"Ахмадуудаас харамладаг мөнгөө хөшөөнд зарцуулдаг УИХ байж болохгүй"

Хуучирсан мэдээ: 2023.06.16-нд нийтлэгдсэн

"Ахмадуудаас харамладаг мөнгөө хөшөөнд зарцуулдаг УИХ байж болохгүй"

"Ахмадуудаас харамладаг мөнгөө хөшөөнд зарцуулдаг УИХ байж болохгүй"

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Ж.Батсуурь нар өнөөдөр /2023.06.16/ Төрийн ордонд мэдээлэл хийлээ.


УИХ-ЫН ГИШҮҮН Б.ПҮРЭВДОРЖ:

-Төрөөс ахмадуудаа халамжлах, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар тодорхой шийдэл гаргаж явдаг. Гэвч сүүлийн үед эдийн засгийн үнийн өсөлтөөс шалтгаалж, ахмадуудын тэтгэвэр амьдралд нь хүрэлцэхгүй байна. Тэгэхээр тэтгэвэр бага тогтоогдсоноос болж ахмадуудын амьдралд хүндээр тусч байна. Өнгөрсөн 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс ОУВС-гийн шахалтаар таван жилийн цалингийн дунджаар боддог байсан тэтгэврийг долоон жил болгосноор нийт ахмадуудын 85 хувь нь хамгийн доод хэмжээ буюу 400-500 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна. Үлдсэн 10 гаруйхан хувь нь 500 мянгаан дээш төгрөгийн тэтгэвэр авч байна. Энэ бол ахмадуудыгаа залуу насанд нь зарж, хамгийн өндөр нийгмийн даатгалын шимтгэл авч, тэтгэвэрт гарахад нь хамгийн бага тэтгэвэр өгдөг харгис төр байж болохгүй. Тиймээс УИХ-ын зарим гишүүд нэгдэж тэтгэврийг таван жил болгох хуулийн төсөл өргөн барьсан. Харамсалтай нь, хэлэлцэх эсэхийг нь дэмжчихээд гурван жил  хуулийн анхны хэлэлцүүлгийг хийхгүй барьж байна. Өнгөрсөн арваннэгдүгээр сард ахмадуудтайгаа хийсэн жагсаалын үр дүнд Монгол Улсын Засгийн газар нэг сарын дараа Нийгмийн даатгалын багц хуулийг оруулж ирсэн. Гэтэл уг хуулийн анхны хэлэлцүүлгийг хийхгүй өдийг хүрлээ.  Өнгөрсөн хоёр сарын турш өөрсдийн эрх ашгийн төлөө УИХ хуралдлаа. Гишүүдийн тоог нэмэх, жагсаалтын ард нуугдаж орох, Сонгуулийн хуулиар амархан сонгогдох гэх мэт өөрсдөө эрх мэдэлд хүрэх оролдлого хийлээ. Ингээд дусал шиг мөнгөөр  цалин тэтгэвэр нэмж, хүүхдийн мөнгийг 100 хувь олгох төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Тиймээс өнөөдрөөс эхлэн УИХ иргэдийнхээ, ахмадуудынхаа төлөө ажиллах шаардлага зайлшгүй гарч ирж байна. Энэ удаагийни УИХ хөшөөнд 36 тэрбум төгрөг захцуулж байсан. Ахмадаасаа харамладаг мөртлөө хөшөөнд 36 тэрбум төгрөг зарцуулдаг УИХ байж болохгүй. Тийм учраас чих нь бөглөрч, нүд нь боогдсон найман жил дарга хийсэн энэ удаагийн УИХ-д уг хуулийг хэхэлцэх шахалт үзүүлэхийн  тулд энэ Даваа гаригийн 12 цагаас ахмадуудтайгаа нийлж тэтгэврийг долоон жилийн дунджаар биш таван жилийн дунджаар тооцох, 2018 оноос хойш долоон жилийн дунджаар тэтгэврээ бодуулсан иргэдийн тэтгэврийг таван жилээр бодуулах нөхөн олговор олгох хуулийг яаралтай УИХ-аар хэлэлцүүлэх жагсаал зохион байгуулна. Нэг цагийн хугацаанд жагсаал зохион байгуулна. Тиймээс ахмадуудаа хүрэлцэн ирж нэгдэхийг уриалж байна.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:  Энэ хаврын чуулганаар үнийн өсөлт, амьжиргааны нөхцөл байдалтай холбоотой асуудлыг тэр бүхэн дуугарахгүы байна. Өнгөрсөн жилийн төсвийг батлуулж байхад Ардчилсан намын 11 гишүүнт хүүхдийн мөнгийг бүрэн олгох, тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэврийг долоо биш таван жилээр тооцох, долоон жилээр тооцуулж хохирсон иргэдэд нөхөн олговор олгох гэх мэт олон асуудлыг хөндөж байсан боловч энэ нь ажил хэрэг болохгүй байсан.  Үндсэн хуульд оруулах, нэмэлт өөрчлөлттэй холбоотой УИХ-ын гишүүд хоёр ч удаа тойрогтоо ажиллаж иргэд сонгогчтойгоо уулзсан. Иргэд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг анхаарахаас илүү үнийн өсөлт, тэтгэврийн нэмэгдлийн асуудлаар санал бодлоо хэлж байсан.  Нийгмийн  даатгалын багц хуулийг одоо болтол хэлэлцэхгүй байгаа нь шилний цаанаас чихэр долоолгож байгаатай утга ижил байна. Инфляцтай уялдуулж цалин, тэтгэвэрийг үе шаттай нэмээгүйгээс үүдэн тэтгэврийн нэмэгдэл үр өгөөж муутай байгаа гэдгийг бүх хүн хэлж байгаа.  цөөнхийн бүлгийн үг эрх баригчдад хүрч чадахгүй байна. Өвлийн хүйтэнд олуулаа цугларч хууль өргөн барих шахалт үзүүлж байсан юм чинь одоо өргөн барьсан хуулиа батлуулахын төлөө тэмцье, нэгдье.

 -Тэтгэврийн зөрүүг арилгахад хэдэн төгрөгийн төсөв шаардлагатай вэ?

-Долоон жилийн дунджыг таван жил болгоход зөрүү мөнгө нь 30 орчим тэрбум төгрөг болохоор байна. Энэ бол Богд Зонхова-д зориулж хөшөө босгох үнийн дүнтэй тэнцэж байгаа. Амьд бурхан болсон ахмадуудаасаа хөшөөний мөнгө харамлаж байгаа нь арай дэндэж байна. Хоёрдугаарт, долдугаар сарын 1-ний өдрөөс тэтгэвэр нэмэгдэнэ. Дунджаар 200-300 мянган төгрөгөөр нэмэгдэж байгаа. Хэрэв таван жилийн дунджаар тэтгэврээ бодуулвал даруй 250 мянган төгрөгөөр нэмэгдэх боломж бүрдэнэ. Ахмадуудаасаа, хүүхдүүдээсээ мөнгө харамлах шаардлага байхгүй. Нүүрсний хулгайд 40 их наяд, ЖДҮ,Хөгжлийн банк, төрийн сангуудын хулгайн хажууд тэтгэврийн зөрүүг арилгахад шаардагдах мөнгөн дүн жижиг асуудал.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж