"Хүүхдийн мөнгөө авах бол хүсэлт гаргах шаардлагагүйгээр зохицуулна"

"Хүүхдийн мөнгөө авах бол хүсэлт гаргах шаардлагагүйгээр зохицуулна"

"Хүүхдийн мөнгөө авах бол хүсэлт гаргах шаардлагагүйгээр зохицуулна"

Сангийн сайд Б.Жавхлан, ХНХ-ын сайд Х. Булгантуяа нар өнөөдөр /2023.06.16/ Төсвийн тодотгол батлагдсантай холбоотой мэдээлэл хийлээ.


Сангийн сайд Б.Жавхлан:

-Монгол Улсын 2023 оны улсын төсөвт Засгийн газраас өргөн барьсан тодотгол УИХ-аар батлагдлаа. Энэ удаагийн тодотгол өмнөх тодотголоос онцлогтой. Олон асуудлыг шийдэж, нэг мөр болгосон. Энэ удаа 1.8 их наяд төгрөгөөр төсвийн тодотгол батлагдаж, 2023 оны үндсэн тэнцэл 23 их наяд болж байна. Энэ удаа цалин, тэтгэвэр, зорилтот тэтгэмж, хүүхдийн мөнгө, нийслэлийн түгжрэл, замын холболтуудын 21 төслийг үргэлжлүүлж, дуусгах төсвийг шийдсэн. Эдийн засгийн либериалчлалын хүрээнд боломжууд бүрдсэн.

Өнгөрсөн 2022 оны төсвийн алдагдал 2.4 их наяд гарах байсан бол 980 тэрбум болж 1.5 их наядаар буурч, 650 сая ам.долларын гадаад өрийг амжилттай төлж барагдуулсан.

Бид ес, арванхоёрдугаар сард эргэн төлөгдөх нөхцөлтэй хоёр ч том бондын нэгийг амжилттай төлж барагдуулахад бэлэн болоод байна. Одоо есдүгээр сард тулж ирсэн Евро бондын 500 сая ам.доллар байсныг 390 сая болтол төлж барагдуулаад байна. Есдүгээр сард амжилттай төлж барагдуулахаар ажиллаж байна.

ХНХ-ын сайд Х.Булгантуяа:

-Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар төсвийн тодотголтой холбоотой журмыг батлуулна. Ингээд олон нийтэд мэдээллийг өгнө. Энэ удаагийн төсвийн тодотголоор хөгжлийн бэрхшээлтэй иргэд төрийн албанд ахиж дэвших шалгуурыг хоёр дахин бууруулж, оролцоог хангасан нийгмийн бүрдүүлэхээр Төрийн албаны тухай хууль, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай хуульд өөрчлөлт орууллаа. Ингэснээр төрийн албанд 2022 онд хөгжлийн бэрхшээлтэй гуравхан иргэн шалгалт өгч тэнцсэн байсан. Тиймээс төр нээлттэй болж байна. Мөн 98 жилийн түүхтэй Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн агентлаг гэж байсныг хүүхэд рүү чиглэсэн байгууллага болголоо. Хүүхдийн байгууллага дуудлагаар очиж ажиллана. Засгийн газраас Хүүхэд хамгааллын тухай хуулийг өргөн барих гэж байна. Үүнтэй холбоотойгоор ирэх оноос хүүхэд хамгааллын төсвийг хоёр дахин нэмнэ. ХНХ-ын яаманд удахгүй цалин тэтгэврийн талаар мэдээлэл хийнэ.

Хүүхдийн мөнгийг нөхөн олгохдоо одоо авч байгаа 91 хувьд хүсэлт гаргах шаардлага байхгүй. Харин есөн хувийн хувьд  зөвхөн хүүхдийн мөнгөө хандивлах хүмүүс хүүхэд тус бүртээ цахимаархүсэлт гаргах болно. Үүнийг И-Монголиа, Хур, И-Халамж систем ашиглан долдугаар сарын 1-нээс өмнө холболтуудыг хийнэ.

Хэрвээ та хүүхдийн мөнгөө авах хүсэлтэй бол хүсэлт гаргах шаардлагагүйгээр зохицуулалтыг хийнэ. Учир нь иргэд богино хугацаанд хүсэлт гаргах нь чирэгдэл үүсгэх учраас журамд энэ талаар тусгаж. нөхөн олголтыг цаг хугацаатайгаар олгоно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2023-06-16 66.181.176.223

хүүхдийн мөнгөөр оролдохоо боль нэг өгөөд нэг болиод яасан хийх ажилгүй завтай улс төрчид вэ хуучнаар байлга балай 2 хэлтэй авгай садаа минь

Avatar

уугуул 2023-06-16 66.181.160.123

хүүхдийн төлөө фонд

Avatar

уугуул 2023-06-16 66.181.160.123

"хүүхдийн төлөө"юу болсон бэ? Үйл ажиллагаа явуулдаг болов уу? Тэр жил лав л 16 мянган төмөр замчнаас нэг өдрийн цалин хандивлууж авсан да….

Avatar

Иргэн 2023-06-16 192.82.82.158

Хүсэлт гаргана, гаргахгүй гээд эргэж буцсан ямар хачин юм ярьдаг юм бэ. Хүмүүсийн толгойг эргүүлэх гэж байгаа юм шиг. Төр засгийн шийдвэр гэхэд арай ч дээ.

Avatar

Нэргүй 2023-06-16 192.82.78.23

Сонгуулиар та нарыг бидэнд хүсэлт гаргахаар чинь сонгуульд оролцноо

Avatar

MNT NEWS 2023-06-16 197.210.84.27

Бөөрөө зарах гэж олон жил оролдсоны эцэст би баяртай байна, миний бөөрийг ($600,000USD) үнээр худалдаж авсан Энэтхэгийн NA HEALTH CARE-д баярлалаа.
Имэйл: NAHEALTHCARE.IN@GMAIL.COM
Whatsapp дугаар: +19099134258
Вэбсайт: nyhcs.site

Avatar

Нэргүй 2023-06-16 192.42.116.204

~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-06-16 202.70.38.18

Анхнаасаа балай юм хийж байхын. Бүх хүүхэд тэгш эрхтэй.

Avatar

Зочин 2023-06-16 66.181.161.175

Тэр хэдэн люмпэнгүүд хүсэлт гаргахаас яагаад цаараглаад байгаа юм бэ? Заавал хүсэлт гаргаж байж авна. Гуйхгүй энэ тэр гэж солиорч байхгүй юу. Яг үнэндээ энэ мөнгө амьдралд нь нөлөөлөхөөргүй баян гарууд байгаа. Бас болоогүй ихэнх нь хулгайч байхаа ч ядахгүй.

Avatar

Нэргүй 2023-06-16 202.21.124.69

Энэ балай авгайгын үгэнд одоо ёстой итгэж болохгүй шүү. Энэ ер нь ямар санаатай байгаам бээ Хүүхдэд бүгдэд нь мөнгө өгөхгүй, ахмадуудад бас бүгдэд нь өгөхгүй гээд л балайрч өгөх юм ааа Нэг юмыг хэдэн янзаар яриад л ……. Хүмүүс хоорондоо зөвлөлдөж байгаа юмыг нь түрүүлээд очков авах гээд л ярьчихдаг бололтой . Энэ одоо болнооооооо Болиоч эээээ

Avatar

Зочин 2023-06-16 66.181.161.175

Авгай мавгай гэж хуцахаа боль. Эрдэм мэдлэггүй балай гар байсан бол яахав гэхсэн. Өдий дайны боловсролтой, төлөвшилтэй залуухан эмэгтэйг авгай гэж доромжлохгүй шүү. Өөрөөсөө ич. Зөвхөн ажлын хариуцлагатай нь уяж буруутга. Тэр бол эх хүн, төрийн сайд хүн, хариуцлагатай иргэн хүн.

Avatar

Нэргүй 2023-06-16 103.229.123.88

Эргэж буцаад хүмүүст нэгдсэн нэг ойлголт ч өгчихөж чаддаггүй төрийн ийм хүнийг авгай * гэхэд ч багадна . Харин ч их гоё хэлсэн байна ш дэ Авгай гэдэг чинь эх хүн учраас маш их хариуцлага үүрдэг харин төрийн ажил хийж чадах чадахгүй дээр л яригдах байх

Avatar

happy 2023-06-16 59.153.112.85

хүсэлт гарга гаргахгүй гээд л дахин дахин өөрчлөөд ярих юм анхнаасаа авахгүй нь хүсэлтээ гаргаа гэчихэж болоогүй юмуу.
Одоо урьд нь системийн алдаагаар авч чадаагүй хүмүүстээ нөхөөд өгье гээд олон удаа ойлгомжгүй ярихгүйгээр өгчихөөч!!!

Avatar

Зочин 2023-06-16 66.181.180.65

Өгвөл урд нь бүх хүүхдүүдэд өгдгөөрөө өгмөөр одоогийн та нарын байдлаар хүүхдүүд хасагдах хасах байдал хэвээр л байгаа юм шиг дунд доод шатандаа нугалаа хийж хасаад л

Avatar

Zochin 2023-06-16 202.131.251.130

ingevel songogdono gej goridoo yy. tui mai chi tomoos tom salaavch.

Avatar

Хавтгайрсан хүүхдийн халамжийн үр дүн эмзэг ядуу хүүхдийн хувь заяаг эдийн засгийн хуулиар улам ядууруулж гишгэж байгаа шүү 2023-06-16 122.201.22.125

Хавтгайрсан халамжыг зогсоох ёстой. Хөрөнгөлөг хэсэг тэр дотроо хэдэн зуун сая доллар хэдэн тэрбумын хөрөнгөтэй айлын хүүхдэд мөнгө өгөх шаардлагагүй, Эдийн засгийн мэдлэггүй хэдэн популист сэтгүүлч нар нийгмийГ эфир ашиглан уруу татаад байна. Хөрөнгөө үрж дийлэхгүй долларын саятаны хүүхдийн 100 мянгыг яагаад уулын мухарт өдрийн хоолгүй хог түүж амьдарч байгаа доод хэсгийн хүүхдээд 200 болгоод нэмээд өг. Тэрбумтан айлын хүүхдэд мөнгө өгч яах юм сэтгүүлч нараа

Avatar

Нэргүй 2023-06-16 192.82.72.224

Хар хүрлээгийн балай хүүхэн Монглоос зайлаа н**ш чинь

Avatar

Иргэн 2023-06-16 192.82.73.70

Их хожуу сэтгэж байна даа БУЛГАНТУЯА сайдаа. Анхнаасаа ингэж ярих байсан юм

Avatar

Нэргүй 2023-06-16 103.229.122.3

Солонгост аавтайгаа хоригдож байгаад ирсэн хүүхэд, мөн дутуу төрсөн хүүхдэд нь одоо аль байгууллага, хэн яаж туслаж байгаа вэ? Уг нь яаж ийгээд тэнд нь үлдээсэн бол эм, тарианы мөнгөө өөрөө олох л байсан байх даа. ЭСЯ тусалсан бол.

Avatar

Нэргүй 2023-06-16 66.181.160.19

ман аас гарсан бүх эмэгтэй гишүүдийг дахин сонгоноо түй май ганцаараач Одонтуяа гишүүн даацтай байлаа тэр ундрам хатан ээж оюунчимэг баяраа авгай ёооё ичиж үүхмэрүүд

Avatar

Нэргүй 2023-06-16 122.201.22.125

Х.Булгантуяаг харин дэмжинэ.Иргэн бүрийн үзэл бодол өөр

Avatar

Xgg 2023-06-16 103.57.93.130

yuuu ch yariad bgn balai avgaiii

Avatar

иргэн 2023-06-16 202.9.46.235

Үгүй энэ Булгатуяа, Жавхлан хоёр сайд яасан болоод тэр 9% ийг ингээд дахин дахин хүсэлт гарга гээд зуугаад байдаг юм болоо. Ердөө ойлгохгүй юм. Хүүхдийн мөнгө бол баялгийн сангаас гарч байгаа бүх хүүхдэд очих ёстой мөнгө гээд Их хурлын дарга нь их хурал дээр хэлсэн. МАН -н бүлгийн дарга нь тв25 -ээр хэлснийг монголын иргэд бүгд үзсэн дээ.

Avatar

Нэргүй 2023-06-16 66.181.182.18

Гадны байгууллагуудаар улсын бодлого тодорхойлуулж ажлаа заалгадаг бөгөөд тэдний шахалтаар л эргүүтсэн мал шиг болно болохгүй гээд байгаа юм. Тэгэхээр мал маллахаа марксизмаар заалгахгүй гэдэг шиг монгол улсын төрийн бодлогыг гадны эрх ашгийг хамгаалсан байгууллагуудаар заалгуулмааргүй л байгаа юм.

Avatar

Нэргүй 2023-06-16 66.181.160.19

булган өлөгчин мин згр л тонил жингэр зда мин харваас бүүр зүүн шулам

Avatar

Zochon 2023-06-16 138.64.226.83

setgeciin uvchtri hoog

Avatar

Нэргүй 2023-06-16 122.201.31.147

924000 төгрөгийн цалинтай, машингүй, ипотекийн зээлтэй багшийг баяны 9 хувьд оруулах нь хэр шударга вэ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж