"Жижиг, дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи" үзэсгэлэн мишээл экспод…

"Жижиг, дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи" үзэсгэлэн мишээл экспод…

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газартай хамтран 25 дах удаагийн “Жижиг, дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи” олон улсын үзэсгэлэнг Мишээл экспод 2023 оны 06 дугаар сарын 15-18-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Үзэсгэлэнд нийт 100 гаруй дотоодын үйлдвэрлэгч, импортлогчид шинэ бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд сурталчлан танилцуулж, хямдралтай, урамшуулалтай худалдаа явуулж байна. Мөн БНХАУ-аас бизнес эрхлэгчид хүрэлцэн ирж олон сонирхолтой бараа бүтээгдэхүүнээ Монголын хэрэглэгчдэд санал болгож байна.

Энэ удаагийн үзэсгэлэнг Америкийн олон улсын хөгжлийн агентлагаас санхүүжилттэй БЕСТ хөтөлбөр дэмжин оролцож байна. 06 дугаар сарын 18-ны өдрийг дуустал 4 хоногийн турш үзэсгэлэнд БЭЛЭГТЭЙ, СУГАЛААТАЙ павильон ажиллах тул Та бүхэн өргөнөөр оролцохыг урьж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж