"Хүүхдийн мөнгөө авах бол хүсэлт гаргах шаардлагагүйгээр зохицуулна"

Хуучирсан мэдээ: 2023.06.16-нд нийтлэгдсэн

"Хүүхдийн мөнгөө авах бол хүсэлт гаргах шаардлагагүйгээр зохицуулна"

"Хүүхдийн мөнгөө авах бол хүсэлт гаргах шаардлагагүйгээр зохицуулна"

Сангийн сайд Б.Жавхлан, ХНХ-ын сайд Х. Булгантуяа нар өнөөдөр /2023.06.16/ Төсвийн тодотгол батлагдсантай холбоотой мэдээлэл хийлээ.


Сангийн сайд Б.Жавхлан:

-Монгол Улсын 2023 оны улсын төсөвт Засгийн газраас өргөн барьсан тодотгол УИХ-аар батлагдлаа. Энэ удаагийн тодотгол өмнөх тодотголоос онцлогтой. Олон асуудлыг шийдэж, нэг мөр болгосон. Энэ удаа 1.8 их наяд төгрөгөөр төсвийн тодотгол батлагдаж, 2023 оны үндсэн тэнцэл 23 их наяд болж байна. Энэ удаа цалин, тэтгэвэр, зорилтот тэтгэмж, хүүхдийн мөнгө, нийслэлийн түгжрэл, замын холболтуудын 21 төслийг үргэлжлүүлж, дуусгах төсвийг шийдсэн. Эдийн засгийн либериалчлалын хүрээнд боломжууд бүрдсэн.

Өнгөрсөн 2022 оны төсвийн алдагдал 2.4 их наяд гарах байсан бол 980 тэрбум болж 1.5 их наядаар буурч, 650 сая ам.долларын гадаад өрийг амжилттай төлж барагдуулсан.

Бид ес, арванхоёрдугаар сард эргэн төлөгдөх нөхцөлтэй хоёр ч том бондын нэгийг амжилттай төлж барагдуулахад бэлэн болоод байна. Одоо есдүгээр сард тулж ирсэн Евро бондын 500 сая ам.доллар байсныг 390 сая болтол төлж барагдуулаад байна. Есдүгээр сард амжилттай төлж барагдуулахаар ажиллаж байна.

ХНХ-ын сайд Х.Булгантуяа:

-Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар төсвийн тодотголтой холбоотой журмыг батлуулна. Ингээд олон нийтэд мэдээллийг өгнө. Энэ удаагийн төсвийн тодотголоор хөгжлийн бэрхшээлтэй иргэд төрийн албанд ахиж дэвших шалгуурыг хоёр дахин бууруулж, оролцоог хангасан нийгмийн бүрдүүлэхээр Төрийн албаны тухай хууль, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай хуульд өөрчлөлт орууллаа. Ингэснээр төрийн албанд 2022 онд хөгжлийн бэрхшээлтэй гуравхан иргэн шалгалт өгч тэнцсэн байсан. Тиймээс төр нээлттэй болж байна. Мөн 98 жилийн түүхтэй Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн агентлаг гэж байсныг хүүхэд рүү чиглэсэн байгууллага болголоо. Хүүхдийн байгууллага дуудлагаар очиж ажиллана. Засгийн газраас Хүүхэд хамгааллын тухай хуулийг өргөн барих гэж байна. Үүнтэй холбоотойгоор ирэх оноос хүүхэд хамгааллын төсвийг хоёр дахин нэмнэ. ХНХ-ын яаманд удахгүй цалин тэтгэврийн талаар мэдээлэл хийнэ.

Хүүхдийн мөнгийг нөхөн олгохдоо одоо авч байгаа 91 хувьд хүсэлт гаргах шаардлага байхгүй. Харин есөн хувийн хувьд  зөвхөн хүүхдийн мөнгөө хандивлах хүмүүс хүүхэд тус бүртээ цахимаархүсэлт гаргах болно. Үүнийг И-Монголиа, Хур, И-Халамж систем ашиглан долдугаар сарын 1-нээс өмнө холболтуудыг хийнэ.

Хэрвээ та хүүхдийн мөнгөө авах хүсэлтэй бол хүсэлт гаргах шаардлагагүйгээр зохицуулалтыг хийнэ. Учир нь иргэд богино хугацаанд хүсэлт гаргах нь чирэгдэл үүсгэх учраас журамд энэ талаар тусгаж. нөхөн олголтыг цаг хугацаатайгаар олгоно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж