Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой санхүүгийн долоо хоног 2023 (ТоС долоо хоног)” олон улсын манлайллын хөтөлбөр, өндөр түвшний бодлогын хэлэлцүүлэг бүхий цуврал арга хэмжээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар, Монголын Тогтвортой Санхүүгийн Холбоо (ТоС Холбоо), Санхүү, тогтвортой байдлын институт (IFS), Олон улсын санхүүгийн корпорац (ОУСК) болон бусад түнш дэмжигч байгууллагуудтай хамтран 2023 оны 6 дугаар сарын 13-16-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
ТоС долоо хоног нь Монгол Улсад Тогтвортой Санхүүгийн Хөтөлбөр хэрэгжиж эхэлсний 10 жилийн ой, ТоС Холбоо үүсгэн байгуулагдсаны 5 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй бөгөөд энэ өдрүүдэд төрөл бүрийн цуврал арга хэмжээнүүд зохион байгуулагдаж буй юм.
Арга хэмжээний хүрээнд 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монгол Улсын Засгийн Газрын Хэрэг Эрхлэх газар, Барилга, хот байгуулалтын яам (БХБЯ), ХасБанк, Монголын Тогтвортой Санхүүгийн Холбоо (ТоС Холбоо), Монголын Ногоон Санхүүгийн Корпорац (МНСК), Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй “Дулаан шийдэл 2” төсөл/ ЖЭРЭС ОУТББ, хамтран дийн засаг, хөгжлийн яам (ЭЗХЯ), Сангийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам (БОАЖЯ), Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын ипотекийн корпорац (МИК)-н дэмжлэгтэйгээр “Эрчим хүчний хэмнэлттэй барилгын санхүүжилт” салбар хуралдаан зохион байгуулагдлаа.
Уг салбар хуралдаан нь эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны экосистемийг бүрдүүлэх замаар барилгын салбарт эрчим хүчний хэмнэлт, хүлэмжийн хийн ялгаруулалтыг эрс бууруулахад шаардагдаж буй бодлогын орчин, технологийн шийдэл, санхүүжилтийн механизмуудыг өндөр түвшинд хэлэлцэж, нэгдсэн ойлголтод хүрэх зорилготой байлаа.
Хуралдааны үеэр онцлох нэг, үндсэн хоёр, нийт гурван илтгэл тавигдлаа. Тэдгээрээр эрчим хүчний хэмнэлттэй барилга, орон сууцны бодлогын орчин, Монгол Улсад үр дүнтэй туршигдаж, батлагдсан эрчим хүчний хэмнэлттэй барилгын технологи, тэдгээрийг өргөн хүрээнд нэвтрүүлэх, хүртээмжийг дээшлүүлэхтэй холбоотой шийдлүүд, ногоон санхүүжилтийн боломжит механизмуудыг танилцууллаа.
Дэлгэрэнгүйг эндээс:
Холбоотой мэдээ