Эмгэнэл: Цэдэн-Ишийн Ишдорж /1967-2023/

Эмгэнэл: Цэдэн-Ишийн Ишдорж /1967-2023/

Эмгэнэл: Цэдэн-Ишийн Ишдорж /1967-2023/

Монгол Улсын хүний Гавьяат эмч, мэс засалч Цэдэн-Ишийн Ишдорж 2023 оны зургадугаар сарын 15-нд хүнд өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлсэнд гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, хамтран зүтгэгч нарт нь гүн эмгэнэл илэрхийлье.

Тэрээр эрүүл мэндийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж, хүн ардын эрүүл мэндийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, булчирхайн мэс заслыг өндөр түвшинд хөгжүүлж, олон сайн мэс заслын эмч нарыг бэлтгэж байсан гавьяатай билээ.

Ц.Ишдорж нь 1967 онд Улаанбаатар хотод төрж,1984 онд Дорноговь аймгийн 10 жилийн дунд сургууль, 1990 онд Анагаах ухааны их сургууль, 1991 онд мэс заслын эмчийн курсийг тус тус дүүргэж, хүний их эмч мэргэжил эзэмшин, дотоод шүүрлийн булчирхайн мэс засалчаар мэргэшжээ.

Тэрээр 1990-1993 онд Дорноговь аймгийн Улаанбадрах сумын эмнэлэгт их эмч, 1993-2011 онд АУИС-ийн Мэс заслын танхимд багш, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасагт гэрээт эмч, 2011 оноос Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасагт эмчээр ажиллажээ. Эрүүл мэндийн салбарт 30 гаруй жил ажиллахдаа Монгол Улсын 21 аймгийн эмнэлэгт мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлж, ерөнхий мэс заслын болон булчирхайн эмгэгтэй олон зуун өвчтөнийг эдгээсэн шилдэг мэс засалч байлаа.

Мөн АУИС-ийн болон Улсын нэгдүгээр төв эмнэлгийн төгсөлтийн дараах сургалтыг хариуцан олон арван мэс засалч, мэс заслын сувилагч бэлтгэх их үйлсэд өөрийн мэдлэг чадварыг харамгүй зориулсан эрүүл мэндийн салбарын тэргүүний зүтгэлтэн байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
69
ХарамсалтайХарамсалтай
4
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Баагий 2023-06-16 202.9.40.218

Багаасаа найзалж өссөн сайхан найз, ах минь байлаа

Avatar

Нэргүй 2023-06-16 202.9.46.47

Эгэл нэгэн ачтан хорвоог орхиждээ ум ма ни бад мэ хум

Avatar

Нэргүй 2023-06-16 64.119.17.233

🙏🙏🙏

Avatar

Уншигч 2023-06-16 66.181.160.28

Эмгэнэл илэрхийлье,УМ МА НИ БАД МЭ ХУМ
УМ МА НИ БАД МЭ ХУМ
УМ МА НИ БАД МЭ ХУМ

Avatar

Huygaa 2023-06-16 202.55.188.115

um ma ni bad me hum sain chadvartai emch bailaa sain turliig olj taivan noirsdoo ger bvliinhend ni gvn emegnel ilerhiilei

Avatar

Авид 2023-06-16 202.21.118.190

Харамсалтай юмаа мундаг эмч байлаа ард түмний эрүүл мэндийн төлөө их л хийсэн юм хийсэн хийх ч байх байлаа амгалан тайван нойрс доо та

Avatar

Нэргүй 2023-06-16 66.181.161.2

Ум маани бад мэ хум.Энх амгалангийн орондоо амар амгалан байх болтугай.

Avatar

Нацагдорж. 2023-06-16 192.82.91.92

Хүн ардынхаа эрүүл мэндийн манаанд зогсож байсан нэгэн сайхан хүн нарт хорвоогоос буцсанд туйлаас эмэгнэж байна. Эх орондоо сайн төрлийг олж төрөх болтугай. УМ МА НИ БАД МЭ ХУМ. УМ МА НИ БАД МЭ ХУМ. УМ МА НИ БАД МЭ ХУМ. УМ МА НИ БАД МЭ ХУМ. УМ МА НИ БАД МЭ ХУМ. УМ МА НИ БАД МЭ ХУМ. УМ МА НИ БАД МЭ ХУМ.

Avatar

zochin 2023-06-16 202.9.46.116

Ум ма ни бад мэ хум

Avatar

Нэргүй 2023-06-16 202.21.107.47

Ум ма ни бад мэ хум

Avatar

Нэргүй 2023-06-16 202.9.47.62

ум ма ни бад ми хум

Avatar

Зочин 2023-06-16 66.181.161.13

Хүний төлөө таны зориулсан сайхан сэтгэл, эрдэм оюун тань үүрд мөнх Та минь алтан гартан гартан билээ Таны эгэлгүй чадвар,холч ухааныг үүрд дурсана Эх орныхоо алтан газар шороонд тайван нойрс доо Ум ма ни бад мэ хум

Avatar

Нэргүй 2023-06-16 202.126.89.67

Сэтгэл сэрт хийлгэсэн мэдээ ….яасан ч эрт орон зайгаа орхиод явчихваа.Гэр бүл үр хүүхэд ах дүү нарт нь гүн эмгэнэл илэрхиылье Ум Мани Бад Мэ Хум

Avatar

Уншигё 2023-06-16 202.126.88.194

Алтан гартай аврагч эмч маань дэндүү эрт явчихлаадаа олон мянган хүний амийг аварсан ачтан байсандаа хүмүүст амьдрал бэлэглэдэг ч өөрийгөө аварч чадсангүй маш эмгэнэлтэй харамсалтай. Ум мани бад ми хум.

Avatar

Нэргүй 2023-06-16 202.21.107.4

Хайран сайхан эмч минь. Дэндүү эрт явчихлаадаа. Амар амгалан нойрсох болтугай.

Avatar

Zochin 2023-06-16 66.181.161.64

Ум маани бадме хум

Avatar

Зочин 2023-06-16 103.57.93.33

Ум ма ни бад мэ хум

Avatar

Нэргүй 2023-06-16 162.247.72.199

Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Базар 2023-06-16 71.198.176.103

Мэс засалч Ишдорж, Ганбат нарын ачаар олонч хүн хүнд өвчнөөс салж байсандаа. Миний ээж мэс заслын дараа эргээд ирэхэд нь талийгаач хөдөө яаралтай дуудлаганд явчихсан тул өрөөнийхэн нь үүдэнд мөргөөд буцаж байлаа. Одоо Амгалан, Ганбат хоёрт түүний үүрэг давхар ноогдож байна даа. Дэлхийн нөгөө бөөрнөөс гүн эмгэнэл илэрхийлснийг минь хүлээж авна уу. АНУ, Сан-Франциско хотоос Базар үүнийг илгээв

Avatar

Zochin 2023-06-16 66.181.187.132

Ум мани бад ми хум

Avatar

Нэргүй 2023-06-16 66.181.161.175

Сүнс нь амгаланг олох болтугай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж