Непал улсын 2 иргэн ГССҮТ-д эмчлүүлж байна

Хуучирсан мэдээ: 2023.06.16-нд нийтлэгдсэн

Непал улсын 2 иргэн ГССҮТ-д эмчлүүлж байна

Непал улсын 2 иргэн ГССҮТ-д эмчлүүлж байна

Гэмтэл согог судлалын үндэсний төв /ГССҮТ/-ийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасагт өнөөдөр /2023.06.16/ 16:00 цагийн орчимд СХД-ийн нутаг дэвсгэрт зам тээврийн осолд орсон Непал улсын 26 иргэн Нийслэлийн түргэн тусламжийн төвийн 103 дуудлагын автомашинаар тээвэрлэгдэн ирсэн. Уг иргэд нь Монголын аялал жуулчлалын компанийн автобусаар зорчиж явсан бөгөөд Улаанбаатар хот руу орж ирэх замдаа Эмээлт орчимд автобустай унаж осолджээ.
ГССҮТ-д хүргэгдэж ирсэн дээрх 26 иргэнээс дөрвөн иргэн хүнд болон хүндэвтэр зэргийн гэмтэлтэй байсан бөгөөд Эрчимт эмчилгээний тасаг, Хавсарсан гэмтлийн тасагт хоёр нь хэвтэн эмчлүүлж байна. Мөн хоёр иргэн хүндэвтэр боловч оношлогоо, шинжилгээ хийлгэсний дараа хэвтэн эмчлүүлэхээс татгалзсан аж. Үлдсэн 19 иргэн гэмтэл согогийн чиглэлээрх нарийн мэргэжлийн үзлэг, оношлогоо, шинжилгээ хийлгэж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ. Түүнчлэн гурван иргэн цахим бүртгэл хийлгэн, оношлогоо шинжилгээнд орохоос татгалзжээ.

Нэмэлт:

Тээврийн цагдаагийн байгууллагаас шуурхай ажлын хэсэг гарган, ослын шалтгаан нөхцөлийг тогтоохоор ажиллаж байна. Урьдчилсан байдлаар 30 орчим гадаад жуулчин тээвэрлэж явсан гэх мэдээлэл байна.

ЭМЭЭЛТЭД АВТОБУС ОСОЛДЖЭЭ

Сонгинохайрхан дүүргийн Эмээлтийн замд зорчигчтой автобус осолджээ. Ослын талаарх дуудлага нийслэлийн Түргэн тусламжийн төвд ирсэн бөгөөд дөрвөн машинтай эмч ажилчид дуудлагын дагуу газар дээр нь очин ажиллаж байна. Эмч мэргэжилтнүүд эхний ээлжний хүмүүсийг Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү хүргэж өгчээ. Зорчигч дунд гадаадын иргэд гэмтсэн гэх мэдээллийг албаных эх сурвалж өглөө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж