Жүжигчин Г.Отгонцэцэг заяаныхаа ханийг хүлээж сууна

Хуучирсан мэдээ: 2010.03.17-нд нийтлэгдсэн

Жүжигчин Г.Отгонцэцэг заяаныхаа ханийг хүлээж сууна

“Орхидос”, “Амьдралын амт”, “Боолын гэрээ” зэрэг киногоороо олны танил болсон Улсын Драмын эрдмийн театрын залуу жүжигчин Г.Отгонцэцэгт УИХ-ын гишүүн Р.Амаржаргал шиг залуучууд таалагддаг гэнэ. Тэрбээр “Сэрүүлэг” сонинд өгсөн ярилцлагадаа “Одоогоор надад найз залуу байхгүй ээ. Гэхдээ хэд хэдэн санал хүлээж авсан шүү. Надад УИХ-ын гишүүн Р.Амаржаргал гуай эр хүнийхээ хувьд их таалагддаг. Гүндүүгүй мэдлэг боловсролтой хүн шиг санагддаг” хэмээн хэлжээ.  Дур булаам, секси төрхтэй гэгддэг жүжигчин бүсгүй заяаны ханиа хаа нэгтээ хүлээж байгаа гэдэгт итгэдэг аж. Түүнийг нүд, хөх, урууландаа гоо сайхны мэс засал хийлгэсэн гэж мэдээлж байсан ч жүжигчин Г.Отгонцэцэг энэ мэдээллийг үгүйсгэж байна. Тэрбээр зөвхөн хамартаа л мэс засал хийлгэсэн гэнэ. Сонирхуулахад Г.Отгонцэцэг сар шинийн баярын үеэр “MN25”дугаар телевизээс зохион байгуулсан “Дуэт-Дуэл” шоун дуучин н.Төрмандахтай хамтран оролцсон. Шаггүй дуучин гэдгээ харуулсан жүжигчин бүсгүй бие даасан цомгоо гаргах бодолтой байгаа гэнэ шүү.
М.Анир  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж