Юнител групп шилдгийн шилдэгээр шалгарлаа

Юнител групп шилдгийн шилдэгээр шалгарлаа

Юнител групп шилдгийн шилдэгээр шалгарлаа

Гурван өдрийн турш 15000 хүн технологийн гайхамшгийг хамтдаа туршлаа

Харилцаа холбоо мэдээллийн технологийн салбарын хамгийн том арга хэмжээ болох ICT Expo-2023 зохион байгуулагдаж, интерактив, инновацлаг, ирээдүйн виртуал экспериенсийг нэг доор цогцлоож чадсан Юнител групп “Шилдгийн шилдэг оролцогч”-оор шалгарлаа. Ингэхдээ мини апп ашиглан үзэгчдийн саналаар 70%, шүүгчдийн саналаар 30 %-ийг дүгнэж шалгаруулжээ.

Гурван өдрийн турш зохион байгуулагдсан экспо-д технологийн шинэ шийдлүүдийг үзэгч, хэрэглэгчдийн алхам бүрд мэдрүүлсэн Юнителийн үзэсгэлэнгийн талбайд:

  1. 1. Interactive Projection Mapping

2006 оноос хойших 17 жилийн бүтээн байгуулалт, он цагийн хэлхээс, ололт амжилтыг уламжлалт хэв маягаар бус interactive projection mapping байдлаар үзүүлжээ.

  1. 2. Андройд IPTV танилцуулах VR

Юнивишн компани Монголд анхлан нэвтрүүлсэн Андройд IPTV нь өөр дээрээ 5000 орчим апп суулган ашиглах боломжтой, хамгийн сүүлийн үеийн систем юм.

  1. 3. Virtual anchor буюу Виртуал туслах

Дэлхийн чиг хандлага болох виртуал, AI  туслах, роботууд мэдээлэл өгч, үйлчлүүлэгчдэд мэдээлэл өгч, бүжиглэн, хамт зургаа даруулж байсан юм.

  1. 4. Монголын хамгийн анхны AI видео клип

Залуу уран бүтээлч Давайдаша, Ноуболдын дуунууд дээр хиймэл оюун ухаанаар буюу AI ашиглан хийсэн хамгийн анхны видеог ICT тайзан дээр толилууллаа.

  1. 5. Interactive Music Screen

Монгол орны газрын зураг бүхий дүрслэлтэй, 13 төрлийн хөгжмийн зэмсэг ашиглан бүтсэн интерактив хөгжмийн дэлгэц гарын хөдөлгөөнөөр гэрэл асаж, хөгжим тоглогдож байв.

Монголдоо анхлан 5G сүлжээний станцаа 14 байршилд амжилттай асаасан Юнител групп энэ удаа ч “ICT EXPO 2023” эвентэд ирсэн хүн бүрд 5G сүлжээг өөрийн гар утаснаасаа туршиж үзэх боломжийг олгон, харилцаа холбооны салбарыг дараагийн шатанд ахиулах бүтээн байгуулалтаа танилцуулсан юм.

Энэ мэт Юнител группийн бэлдсэн үзэсгэлэнгийн талбайн бүх хэсгүүд интерактив, ирээдүйн технологийг мэдрүүлсэн, виртуал байж, гадаад дотоодын 15000 зочид, үзэгчдэд техник технологийн гайхамшгийг мэдрүүллээ.

Интерактив, инновацлаг үзэсгэлэнгийн талбайгаар дахин зочлохыг хүсвэл ЭНД дарна уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж