-06-17 213.87.148.159

!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-06-17 38.42.106.107

Тэгсгээд нэр хөөрхөн аан уун гэчдэг хэдэн хүүхдүүдүү. Ганц нэгээрээ, компүүтэргүй бол явахгзй хэдшив

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж