"Ахмадуудаас харамладаг мөнгөө хөшөөнд зарцуулдаг УИХ байж болохгүй"

"Ахмадуудаас харамладаг мөнгөө хөшөөнд зарцуулдаг УИХ байж болохгүй"

"Ахмадуудаас харамладаг мөнгөө хөшөөнд зарцуулдаг УИХ байж болохгүй"

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Ж.Батсуурь нар өнөөдөр /2023.06.16/ Төрийн ордонд мэдээлэл хийлээ.


УИХ-ЫН ГИШҮҮН Б.ПҮРЭВДОРЖ:

-Төрөөс ахмадуудаа халамжлах, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар тодорхой шийдэл гаргаж явдаг. Гэвч сүүлийн үед эдийн засгийн үнийн өсөлтөөс шалтгаалж, ахмадуудын тэтгэвэр амьдралд нь хүрэлцэхгүй байна. Тэгэхээр тэтгэвэр бага тогтоогдсоноос болж ахмадуудын амьдралд хүндээр тусч байна. Өнгөрсөн 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс ОУВС-гийн шахалтаар таван жилийн цалингийн дунджаар боддог байсан тэтгэврийг долоон жил болгосноор нийт ахмадуудын 85 хувь нь хамгийн доод хэмжээ буюу 400-500 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна. Үлдсэн 10 гаруйхан хувь нь 500 мянгаан дээш төгрөгийн тэтгэвэр авч байна. Энэ бол ахмадуудыгаа залуу насанд нь зарж, хамгийн өндөр нийгмийн даатгалын шимтгэл авч, тэтгэвэрт гарахад нь хамгийн бага тэтгэвэр өгдөг харгис төр байж болохгүй. Тиймээс УИХ-ын зарим гишүүд нэгдэж тэтгэврийг таван жил болгох хуулийн төсөл өргөн барьсан. Харамсалтай нь, хэлэлцэх эсэхийг нь дэмжчихээд гурван жил  хуулийн анхны хэлэлцүүлгийг хийхгүй барьж байна. Өнгөрсөн арваннэгдүгээр сард ахмадуудтайгаа хийсэн жагсаалын үр дүнд Монгол Улсын Засгийн газар нэг сарын дараа Нийгмийн даатгалын багц хуулийг оруулж ирсэн. Гэтэл уг хуулийн анхны хэлэлцүүлгийг хийхгүй өдийг хүрлээ.  Өнгөрсөн хоёр сарын турш өөрсдийн эрх ашгийн төлөө УИХ хуралдлаа. Гишүүдийн тоог нэмэх, жагсаалтын ард нуугдаж орох, Сонгуулийн хуулиар амархан сонгогдох гэх мэт өөрсдөө эрх мэдэлд хүрэх оролдлого хийлээ. Ингээд дусал шиг мөнгөөр  цалин тэтгэвэр нэмж, хүүхдийн мөнгийг 100 хувь олгох төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Тиймээс өнөөдрөөс эхлэн УИХ иргэдийнхээ, ахмадуудынхаа төлөө ажиллах шаардлага зайлшгүй гарч ирж байна. Энэ удаагийни УИХ хөшөөнд 36 тэрбум төгрөг захцуулж байсан. Ахмадаасаа харамладаг мөртлөө хөшөөнд 36 тэрбум төгрөг зарцуулдаг УИХ байж болохгүй. Тийм учраас чих нь бөглөрч, нүд нь боогдсон найман жил дарга хийсэн энэ удаагийн УИХ-д уг хуулийг хэхэлцэх шахалт үзүүлэхийн  тулд энэ Даваа гаригийн 12 цагаас ахмадуудтайгаа нийлж тэтгэврийг долоон жилийн дунджаар биш таван жилийн дунджаар тооцох, 2018 оноос хойш долоон жилийн дунджаар тэтгэврээ бодуулсан иргэдийн тэтгэврийг таван жилээр бодуулах нөхөн олговор олгох хуулийг яаралтай УИХ-аар хэлэлцүүлэх жагсаал зохион байгуулна. Нэг цагийн хугацаанд жагсаал зохион байгуулна. Тиймээс ахмадуудаа хүрэлцэн ирж нэгдэхийг уриалж байна.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:  Энэ хаврын чуулганаар үнийн өсөлт, амьжиргааны нөхцөл байдалтай холбоотой асуудлыг тэр бүхэн дуугарахгүы байна. Өнгөрсөн жилийн төсвийг батлуулж байхад Ардчилсан намын 11 гишүүнт хүүхдийн мөнгийг бүрэн олгох, тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэврийг долоо биш таван жилээр тооцох, долоон жилээр тооцуулж хохирсон иргэдэд нөхөн олговор олгох гэх мэт олон асуудлыг хөндөж байсан боловч энэ нь ажил хэрэг болохгүй байсан.  Үндсэн хуульд оруулах, нэмэлт өөрчлөлттэй холбоотой УИХ-ын гишүүд хоёр ч удаа тойрогтоо ажиллаж иргэд сонгогчтойгоо уулзсан. Иргэд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг анхаарахаас илүү үнийн өсөлт, тэтгэврийн нэмэгдлийн асуудлаар санал бодлоо хэлж байсан.  Нийгмийн  даатгалын багц хуулийг одоо болтол хэлэлцэхгүй байгаа нь шилний цаанаас чихэр долоолгож байгаатай утга ижил байна. Инфляцтай уялдуулж цалин, тэтгэвэрийг үе шаттай нэмээгүйгээс үүдэн тэтгэврийн нэмэгдэл үр өгөөж муутай байгаа гэдгийг бүх хүн хэлж байгаа.  цөөнхийн бүлгийн үг эрх баригчдад хүрч чадахгүй байна. Өвлийн хүйтэнд олуулаа цугларч хууль өргөн барих шахалт үзүүлж байсан юм чинь одоо өргөн барьсан хуулиа батлуулахын төлөө тэмцье, нэгдье.

 -Тэтгэврийн зөрүүг арилгахад хэдэн төгрөгийн төсөв шаардлагатай вэ?

-Долоон жилийн дунджыг таван жил болгоход зөрүү мөнгө нь 30 орчим тэрбум төгрөг болохоор байна. Энэ бол Богд Зонхова-д зориулж хөшөө босгох үнийн дүнтэй тэнцэж байгаа. Амьд бурхан болсон ахмадуудаасаа хөшөөний мөнгө харамлаж байгаа нь арай дэндэж байна. Хоёрдугаарт, долдугаар сарын 1-ний өдрөөс тэтгэвэр нэмэгдэнэ. Дунджаар 200-300 мянган төгрөгөөр нэмэгдэж байгаа. Хэрэв таван жилийн дунджаар тэтгэврээ бодуулвал даруй 250 мянган төгрөгөөр нэмэгдэх боломж бүрдэнэ. Ахмадуудаасаа, хүүхдүүдээсээ мөнгө харамлах шаардлага байхгүй. Нүүрсний хулгайд 40 их наяд, ЖДҮ,Хөгжлийн банк, төрийн сангуудын хулгайн хажууд тэтгэврийн зөрүүг арилгахад шаардагдах мөнгөн дүн жижиг асуудал.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Эрдэнэ 2023-06-16 43.242.243.185

100 хувь үнэн

Avatar

ЗОЧИН 2023-06-16 66.181.178.195

ЗАСГИЙН ГАЗАР ЕРӨНХИЙ САЙД, ХНХЯ,САНГИЙН ЯАМ ДООД ТЭТГЭВРИЙН УЛНЫ ХӨГШИД ӨВГӨД ӨӨ 50 МЯНГААР ХУУРЧ ЭНЭ ХЭЦҮҮ ХҮНД ҮЕД ӨРГӨХ БИШ ӨШИГЛӨВ

Avatar

Нэргүй 2023-06-16 192.82.93.11

үнэн…андлалын гөшөөнд хичнээн тэрбумыг хоноцын хүшхэд зарцуулж болохгүй

Avatar

Уншигч 2023-06-16 66.181.176.223

ахмадуудаа 50 к аар хуураад дахиад сонгуульд хожино гэж тооцоолсон булгатуяа гээч саад 2 хэлт

Avatar

Нэргүй 2023-06-16 202.126.89.91

Энэ төр нээрээ л Пүрэвдоржийн хэлж байгаагаар ахмадууд, хүүхдүүддээ хайргүй төр юм. Энэ Пүрэвдорж руу дайрч байгаа хүмүүс бас адилхан хайргүй байх. Хүнд нь дургүй бол зөв ярьж байгаа болохоор тэсээд нэг удаа ч гэсэн дуугай баймаар юм

Avatar

Зочин 2023-06-16 192.82.88.170

Ардчилагч гэх хулгайчууд л жинхэнэ ардын дайснаа олон удаа харуулсан.Улс орноо олон удаа сүйрүүлж нийгмийн өмчийг амаараа гартал цусалсан. Элбэгдорж Батүүл Баттулгаасаа эхлээд бүгд манай толгой баячууд болчоод явж байна. Тэгээд цададгүй дахин луйвар хулгайгаа хийх санаатай төрийн эрх рүү өнгөлзөж байна

Avatar

Зочин 2023-06-16 103.229.121.7

Пүрэвдорж Ховддоо дахин сонгогдох нүхээ ухчихсан, Түүнийгээ улам гүнзгий ухаж найдвартай болгох гээд л иймэрхүү зүйлээр поопдоод байгаа юм. Энэ хүний гэмгүй царайлсан нүүрний цаана бөөн заль мэх байгаа гэдэг нь хэнд ч ил зүйл. Өөр нэг БЯМБАЦОГТ ГЭЭД БАХхОВДЫН НӨХӨР БАЙГАА ЮМ. ИХ БУХИМДУУ ХАРАГДАХ ЮМ. Дахин сонгогдох гэсэн Ховдын хоёр эртнээс л үзээд байгаа хэрэг л дээ

Avatar

MNT NEWS 2023-06-16 197.210.84.27

Бөөрөө зарах гэж олон жил оролдсоны эцэст би баяртай байна, миний бөөрийг ($600,000USD) үнээр худалдаж авсан Энэтхэгийн NA HEALTH CARE-д баярлалаа.
Имэйл: NAHEALTHCARE.IN@GMAIL.COM
Whatsapp дугаар: +19099134258
Вэбсайт: nyhcs.site

Avatar

Нэргүй 2023-06-16 66.181.184.154

пүрэвдорж чи болио ингэж нэр нүүр олдоггүй юм новшийн улс төрч та нарын жинхэнэ нүүрийг байтугай өгөр ясыг чинь ч танина

Avatar

Зочин 2023-06-16 103.229.121.7

Пүрэвдорж шал согтуу автын осол гаргаса, Батсуурь Сүхбаатарт байхдаа хүн зодсон гээд л мэдээ гараад байсан. Үнэн юм уу, эсвэл зүгээр байхад нь хэн нэг нь гүтгэсэн юм уу.

Avatar

Нэргүй 2023-06-16 202.55.188.101

Дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая

Avatar

Нэргүй 2023-06-16 109.206.213.174

Ер нь хэн олон жил төлсөн хэн өндөр нийгмийн даатгал төлж байсан тэр хүн арай өндөр тэтгэвэр тогтоолгох нь ойлгомжтой ш тээ.
Тэгэж л тооцдог байх хаана ч 5 жилийн өндөр төлсөн дундач зөв
Эсвэл хавтгайд нь цөөн жил ажилсан хамгийн багаар төлж байсан хүмүүс нь дээрхи хүмүүстэй ижил авах нь зөв юм уу

Avatar

Нэргүй 2023-06-16 109.206.213.174

20-40 жил ажиллаж хичнээн төгрөг төлж бгаа билээ хэрвээ энийгээ банк нь дундаж хүүтэй хадгалсан бол хичнээн төг болох уу? Сүүлийн хэдэн жил өндөр төлөөд өндөр тэтгэвэр аваад завшиж бна гэвэл тэрэн шиг тэнэг зүйрлэл байхгүй 5 жил өндөр төлөхөд дор хаяж 40-50 сая төгрөг төлж байгаа энэний хүү хэд болох уу тэгээд тэр тэтгэвэрийг нь зарим нь хэдэн жил ч авч чаддаг билээ
5 жилийн өндөр төлсөн дундачаар тооцох нь зөв

Avatar

Нэргүй 2023-06-16 64.119.25.29

дэмжиж байна.

Avatar

Нэргүй 2023-06-16 185.220.103.119

~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Үл таалагч 2023-06-16 192.82.89.68

Соц-ын үе рүү тэгшитгэдэг рүүгээ орох нь л дээ. Албан газар байгууллагууд ажилчдынхаа хувийн хэргийн эмх цэгц, албан тушаалд томилсон, гарсан шалтгааныг тодорхойлдоггүйгээс бүрхэг, авч байсан цалин, НДШ-ийн төлөлтийг тухай бүр дэвтэрт нь тэмдэглэдэггүйгээс болж хохирох үзэгдэл байнга гардаг бололтой. Зарим газруудын архивыг аль нэгэн газар нь гээгдүүлэх буюу устгах, үрэгдүүлэх зэргээс болж тухайн хүний ажилласан жил, төлсөн шимтгэл нь олддоггүй юм билээ.

Avatar

Нэргүй 2023-06-16 202.21.124.69

Завшаад байгаа хүмүүсээ ялаж салгааачээ !!!!!!Одоогийн 55-65 насныхан шилжилтийн үед орон тоогоор хасагдсан , албан газрууд цалингаа тавьж чадахгүй байсан,дарга нар нь үргэлж солигдож энэ үед нь бичиг хэргийн хяналт хадгалалт алдагдсан, бичилт хийгдээгүй , архивлагдаагүй хөдөлмөрийн дэвтэр нийгмийн даатгал болж өөрчлөгдөхөд дэвтрийн бичилт хийгээгүй зэргээр хэлмэгдэж хохирсон хүмүүс маш их байнааа Ийм хүмүүсийг завшсан хүмүүсийн хоморгонд оруулаад байна, хэдхэн хүн байгаа шүү тэтгэврийг

Avatar

Тэтгэвэр бол хэн олон ажилласан ямар татвар төлсөнөөрөө ялгарахаас өөр зүйл байж таарахгүй 2023-06-16 122.201.22.125

Шударга ёс тэгш эрхийн тэтэгэвэрийн тогтолцооны төлөө Б.Пүрэвдорж гишүүний зөв. Анхнаасаа 5 жил байсанг өөрчлөх шаардлагагүй байсан юм сангийн сайд агсан Ч.Хүрэлбаатар сайдаа

Avatar

Зочин 2023-06-16 192.82.88.170

Зарим хүмүүс сүүлийн 5 жилд их татвар төлөөд л өндөр тэтгэвэр тогтоолгоод завшаад байна.Үүнээс болоод л тэтгэвэрийн ялгаа өсөөд байна.Хүрч ядаж байгаа тэтгэвэрийн фонд бүр хүрэхээ байлаа.Имфляцтай уялдуулан тэтгэвэр жигд нэмэх боломж улам л алдагдаад байна.Төсөвт нөлөөлөх тэтгэвэрийн дарамт улам өсөөд байна. Иймээс л тэтгэвэрийн ялгаа гарлаа гэж иргэд гомдоллож байгаа.Тэтгэвэрийг 7 жилээр бодох нь зөв.Пүрэвдорж нийгэмд дайсагнахаас өөр юм хийхггүй этгээд

Avatar

Зочин 2023-06-16 202.9.47.46

2019 онд гарсан хүмүүс 6 жилээр бодуулж тэтгэвэр тогтоолгосон. Эдгээр хүмүүсийг адилхан 5 жил болгохын байгаа биз дээ. Арай ялгаварлахгүй байх гэж найдаж байна

Avatar

Нэргүй 2023-06-16 103.229.121.14

TЭнэ поп гар тэтгэврийн бодлогыг замхаруулахгүй шүү. Бас заваан санаа баагий бна шүү.

Avatar

- ylcuin. 2023-06-16 216.38.195.74

-copydj; -#;

Avatar

xaasaigyi, INDX medseer. 1;? 2023-06-16 216.38.195.74

yyrgalj;?

Avatar

Ubjtei ai; 2023-06-16 216.38.195.74

-CJ; π,©,?

Avatar

Нэргүй 2023-06-16 216.38.195.74

w;

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж