Ши Жиньпин “эртний анд” Билл Гейтстэй уулзав

Хуучирсан мэдээ: 2023.06.17-нд нийтлэгдсэн

Ши Жиньпин “эртний анд” Билл Гейтстэй уулзав

Ши Жиньпин “эртний анд” Билл Гейтстэй уулзав

БНХАУ-ын дарга Ши Жиньпин өчигдөр /2023.06.16/ Бээжинд “эртний анд” Билл Гейтсийг хүлээн авч уулзан,  АНУ-Хятадын харилцааг сайжруулах талаар ярилцжээ. Ши Жиньпин Гейтсийг халуун дотноор угтан авч, “Майкрософт” компанийг үүсгэн байгуулагчийг хоёр орны харилцааг хөгжүүлэхэд туслахыг уриалав.

“Би чамтай уулзсандаа маш их баяртай байна. Бид гурван жил гаруй уулзаагүй, эртний найз минь " гэж Ши Жиньпин хэлээд Гейтс бол "Энэ жил уулзсан анхны америк нөхөр" гэж нэмж хэлжээ.

Ши Жиньпиний барууны бизнес эрхлэгчтэй сүүлийн жилүүдэд хийж буй анхны уулзалт Бээжингийн  төрийн ордонд болов. Тэд дэлхийн эрүүл мэнд, хөгжлийн сорилт, дэлхийн хиймэл оюун ухааны өсөлтийн талаар ярилцжээ.

“АНУ-Хятадын харилцааны үндэс нь ард түмэнд нь оршдог гэдгийг би байнга хэлдэг. Би АНУ-ын ард түмэнд найдаж байна" гэж Ши Жиньпин хэлсэн байна. Мөн дэлхийн өнөөгийн нөхцөл байдалд бид хоёр улс, ард түмэндээ ашигтай, нийт хүн төрөлхтөнд тустай олон төрлийн үйл ажиллагаа явуулах боломжтой гэдгийг онцолжээ.

Уулзалтын үеэр Гейтсийн гэр бүлийн сангаас Хятадад эм илрүүлэх, халдварт өвчнийг эмчлэхэд чиглэсэн анагаах ухааны судалгааг дэмжихэд 50 сая ам.доллар хандивлахаар амлажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж